ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Монголд айлчилна

2016.6.08


УЛААНБААТАР, зургадугаар сарын 8, 2016 – Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч, хатагтай Виктория Кваква зургадугаар сарын 9-10 өдрүүдэд Монголд айлчилж Ази-Европын чуулга уулзалтын (АСЕМ) хүрээнд зохион байгуулагдаж буй Сангийн сайд нарын уулзалтад оролцох юм.

Хатагтай Кваква өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ албан тушаалд томилогдсон. Монголд анх удаагаа айлчилж байгаа бөгөөд Монголын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж, АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтын үеэр хатагтай Кваква “Бүс нутаг болон дэлхийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах: Ази болон Европын туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг удирдан явуулах юм.

 “АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж буй энэ чухал үеэр Монгол улсад айлчилж байгаадаа баяртай байна. Даяаршил нь улс орнуудад эерэг ба сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд санхүүгийн тогтвортой байдлын талаар хэлэлцэх нь цагаа олсон сэдэв юм” гэж хатагтай Кваква хэллээ. Монгол улс 25 жилийн өмнө Дэлхийн Банкинд гишүүнээр нэгдсэнээс хойш санхүүгийн салбарын хөгжил нь хамтын түншлэлийн чухал хэсэг байсаар ирсэнийг хатагтай Кваква онцоллоо.

“Хоёр шатлалт банкны тогтолцоог нэвтрүүлэхээс эхлээд дэлхийн санхүүгийн хямралын дараагаар хийсэн санхүүгийн шинэчлэлүүд, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж тогтвортой байдлыг бэхжүүлэх хүчин чармайлт зэрэг Монгол улсын хүсэл зорилгыг биелүүлэхэд нь бид тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн” хэмээн тэрбээр хэллээ.

Айлчлалынхаа үеэр хатагтай Кваква өнгөрсөн жилүүдэд Дэлхийн Банк Группын санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийн үр шимийг хүртэгчидтэй уулзах бөгөөд хөдөө орон нутгийн хөгжил, боловсрол, санхүүгийн үйлчилгээний хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдтэй танилцахаар төлөвлөж байна. Үүнд Тогтвортой амьжиргаа төсөл, Хөдөөгийн боловсролын хөгжил, Боловсролын чанарын шинэчлэл төсөл ба Малын индексжүүлсэн даатгал зэрэг төсөл багтаж байна.

Хатагтай Квакваг Дэлхийн Банкны Хятад, Монгол, Солонгос улс хариуцсан Захирал ноён Берт Хофман, мөн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон нар айлчлалын үеэр дагалдах юм.

Холбоо барих
Хаана Ulaanbaatar
Tina Puntsag
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org
Хаана Washington
Jane Zhang
Утас: +1 (202) 473-1376
janezhang@worldbank.org
Хаана For Broadcast
Mehreen Sheikh
Утас: +1 (202) 458-7336
msheikh1@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2016/06/08

Api
Api

Welcome