ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Дэлхийн Банкнаас үзүүлсэн тусламжийн талаарх товч танилцуулга

2011.1.11




Монгол улсын Засгийн газар 2007 оны 8 дугаар сард УБ хотын агаарын бохирдолыг бууруулахад оролцогч талуудын анхаарлыг хандуулан зохицуулахад дэмжин туслах талаар Дэлхийн Банканд хандан хүсэлт тавьсан.

Энэ хүсэлтийн дагуу тус хугацаанд хийгдсэн ажлууд болон судалгааны дүгнэлтүүдийг доор товчлон танилцуулав.

Хандивлагчдийн анхаарлыг хандуулах ба хөрөнгө эх үүсвэр бүрдүүлэх

2010 оны 6 сарын байдлаар гадаад түншүүд (MCC, АХБ, ЕСБХБ, ЖАЙКА, Германы ТХАН) Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад зориулан 45 ам. сая долларын хөрөнгийг буцалтгүй тусламж болон хөнгөлттэй зээлийн хэлбэрээр олгоод байна. Эдгээр хөтөлбөрийн олонхи нь энэ өвлөөс хэрэгжиж эхлэж байгаа бөгөөд ирэх өвөл гэхэд бүрэн хэмжээгээр хэрэгжинэ.

Монгол улсын Засгийн газар болон УБ хотын захиргаанд нэмж 12-15 ам. сая долларын хөнгөлттэй зээлийг утаагүй зуухны технологийг нэвтрүүлэх, зарим нэг дунд хугацааны арга хэмжээнүүдийг боловсруулах, агаарын бохирдолын хөтөлбөрийн менежментийн чадавхи бий болгох зэрэг арга хэмжээнүүдэд зориулан Дэлхийн Банк мөн санал болгож байгаа.

Дэлхийн Банкны хөнгөлттэй зээлийг оролцуулаад Монгол улсын Засгийн газар ирэх жилүүдэд богино хугацааны арга хэмжээнүүдэд зориулан нийт 59 сая ам. долларын хөрөнгийг босгох боломжтой болох юм.

Түншлэл

Засгийн газрын агаарын бохирдолыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх, холбогдох агентлагуудын зохицуулалт, менежмент болон хянах үйл ажиллагааг дэмжих үүрэг бүхий Үндэсний Зохицуулах Хороонд (ҮЗХ) Дэлхийн Банк зохицуулалтын дэмжлэг үзүүлж ирсэн. УЗХ-г Эрдэс баялаг, эрчим хүчний сайд толгойлж, УБ хотын засаг даргын орлогч орлогчоор нь ажиллаж байна. Нэгэнт засгийн газрын агентлагууд агаарын бохирдолын олон тооны эх үүсвэрүүдэд хяналт тавих, зохицуулах, менемент болон санхүүжилтийн асуудлуудыг хариуцаж байгаа учраас эдгээр бүх арга хэмжээг зохицуулах шаардлага зайлшгүй шаардлагатай байгаа юм. Монгол улсын засгийн газар болон хөгжлийн бусад түншүүдтэй хамтран Дэлхийн банк хандивлагчдийн зургаан уулзалт, агаарын бохирдолыг бууруулах асуудлаар олон улсын семинарыг зохион байгуулаад байна. Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд оролцсон үүнд: Франц, Япон, Солонгос, Нидерланд, Англи, АНУ-ын элчин сайдын яамд болон АХБ, Азийн сан, ЕСБХБ, Германы ТХАН, Жайка, MCC\MCA, Дэлхийн зөн, НҮБХХ\НҮББХ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагууд оролцсон болно.

