ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн банк Монгол улсын эдийн засгийг тогтвортой байдалд хүргэхийн тулд эдийн засгийн бодлогоо чангатгахыг уриалж байна

2013.11.06



Улаанбаатар, 2013 оны 11 дүгээр сарын 6 Монгол улсын эдийн засагт учирч буй хамгийн чухал сорилт бол их хэмжээний төлбөрийн үлдэгдлийн үргэлжилсэн тэнцвэргүй байдал гэж Дэлхийн банкнаас хагас жил бүр гаргадаг Монголын эдийн засгийн улирлын тоймд хэлэв. Өсч буй урсгал дансны алдагдлыг тодорхойлж, макро-эдийн засгийг цааш тогтвортой байлгахын тулд одоогийн төсөв, мөнгөний бодлогыг чангатгах ёстойг Дэлхийн банкнаас онцлон тэмдэглэж байна.

Эдийн засгийг өргөжүүлэх бодлого, Оюу Толгойн үйлдвэрлэл эхэлснээр эдийн засгийн өсөлт 2013 онд хоёр оронтой тоонд байхаар урьдчилан тооцоолж байна. Энэ мөчид 2013 онд урсгал дансны алдагдал ДНБ-ний 30 хувьд хүрнэ. Их хэмжээний гадаад тэнцвэргүй байдал нь эрдэс баялгийн сул экспортыг харуулж байгаа бөгөөд 2011 оноос хойш импортын эрэлтийг өсгөсөн өргөн хэмжээний эдийн засгийн бодлогуудаас мөн адил үүдэлтэй юм. Макро-эдийн засгийн бодлого нь 2013 онд төлбөр болон инфляцийн тэнцвэрийн дарамтаас гадна эдийн засгийг сэргээхэд үргэлжлүүлэн анхаарна.

2013 оны төсвийн тодотгол нь Засгийн газраас төсвийн алдагдлын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд барих үүргээ хүлээж байгааг харуулж байна. Гэвч, төсвөөс гадна Чингис бондоор их хэмжээний улсын хөрөнгө оруулалттай төслүүдийг голчлон Монголын хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа тул 2013, 2014 онд төсвийн бодлого тэлэлт их хэвээр байна. Хэдийгээр төсвийн албан алдагдлыг ДНБ-ний 2 хувьд барьдаг боловч Монголын хөгжлийн банкны зарцуулалт болон төсвийн алдагдал 2013 онд ДНБ-ний 12 хувийг эзлэхээр байна.

Мөн, мөнгөний бодлого үүнтэй адил тэлж байна. Монгол банк нь буурч буй ГШХО-аас  гадна эдийн засгийн өсөлтийг дэмжиж, зээлийн өсөлтийг засах зорилгоор ойролцоогоор ДНБ-ний 20 хувьтай тэнцэхүйц төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг төв банкны зээлийн бодлогийн хэлбэрээр оруулж байсан. Үүний үр дүнд 9 дүгээр сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл нэг жилийн дотор 62 хувиар өссөн байна. Зээлийн ийм хэмжээний эрчимтэй өсөлт нь тогтворгүй вальютын ханш болон ойрын сард тогтмол өсч буй инфляцаас үүдэлтэй юм.

"Энэхүү тэлэлтийн арга хэмжээнүүд нь энэ жилд эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд оруулж, импортод суурилсан дотоод хэрэглээ, барилгажуулалтын эрс өсөлтөөр хөтлөгдсөн урсгал дансны алдагдалд хүргэхэд хувь нэмрээ оруулсан юм. Зүүн Азийн бусад улсуудтай харьцуулахад Монгол улсын эдийн засгийн удирдлага өндөр тэлэлттэй байгаа бөгөөд үүний улмаас их хэмжээний урсгал дансны алдагдал, өндөр инфляцитай байна. Одоогийн сул эдийн засгийн бодлого нь урагш явахад тогтворгүй байх болов уу гэж бодож байна.гэж Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Тэхюн Ли хэлэв.

Одоогийн эдийн засгийн бодлогын тогтолцооны дор импортын өндөр эрэлт, эрдэс баялгийн зах зээлийн сул төлөвөөс шалтгаалан их хэмжээний төлбөрийн үлдэгдлийн дарамт ойрын ирээдүйд зөөлрөхгүй. Хятад улсын эдийн засгийн өсөлтийг цаашид  хөнгөрүүлж, эрдэс баялгийн сул зах зээлийг цааш үргэлжлүүлснээр Монгол улсын эдийн засагт тааламжгүй эдийн засгийн орчин бий болж эрсдэл нэмэгдэх болно.

Гадаад тогтворгүй байдал болон дэлхий нийтийн тодорхой бус орчныг тооцож өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогийг эдийн засгийн тогтвортой байдлын зүг чиглүүлэх хэрэгцээтэй юм. Сүүлийн саруудад Засгийн газар эерэг алхмуудыг авлаа. Саяхан батлагдсан шинэ Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монгол улсад хөрөнгө оруулалтыг дахин сэргээхэд эерэг эрч хүч болж өгнө. Төсвийн нэгдсэн төлөвлөгөө буюу саяхны 2013 оны төсвийн тодотгол нь тогтвортой төсвийн замд хүрэх нэгэн алхам боллоо.

Гэвч өсч буй урсгал дансны алдагдлыг гаргаж ирэхийн тулд илүү их чармайлт шаардлагатай бөгөөд гадны боломжит шокноос урьдчилан хамгаалах хэрэгтэй байна. Төсвийн бодлогийг цаашид чангатгах хэрэгтэй бөгөөд төсвийн гадуурх зарцуулалтыг төсөвт хамруулж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн дэг журмын дор хяналт тавих шаардлагатай. Монгол банк нь зээлийн эрчимтэй өсөлтөд хязгаарлалт хийж, зээлжих хөтөлбөрийн бодлогийг аажмаар багасгах хэрэгтэй.

"Хөрөнгө оруулалтын тэлэлтийг багасгаж, эдийн засагт хамгийн их нөлөөг авчирах хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулснаар Засгийн газар нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улсын хөгжлийн хэрэгцээг эрчимтэй гаргаж ирэх юм. Хэрэв тодорхой бус дэлхий нийтийн орчинд нэгхэн зүйлээр эдийн засгийг сэргээх нь эдийн засгийг тогтворгүй болгох эрсдэлтэй бөгөөд улмаар ядуучуул, бизнес эрхлэгчдийн хувьд төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд хүндрэл учирдаг. гэж Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Хатагтай Корали Геверс хэлэв.

Дэлхийн банкны тооцоолж байгаагаар Монгол улсын эдийн засаг 2013 онд өмнө нь таамаглаж байсан дүнгээсээ (13 хувь) буурч 12.5 хувиар өсөх хандлагатай байна. Тухайн урьдчилсан өсөлтийн дүнд Хятад улсын эдийн засгийн өсөлт болон эрдэс баялгийн зах зээлийн өсөлтийн удаашралыг тооцоолон гаргасан юм. "Монгол улс нь дэлхийд хамгийн өндөр өсөлттэй байхаар урьдчилан тооцоолж байна. Гэвч энэ нь ихээхэн хэмжээний урсгал дансны алдагдал болон өндөр инфляцаас үүдсэн эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх боломжтой юм. Иймд бодлого зохицуулагчид эдийн засгийг хэрхэн тогтвортой байлгаж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой замд оруулах талаар бодолцох цаг болсон.” гэж Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Тэхюн Ли дүгнэн хэлэв.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Тина Пунцаг
Утас: (976) 70078 207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2013/11/06

Api
Api

Welcome