тайлан | гол дүгнэлтүүд | тойм | Story in 9 charts
Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм
Бүс нутгийн эдийн засгийн сэргэлт 2021 оны дөрөвдүгээр улиралд сэргэсэн. Хятадын эдийн засаг 2021 онд 8.1 хувиар өссөн бол бусад бүс нутгийн эдийн засаг 2.6 хувиар өссөн байна. Гэхдээ сэргэлт нь ЗАНД-н орнуудад жигд бус байсан бөгөөд бүс нутгийн ихэнх эдийн засаг цар тахлын өмнөх түвшиндээ хүрээгүй байна. Мьянмар болон Номхон далайн арлын хэд хэдэн улс хамгийн их хохирол амсаж, удаан сэргэж байна.
Улс орон даяар эдийн засгийн сэргэлт жигд бус байна ...
2021 болон 2019 хооронд гарсан ДНБ-ний өөрчлөлт
Тайлангийн энэ хэсгийг уншина уу:
Дөрвөн ерөнхий хүчин зүйлс ЗАНД-н орнуудын сэргэлтийг тодорхойлж байна. Үүнд: КОВИД-19 цар тахлын цочролын цар хүрээ, түүнийг тогтоох арга хэмжээ, гадаад орчны таатай нөхцөлийг ашиглах чадвар, засгийн газрын дэмжлэг үзүүлэх чадавхи тус тус болно.
ЗАНД-н орон бүрийн гүйцэтгэлийг КОВИД-19-ийн тогтоолт, гадаад нөхцөл байдал, засгийн газрын дэмжлэг нь тодорхойлж байна.
Тайлангийн энэ хэсгийг унших:
Эдийн засгийн тэнгэрт гурван үүл бүрхлээ, үүнд: Украин дахь дайн, АНУ дахь хатуу мөнгөний бодлого, Хятад дахь бүтцийн өсөлтийн удаашрал хамаарч байна. Эдгээр цочролтой зэрэгцэн худалдаа, дижитал технологи болон ногоон үйлдвэрлэлийн өсөлтийн зарим боломжууд гарч ирж байна. Бүс нутгийн өсөлтийг 10-р сард 5.4 хувиар өсөх таамаг дэвшүүлж байсныг бууруулж 5 хувь болгов. Хэрэв дэлхийн нөхцөл байдал хүндэрч, дотоодын бодлогын хариу арга хэмжээ сул байвал эдийн засгийн өсөлт 4 хувь хүртэл удаашрах магадлалтай юм.
Олон улсын гурван үйл явдал гадаад нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
Тайлангийн энэ хэсгийг уншина уу:
Энэ хэсэгт улс орнуудад эрсдэлийг бууруулах, боломжуудыг ашиглахад тусалж болох шинэчлэлийн багц арга хэмжээг тайлбарласан болно. Тухайлбал, дэлхийн худалдааны орчин дахь өөрчлөлтийн давуу талыг өөрт ашиглахын тулд ЗАНД-н орнууд бараа бүтээгдэхүүн, ялангуяа хамгаалалттай хэвээр байгаа үйлчилгээний салбар дахь худалдаатай холбоотой бодлогыг шинэчлэх шаардлагатай байна. Үүн дээр нэмээд технологийн нэвтрэлт, хэрэглээг дэмжих бодлого хэрэгтэй байна.
АНУ-ын импортод ЗАНД-н орнуудын эзлэх хувийн өсөлтийн ихэнх хэсгийг Вьетнам эзэлж байна.
Тайлангийн энэ хэсгийг уншина уу:
Хайрцаг 1. Вакцинжуулалт, ДНБ-ий өсөлт, өрхийн эдийн засгийн нөхцөл байдал
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 2. Бүх эндемик байдал хор уршиггүй биш
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 3. Номхон далайн аялал жуулчлал ба өсөлт
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 4. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний сарнилын үр дагавар
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 5. Савлалттай үеийн үнийн хяналтын үүрэг
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 6. Украинд дайн хурцадсантай холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 7. АНУ ба БНХАУ-ын санхүүгийн дам нөлөөний тооцоо
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 8. Зүүн Азийн хөгжиж буй эдийн засагт Хятад, АНУ-ын өсөлтийн үзүүлэх нөлөөллийн тооцоо
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 9. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт ба ТЭГ-КОВИД бодлогын бүс нутагт үзүүлэх нөлөө
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 10. Түлш болон үр тарианы үнийн өсөлтийн бодит орлогод үзүүлэх нөлөө
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 11. Ядууралд үзүүлэх боломжит нөлөө: Филиппиний загварчлал
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 12. Зүүн Азийн компаниуд дахь технологийн хязгаарлагдмал нэвтрэлт: Вьетнамын жишээ
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 13. Хятадын 2022 оны өсөлт: Цочрол ба идэвхжүүлэх бодлого хооронд
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 14. Сүүлчийн эдийн засгийн тоймын хүрээнд судалсан КОВИД-19-тэй холбоотой бодлогын асуудлууд
Компьютер дээр | Гар утсан дээр
Хайрцаг 15. Индонезийн төсвийн орон зайг бий болгох татварын шинэчлэл
Сүүлийн үеийн эдийн засгийн тойм тайлангуудад орсон КОВИД-19-тэй холбоотой бодлогын асуудлууд
Өмнөх тайлангуудад хэд хэдэн бодлогын шинж чанартай асуудлуудыг судалсан бөгөөд үүнд:
(1) КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт;
(2) хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн тэтгэх төсвийн бодлого;
(3) илүү сайн хөгжлийг бий болгох уур амьсгалын бодлого;
(4) КОВИД-19-ийг ухаалгаар хянах, үүн дотор нэн ялангуяа илрүүлэх - мөшгих - тусгаарлах зэрэг эмнэлзүйн бус аргаар КОВИД-19-ийг хяналтандаа байлгах;
(5) хүмүүн капиталыг урт хугацаанд алдахаас сэргийлж ухаалаг сургалтыг зохион байгуулах (ялангуяа эмзэг ядуу иргэдэд зориулсан);
(6) улс орнуудын эдийн засаг сэргэж, иргэд ажилдаа эргэн орохын хэрээр айл өрхүүдийн хэрэглээг жигдлэх нийгмийн хамгаалал;
(7) аж ахуйн нэгжүүдийг төлбөрийн чадамжгүй болох, ажилгүйдэл нэмэгдэхээс сэргийлж зохистой байдлаар дэмжлэг үзүүлэх;
(8) санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах байдлаар хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих санхүүгийн салбарын бодлогууд;
(9) аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, бусад салбаруудыг хамгаалах зорилгоор эрсдэлийг бууруулах болон цар тахлын нөлөөгөөр нэмэгдэж байгаа дижитал хөгжлийн шинэ боломжуудыг ашиглахын тулд өдийг хүртэл хамгаалалтанд байсан үйлчилгээний салбарууд болох санхүү, тээвэр, харилцаа холбоо зэрэг салбаруудад хийх худалдааны реформууд.