ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол улс: Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор экспортыг хөгжүүлнэ

2016.7.08


Вашингтон хот, 2016 оны долдугаар сарын 7—Монгол улс экспортоо тэлэх, төрөлжүүлэхийг дэмжиж Олон улсын Хөгжлийн агентлагаас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар боллоо. Зээлийг Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл өнөөдөр баталлаа.

Энэхүү хөнгөлөттэй зээл нь Экспортыг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх юм. Экспортыг хөгжүүлэх төсөл нь Монголын уул уурхайгаас бусад салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих бөгөөд тэдний экспортод гарах чадварыг дээшлүүлж, экспортын зах зээлд хүрэх боломжийг тэлэх юм. Төслийн хүрээнд сургалт зохион байгуулах, тэтгэлэг олгох, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн экспортод гаргах бараа бүтээгдэхүүнийг даатгах юм. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд төсөл дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол улсын ажил эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

“Экспортод нь уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлдаг Монгол улсын хувьд Экспортыг хөгжүүлэх төсөл нь экспортыг төрөлжүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ” гэж Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ. “Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг бэхжүүлэх нь Монголын хүн амын бага орлоготой хэсэгт сайн нөлөө үзүүлнэ” гэж тэрбээр нэмж хэллээ.

2015 оны дүнгээр Монголын экспортын 87 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж, харин ноолууран бүтээгдэхүүн таван хувийг эзэлжээ. Экспортыг төрөлжүүлснээр бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийт үйлдвэрлэлийг дэмжиж, улмаар зах зээлд шинэ оролцогчдыг бий болгох юм.

Холбоо барих
Хаана Вашингтон
Jane Zhang
Утас: +1 (202) 473-1376
janezhang@worldbank.org
Хаана Улаанбаатар хотод
Тина Пунцаг
Утас: + (976) 7007-8207
tpuntsag@worldbank.org



Api
Api

Welcome