Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2020.5.15

Монгол Улс: COVID-19 цар тахлын улмаас хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлийг хөнгөлөхөд Дэлхийн Банк тусална

УЛААНБААТАР ХОТ, 2020 оны 5-р сарын 15—COVID-19 цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тодорхой хэсгийг дэмжих зорилгоор Дэлхийн Банк Монгол улсад одоо хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 15 сая ам.долларын санхүүжилтийг зориулахаар болов.

Энэхүү санхүүжилт нь хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсад зэрэг 120,000 орчим иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлөх эх үүсвэр болно. Ингэснээр сайн дурын нийгмийн даатгалд даатгагдсан иргэд хямралын энэ хэцүү цаг үед шимтгэл төлөх байсан мөнгөө хэмнэж, өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулах боломж бий болно. Мөн эдгээр хүмүүсийн ирээдүйд тэтгэвэр тогтоолгох, ажилгүйдлийн болон  хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны болон бусад тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь тасалдахгүй байхад чухал ач хобогдолтой юм. Засгийн газрын шийдвэрийн дагуу сайн дурын даатгалд хамрагдсан иргэдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох дүнгээр тооцогдоно.

Монгол Улс нь БНХАУ-ын эдийн засаг, ялангуяа худалдаа, аялал жуулчлал, гадаадын хөрөнгө оруулалттай илүү ойр, уялдаатай орны хувьд COVID-19 цар тахал эдийн засагт нь хамгийн түрүүнд нөлөөлж буй орнуудын нэг билээ. 2020 оны 1-р сарын сүүл үеэс  эхлэн засгийн газрын зүгээс COVID-19 цар тахлаас  урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд эдийн засаг зогсонги байдалтай байна.  

Эдийн засгийн нөхцөл байдал сулрахын хэрээр хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал дордож, улмаар ажлын байр цөөрөх, олон ажилчид цомхотголд орох, цалин буурах зэрэг үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Нөгөө талаас хувиараа хөдөлмөр эрхлэгчид, түр гэрээт ажилчид болон албан бусаар хөдөлмөр эрхлэгчид эдийн засгийн энэхүү цочролыг даван туулах арга хэрэгсэл, боломж багатайн улмаас цочрол тэдэнд хамгийн хүндээр тусах магадлалтай. Эрүүл мэндийн эрсдэл багасч, бизнес болон хөл хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээ суларсны дараа ч цар тахлын нөлөөнд өртсөн ажилчид, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сэргээж, хэвийн байдалдаа эргэж ороход илүү урт хугацаа шаардагдана.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер Андрей МихневCOVID-19" цар тахлын улмаас үүссэн хямрал нь хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсдад илүү хүндээр тусах магадлалтай. Тиймээс эдгээр иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс түр хугацаанд чөлөөлөх, хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх засгийн газрын хүчин чармайлтыг Дэлхийн Банк дэмжиж байгаа юм” гэв.

Өмнө нь COVID 19 цар тахлын нөхцөлд үед Монгол Улсад нэн даруй шаардлагатай  тусламж үзүүлэх, эрүүл мэндийн нь болзошгүй хямралд салбарын  бэлэн байдлыг хангахад  туслах зорилгоор 26.9 сая ам.долларын санхүүжилт бүхий Монгол улсын төслийг Дэлхийн Банкны Захирлуудын Зөвлөл  баталсан билээ. Мөн одоо хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд 2.2 сая ам.долларын санхүүжилтийг  шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар дахин хуваарилат хийсэн.

Дэлхийн Банк Группын зүгээс COVID-19 цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ

Хөгжиж буй орнуудын санхүүжилт, мэдлэгийн хамгийн том эх үүсвэрийн нэг Дэлхийн Банк Групп нь хөгжиж буй орнуудын цар тахлын эсрэг хариу арга хэмжээг дэмжих зорилгоор өргөн цар хүрээтэй арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүж байна. Бид өвчний тандалт судалгааг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж  ажлын байрыг тогтвортой байлгахад нь тусалж байна. Дараагийн 15 сарын хугацаанд Дэлхийн Банк Групп улс орнуудад нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх үйл ажиллагааг дэмжихэд зориулан 160 тэрбум ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнээс 50 тэрбум ам.долларыг шинээр ОУХА-ийн  буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: www.worldbank.org/mongolia

Фейсбук хаяг: www.facebook.com/worldbankMongolia

Твиттер: www.twitter.com/WB_AsiaPacific

YouTube хаяг: www.youtube.com/worldbank


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2020/05/15

Холбоо барих

Улаанбаатар хотод
Б. Индра
+976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Вашингтон хотод
Николас Кэеэс
+1 202 473 9135
nkeyes@worldbankgroup.org
Api
Api