Засгийн газрын яамд, УБ хотын захиргаа болон холбогдох агентлагууд, гадаадын түншүүд, их дээд сургууль зэрэг олон тооны сонирхогч талуудыг татан оролцуулж, агаарын бохирдолын мөн чанар болон бохирдолыг үүсгэж байгаа янз бүрийн шалтгааныг ойлгох, УБ хотын өнөөгийн агаарын чанарт шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоо гаргах, агаарын бохирдолыг багасгах, үр нөлөөг тодорхойлох үр дүнтэй хувилбарыг боловсруулахад тус дөхөм үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахад ихээхэн цаг хугацаа, нөөц боломж шаардагдсан.
Азийн хөгжлийн банк, Германы ТХАН, Дэлхийн зөн, Жайка, Монгол улсын их сургууль, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МСС\МСА болон бусад байгууллагууд хамтран төслүүд хэрэгжүүлж байгаа. Эдгээр төслүүд нь доорх асуудлуудыг хамарч байгаа болно.

  • Зуухны утаа болон үр өгөөжийг шалгах лабораторийг байгуулсан \одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж, Эрдэс баялаг, эрчим хүчний яам байгуулсан болно\
  • Зуух үйлдвэрлэгчдэд сургалт зохион байгуулах, зуухны шинэ загвар боловсруулах
  • Зуухыг солих хөтөлбөр боловсруулах ажил- одоо хэрэгжиж байгаа

Туршилтын хоѐр хөтөлбөр, аль аль нь боломжийн арга замыг шалгахад чиглэгдсэн, нэгийг нь МСС \гол нь гэрийн дулаалга, гэрийн үүдний пин, гэрийн дулааныг хадгалах, болон бойлорыг солих \, нөгөөг нь АХБ \гол нь зуухыг шинэчлэх болон галлаж байгаа аргыг сайжруулах\ хэрэгжүүлж байна.

Засгийн газрын анхаарлыг хандуулах болон шийдлийг боловсруулах хүрээнд

Саяхан Дэлхийн Банкнаас хийсэн дүн шинжилгээний ажлын гол зорилго нь агаарын бохирдолыг бууруулах хөтөлбөрүүдийг тэргүүлэх ач холбогдолоор нь ангилах, тэдгээрийн үр дүнд нь үнэлгээ хийж байх бодит, дүн шинжилгээний бүтцийг нэвтэрүүлэхэд оршиж байгаа болно. Агаарын бохирдолыг хэрхэн бууруулах талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг явагдсан боловч агаарын бохирдолыг багасгахад хөтөлбөрүүд хэрхэн үр өгөөжтэй байх талаар цөөн тооны судалгааны ажил асуудлыг дэвшүүлэн тавьсан. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын агаарын бохирдолыг ямар хэмжээнд бууруулсанаар нүдэнд харагдахуйц үр дүн гарч, эрүүл мэндэд бодит нөлөө үзүүлэх вэ? зэрэг асуудлын талаар анхааран судалсан.

Дэлхийн Банкнаас явуулсан судалгааны ажлыг Монгол болон олон улсын экспертүүд мөн бодлого боловсруулагчид хамтран хийсэн. Дэлхийн Банкнаас хийсэн Агаарын бохирдлын түвшин эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоох судалгаа \АБТЭМҮНТС\ нь орон нутгийн боломжит бүх мэдээ, мэдээллийг ашиглан агаарын бохирдолын байдалд үнэлгээ өгөх, УБ хотын агаарын бохирдолын эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөлөлд дүн шинжилгээ хийх зорилгыг агуулсан. Солонгос болон Нидерландын засгийн газар энэхүү судалгааг хийх экспертүүдийг авч ажиллуулахад ихээхэн тусламж үзүүлсэн болно.

Судалгааны ажлын багын бүрэлдэхүүнд, Монгол улсын их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн ухааны институт, Агаарын судалгааны Норвегийн институт \NILU\, Стейнер Ларссен- зөвлөх, урьд нь NILU-д ажиллаж байсан нар оролцсон ба Алан Крупник, Ирээдүйн Нөөц боломж төвийн баг \RFF\, Барт Остро Калифорны Байгаль орчны хамгаалалтын агентлагаас, Кристин Аунан Олон улсын Цаг агаар, Байгаль орчны судалгааны төвөөс –Осло \CICERO\ болон Дэлхийн Банк орсон байна. Удирдах зөвлөлийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд тэргүүлж, бүрэлдэхүүнд нь Улсын цаг уурын шинжилгээний газар, Анагаах ухааны институт, Байгаль орчны мониторингийн газар, Улаанбаатар хотын агаарын чанарын асуудал хариуцсан газрын төлөөлөл оролцож байна. Жайка нэмэлт мэдээлэл болон ажиглалтын санаа бодлоо нэмэрлэж байна. GTZ мөн нэмэлт мэдээлэл өгсөн болно.

