Хэлсэн үгс ба текст

Зоеллик: Даяарчлал Дэлхийн Ядууст Үр Ашигаа Өгөх Ёстой

2007.10.11

Зоеллик Монгол Улс

Хүргэлтэд бэлтгэсэн байдлаар

Вашингтон хот. 2007 оны 10 дугаар сарын 11 – Дэлхийн Банкны Группийн Ерөнхийлөгч Роберт Зоеллик хэлэхдээ: “Бүхнийг хамарсан, тогтвортой даяарчлалд хувь нэмрээ оруулах нь Дэлхийн Банкны Группийн эрхэм зорилго юм. Энэ нь ядуурлыг даван туулах, хүрээлэн буй орчноо хамгаалах замаар өсөлтийг бий болгох, мөн хувь хүний боломж, найдварыг бий болгох юм” гэв.

 

Дэлхийн Банкны Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш 100 дахь өдрөө  ноён Зоеллик Вашингтон хотноо Үндэсний Хэвлэлийн Клубт үг хэлэхдээ  “Даяарчлал хэмжээлшгүй боломжийг бий болгож байна. Гэлээ ч гадуурхал, хэт ядуурал, хүрээлэн буй орчны бохирдол аюул учруулсаар байна. Эдгээрээс болж хамгийн ихээр зовогсод нь уугуул иргэд, хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүд, хөдөөгийн ядуус, Африкчууд, тэдний хүүхдүүд гэх мэт амьжиргаагаа залгуулахад бараг юу ч үгүй шахам хүмүүс” хэмээв.

 

Дэлхийн Банкны Групп хөгжиж буй орнуудыг хэрхэн дэмжих тухай хэлэлцэх үед тэрээр “Дэлхийн Банкны Группын зорилго нь хөгжиж буй орнууд өөрөө өөрсдөдөө туслахад нь дэмжих явдал юм. Бид хөгжлийн талаарх өөрсдийн санаа, туршлагуудаа хуваалцсанаар тэдгээр орнууд хөгжлийн бодлогоо тодорхойлох болон хөрөнгө оруулалтаа хийхэд нь дэмжин тусладаг. Мөн бид өөрсдийн санхүүгийн  эх үүсвэрээр дамжуулан хувийн хэвшлийн зах зээлийн боломжуудыг хөгжүүлэх, сайн засаглалыг бий болгох, авилгатай тэмцэх явдлыг дэмжих нь манай Группийн зорилт” гэлээ.

 

“Худалдаа, санхүү, эрүүл мэнд, ядуурал, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаарх бүгдэд ашиг тустай ялангуяа шинэ боломжийг эрэлхийлэн буй ядууст тус болохуйц олон улсын төсөл, гэрээ хэлэлцээрийн санаачлагыг эрчимжүүлэхийг Дэлхийн Банкны Групп зорьж байна.”

“Бүхнийг хамарсан даяарчлал гэдэг нь хувийн ашиг сонирхлын ч хэрэг мөн. Ядуурал нь тогтворгүй байдал, өвчлөл,  нийтийн хөрөнгө, хүрээлэн буй орчны сүйрлийгтэтгэдэг” хэмээн тэр хэлэв.

 

“Дэлхийн Банкны Групп нь бодлого, зах зээлийн талаарх бодлын хил хязгаарыг өргөжүүлж, шинэ боломжуудыг эхлүүлэхэд анхдагч байх ёстой.” гэж Зоеллик тэмдэглэн хэлэв.   

 

Ноён Зоеллик Дэлхийн Банкны Группийн хэтийн зорилтыг тодорхойлохдоо стратегийн зургаан сэдвийг санал болгов:

 

  1. Хамгийн ядуу орнуудад, ялангуяа Африкийн улсуудад ядуурлыг даван туулж, тогтвортой хөгжилд хүрэхэд нь туслах.
  2. Зөрчилдөөнөөс дөнгөж гарч буй улсуудад тулгарч буй сорилтуудад анхааралаа хандуулах.
  3. Дундаж орлоготой улсуудад зориулан тухайн орны онцлогт тулгуурласан үйлчилгээ, санхүүжилтийн асуудлыг хамарсан “хөгжлийн шийдэл”-ын өрсөлдөхүйц цэс боловсруулах.
  4. Цаг агаарын өөрчлөлт, ДОХ, халуун хумхаа, худалдааны тусламж зэрэг үндэстний хил хязгаарыг давсан асуудлуудаар бүс нутгийн болон дэлхийн хэмжээний “олон нийтийн үйлчилгээн”-д идэвхтэй үүрэг гүйцэтгэх.
  5. Арабын улс орнуудад хөгжил, боломжоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  6. Дэлхийн Банкны Группийн хуримтлуулсан туршлагын “тархиндаа итгэх” үүргийг дэмжих зорилгоор “Мэдлэг ба сурах” хөтөлбөрийг Дэлхийн Банкны Группийн хэмжээнд хэрэгжүүлэх.

 

Зоеллик мөн хөгжлийг сайжруулах үндэс суурь болох сайн засаглалтай, авилгын эсрэг эрчимтэй ажилладаг улс орнуудтай хамтран ажиллах явдлаа хүчтэй болгож байгаа талаар хэлэв.  

 

Дэлхийн нэн ядуу орнуудад туслах зорилгоор Дэлхийн Банкны Групп өөрийн эх үүсвэрээсээ 3.5 тэрбум ам долларын хүүгүй зээлийг дэлхийн хамгийн ядуу 81 оронд группийн нэг байгууллага болох Олон Улсын  Хөгжлийн Ассоциациар (ОУХА) дамжуулан өгөхөөр амлалт өгсөн байна. Энэхүү үзүүлэлтээрээ Дэлхийн Банкны Групп ядуу улс орнуудад туслах ажлыг манлайлж байгааг Зоеллик тэмдэглэн хэлэв. Энэ хэмжээ нь 2005 онд ОУХА-ын тусламжийн санд өгч байсан 1,5 тэрбум америк доллараас даруй нэг гаруй дахин их байна.  

 

Зоеллик дэлхийн хөгжингүй улс орнуудыг Дэлхийн Банкны жишээгээр дэлхийн нэн ядуу хүмүүст, ялангуяа Африк, Зүүн болон Өмнөд Азийнханд үзүүлэх тусламж, дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалав.

 

“ОУХА-ын үйл ажиллагаа улам идэвхжих цагт Дэлхийн Банкны Групп ‘мөнгөө илүү хэрэгцээтэй, шаардлагатай газарт өгөх болно” гэдгийг бүх донорууд тодорхой мэдээсэй гэж би бодож байна. Түүнчлэн Их 8 болон бусад хөгжингүй орнууд чуулганы тунхагийн үгсээ нухацтай тоонд шилжүүлэх хэрэгтэй байна.” гэж тэрээр хэлэв.  

 

Олон талт эдийн засгийн системийн нэг гол тоглогчийн хувьд бүхнийг хамарсан, тогтвортой даяарчлалыг эрчимжүүлэхэд Дэлхийн Банкны Групп маш чухал үүрэгтэй хэмээн ноён Зоеллик тодорхойлов.

 

“Олон талт үйл ажиллагаа нь зөвхөн хурлын танхимд юмуу харилцаа холбоогоор зогсохгүй хөдөө тосгон, бум бужигнасан хот суурин, туслалцаа хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүст хүрч, маш үр дүнтэй байж болохыг бид хамтдаа харуулж чадна” гэж ноён Зоеллик хэлэв.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

Api
Api

Welcome