ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк: Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эргэн татах бодлогын арга хэмжээ нь Монголын эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээхийг шаардаж байна

2015.5.15


Улаанбаатар, 2015 оны тавдугаар сарын 15. Импортын хэмжээ буурсантай холбоотойгоор 2015 оны эхний гурван сарын үзүүлэлт дээшилсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байсаар байгаа нь төлбөрийн тэнцлийг алдагдуулсаар байна гэж Дэлхийн Банкнаас гаргадаг Монголын эдийн засгийн төлөв байдлын сар тутмын тоймонд дурджээ.

“Өнөөгийн үзүүлэлт нь эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор импортын хэрэгцээ суларсан, мөн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурсантай уялдан бий болж байгаа юм. Импортын огцом бууралт нь одоо үргэлжилсээр байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралтыг харуулж байгаа бөгөөд эдгээр нь төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөлж байна” хэмээн Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Таехюн Ли хэллээ. “Гадаад худалдааны тэнцэлд өөрчлөлт гарахгүй төлөв байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ жилдээ ч нэмэгдэхгүйг харуулж байна” хэмээн тэр нэмж хэллээ.

Мөнгө, санхүүгийн хатуу бодлого явуулах нь ойрын саруудад төлбөрийн тэнцлийг сайжруулахад тусална гэдгийг Эдийн засгийн төлөв байдлын тойм онцлон тэмдэглэсэн байна. Энэ бодлогод тохирсон арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлэх нь одоо хийх гол ажлын нэг бөгөөд Монголын эдийн засгийг тогтвортой өсөлтийн зам руу буцаан хөтлөх болно гэдгийг тоймд дурджээ.

Монголын эдийн засгийн төлөв байдлын тойм нь шинээр гаргаж байгаа эдийн засгийн тайлан, бодлогод тулгуурлан сар тутмын эдийн засгийн хөгжлийн гол асуудлуудаар цаг үеийн дүн шинжилгээ өгдөг юм.



Холбоо барих
Хаана Улаанбаатар
Тина Пунцаг
Утас: (976 11) 312647 ext. 207
tpuntsag@worldbank.org


Api
Api

Welcome