Одоогийн судалгааны ажлын үндсэн дүгнэлтүүд

Хэдийгээр SO2 –ийн агаарт байх хэмжээ олон улсын стандартаас их байгаа ч гэсэн Тоосжилтийн хэмжээ \PM\ хамгийн их бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдуулалтад ноцтой бэрхшээл учируулж байна. Улаанбаатар хотын РМ –ын хувьд гэвэл, Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болж байна.

Улаанбаатар хотын, ялангуяа гэр хорооллын РМ-ийн өндөр бөөгнөрөл болон хүн амын өвчлөл болон нас баралттай уялдаа холбоотой болох нь судалгааны дүнгээс харагдаж байна

Энэхүү судалгааны хүрээнд анх удаа гэр хороололд РМ-ын хэмжилтийг тогтмол хийлээ. РМ-ийн агууламж хотын төвд Монгол улсын агаарын чанарын стандартын дагуу байх хэмжээнээс 3-6 дахин их байгаа ба гэр хороололд энэ үзүүлэлт 7-14 дахин их байна.

Тоосжилтийн нарийн тоосонцорыг \нарийн тоосонцор, амьсгалын замаар дамжин эрүүл мэндэд хор учируулдаг\ Монгол улсын агаарын чанарын стандартад хүргэхийн тулд наад зах нь 95%-иар бууруулах шаардлагатай байна. Дэлхийн Банкнаас удирдан явуулсан судалгааны материалыг 2011 оны хавар олон нийтэд танилцуулах болно. Илтгэлийн хэсэгчилсэн материалыг өнгөрөгч онд бэлтгэн гаргаж, монгол хэлнээ орчуулсан болно.

Монгол улсын агаарын чанарын стандартад хүргэхэд нэлээд хэдэн жилийн хугацаа шаардагдана. Богино хугацааны арга хэмжээ авч хэрэгжүүлсэнээр харагдахуйц үр дүнд хүрэх боломжтой. Дунд болон урт хугацааны арга хэмжээнүүд нь цаг хугацаа болон маш сайн бэлтгэл хангахыг шаардана. Гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээг 80% багасагах юм бол агаар дахь тоосжилтийн агууламжийг 40-46% бууруулах боломжтой. Зөвхөн гал түлэх агаарын бохирдолтын гол шалтгаан биш юм. Шороон зам, халцгай , сул шороон газар, хог шатаах болон цахилгаан станцуудын үнсний овоолго зэрэг нь агаарын бохирдолтод ихээхэн нөлөөлж байгаа юм.

Утаагүй зуухны технологи нь хамгийн зардал багатай арга бөгөөд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. Бусад арга хэмжээнүүдтэй харьцуулахад тун бага хэмжээний хөрөнгө оруулалтаар удаан хугацаанд хэргэлэх зуухтай болж болно. Гэхдээ энэ бүх асуудлыг шийдэх ганц гарц гэж байхгүй. Утааг багасгахын тулд хэрэглэж байгаа зуух, түлш хоѐр харилцан зохицож байх учиртай. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад боломжийн үр дүн гарч байгаа бөгөөд үүнийг дор тайлбарлан үзүүлэв.

Хэдийгээр цэвэр технологи нэгэнт бий болсон ч хэрэглэгчдийг татаж чадах, сайн чанартай бас, хямд үнэтэй бүтээгдэхүүн бий болгох явдал чухал бөгөөд тийм учраас хэрэглэгчдийн санал хүсэлтийг судлах үүднээс туршилтын төслийг энэ өвөл хэрэгжүүлэх шаардлага гарсан болно. Хүн бүрт нэг адил бүтээгдэхүүн тааллагдаггүй учраас хүмүүст алийг нь сонгож, хэрэглэхийг зөвлөх гэдэг бол бэрхшээлтэй байдаг. Одоогийн байдлаар дотоодын ханган нийлүүлэгчид богино хугацаанд шинэ технологийн зуухыг хангалттай олноор үйлдвэрлэх хүчин чадал хязгаарлагдмал байгаа мөн зах зээлд нэвтрэх саад бэрхшээл багагүй байгаа болно. Дэлхийн банк түншүүдтэйгээ хамтран шинэ зуухнуудын гаргаж байгаа утааг хэмжин шалгах, дараа нь бага даралтын бойлоруудыг зах зээлд гаргах, сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар үйлдвэрлэгчидтэй ажиллах, бүтээгдэхүүнд зах зээлийн туршилт хийх хөтөлбөр болон мөн цэвэр технологитой зуухын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний татаасын дэд хөтөлбөрийг санал болгож байгаа болно.

Хийгдсэн судалгаануудын товхимолууд

  • Улаанбаатар хотын хот орчмын гэр хорооллын халаалт \2009 оны 10 сар\
  • Улаанбаатар хотын агаарын бохирдол – нөхцөл байдал, бохирдлыг бууруулах арга хэмжээний үр ашгийг үнэлэх судалгааны ажил, 2009 оны 12 сар
  • Агаарын бохирдлын түвшин эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоох судалгаа \2011 онд бүрэн бэлэн болно\
  • Улаанбаатар хотын цэвэр агаарын төслийн үзэл баримтлал \2007 онд хийсэн, 2010 онд шинэчилсэн ба Засгийн газар, УБ хотын захиргаанд өгсөн\

Зуухтай холбогдуулан хийсэн сүүлийн үеийн судалгаа

2010 оны 8 дугаар сараас Зуухнаас гарч байгаа утаа болон зуухны үр ашгийг шалгах лаборатор 10 орчим гал түлдэг зууханд хийсэн шалгалтын үр дүн туйлын нааштай гарсан. Лаборатор үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойшхи хугацаанд: \1\ уламжлалт зуухны утааг хэрхэн бууруулах, \2\ уламжлалт зуухыг илүү сайн загвараар сольж, гал түлж эхлэх ажиллагаагаанд бага зэрэг өөрчлөлт оруулах замаар агаарын бохирдолыг бууруулах боломжийг олж мэдэх талаар нэлээд ахиц гарсан.

Зуухыг аль болохоор цөөн галлаж эхлэх; галыг унтраалгүй бага галаар гэрийг дулаацуулж байх нь чухал. Энэ нь одоогийн зуухыг унтраагаад, хэрэгтэй үедээ дахин галлаж байгаа дадлаас сална гэсэн үг юм. Үүний тулд, зуух нь агаарын нягтралтай, дулааныг барих механизмтай байх шаардлагатай. Зуух үйлдвэрлэгчид нь одоогийн хийж байгаа зуухыг бага зэрэг өөрчилөөд, түлш хэмнэх, утаа багасгах загварыг бий болгохын чухлыг ойлгох хэрэгтэй.

Зуухыг галлах болон түлш нэмэх асуудал бол туйлын чухал юм. Одоогийн гал түлэх дадлыг өөрчилсөнөөр зуухнаас гарах утааг нэлээд их багасгах боломж байгаа бөгөөд үүний тулд хэрэглэгчид өөрсдийн гал түлэх арга барилаа өөрчлөх шаардлагатай байгаа юм. Үүнийг нэвтэрүүлсэнээр хэрэглэгчид нь галыг хурдан ноцоож, түлш хэмнэх боломжтой.

Одоогийн хэрэглэж байгаа уламжлалт зуухнаас илүү цэвэр ажиллагаатай янз бүрийн зуухны загвар олон байна; эдгээр зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад нэг удаа галлахад удаан шатаж халуунаа барьдаг \ 2-4 цагтай харьцуулахад 6-10 цаг\

  • 2010 онд Улаанбаатарт хийсэн утаагүй бага оврын туршилтын зуух цөөн тооны байгаа болно. Эдгээр зуухыг худалдаанд арай гаргаагүй байгаа бөгөөд үйлдвэрлэл боолон чанарыг нь сайжруулахын тулд үйлдвэрлэгчдэд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа;
  • Одоогийн хэрэглэж байгаа зуухуудыг өөрчилсөнөөр ихээхэн сайжирах бөгөөд гол нь анх галлах болон түлш нэмэх дадлын аль алийг нь өөрчлөх хэрэгтэй юм.

Дээр дурдсан үр дүн болон гарч болох сайн үр дүнг Налайхын нүүрсэн дээр туршсан болно. Налайхын нүүрсний давуу тал бол Монголын бусад уурхайн нүүрстэй харьцуулахад хурдан ноцдог чанар нь юм. Бага утаа гаргадаг бүх зуух нь түлшийг нэгмөсөн биш харин удаан хугацаанд шатаадаг. Аажим шатах нь утааг багасгаж, шатах хугацааг уртасгаж, дулаан барих хугацааг уртасгадаг юм. Зуухыг түлшид илүү тохирохоор үйлдвэрлэж болох тул Налайхын нүүрсний брикетийг ашиглах замаар утааг цаашид багасгах боломжтой. Одоогоор өөр ямар нэг түлш дээр туршилт хийх асуудлыг лабораторид дэвшүүлэн тавиагүй байгаа болно.

Үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой чиглэл өгөх үүднээс нийгэм хүлээн авахуйц, техникийн хувьд утааг бодитой бууруулах зорилтыг дэвшүүлэх шаардлагатай. Техникийн хувилбарууд болон олон нийт утааг бууруулахын тулд зохих үнэ төлөх боломж, хүсэл эрмэлзэлтэй байх үндэслэл дээр тулгуурлан зорилтыг тодорхойлох нь зүйтэй. Агаарын бохирдолтой холбогдон гарах зардал нь хувь хүний халаас, улсын төсөв болон агаарын бохирдолоос шалтгаалах өвчлөлийн хэтийн үр дагаварын тооцооноос төлөгдөх ѐстой.

Агаарын бохирдолыг бууруулахтай холбогдон гарах ямар зардлыг хэрхэн төлөх вэ гэдгийг олон түмэн болон түүний төлөөлөл сонгон шийдэх асуудал юм. Агаарын бохирдолын асуудал нь ээдрээтэй асуудал учраас нээлттэй хэлэлцүүлэг болон байгаа мэдээдэлийг ашиглан хийсэн дүн шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлах нь зүйтэй гэж зөвлөж байна. Бодлогын хувилбар бүрийн үр өгөөж буюу үр дүнг тухай бүр судлан шинжилж болох юм. Олон түмэн цэвэр агаарын стратегийн асуудлыг авч үзэхдээ эдгээр бүх үнэлгээ болон бусад нөлөөлөх хүчин зүйлүүдийг анхааралтай авч үзэх нь зүйтэй байна. Агаарын бохирдолыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа нь олон түмний хэвшмэл арга барилыг өөрчлөх асуудал тусгагдаж байгаа учраас нээлттэй хэлэлцүүлэгийн замаар зорилтыг тодорхойлон дэвшүүлж, олон нийтийн өргөн дэмжлэгийг авах явдал нэн чухал юм. Нийгэм дэх ихэнх хумүүс, ялангуяа бага орлоготой иргэд агаарын чанарыг сайжруулах үйл хэрэгт өөрсдын зарим нэг дадал заншлаа өөрчлөх шаардлагатай болдог. УБ хотын агаарын бохирдолыг бууруулахад тэд идэвхитэй хамтран зүтгэгчид байх ѐстой. Тийм учраас бодлого боловсруулагчид агаарын чанарын менежментийн стратегийг боловсруулахдаа Монгол улсын одоогийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бодитиойгоор харгалзан үзэх нь чухал юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2011/01/11

Api
Api

Welcome