ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол улсад иргэний нийгмийн байгууллагууд нийгмийн хариуцлагын асуудлыг хурцаар тавьж байна

2010.4.29




2010 оны 4-р сарын 29-ны өдөр, УЛААНБААТАР хот - Дэлхийн банкны Монгол дах Офис нь Монгол улсын иргэний нийгмийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын талаар санаачлага гаргахын тулд бага хэмжээний буцалтгүй тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авч байна.

Дэлхийн Банк нь Монгол улсад нийгмийн хариуцлагын асуудлыг хөндөх явдлыг дэмжиж байгаа бөгөөд нийгмийн хариуцлага нь иргэдийн идэвхи санаачлага, төр иргэдийн харилцан ойлголцол, сайн засаглалыг дэмждэг гэж үздэг юм.

Шалгарсан хүсэлт гаргагчид нь иргэний нийгмийн бүлгүүдийн дунд оролцоо, хариуцлагын механизмыг бэхжүүлэхэд оролцох юм. Мөн шалгарсан хүсэлт  гаргагчид нь төр, иргэний нийгмийн бүлгүүдийн түншлэлийг бэхжүүлэхэд оролцох үүрэгтэй байна.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга н.Аршад Саейд “ Монгол улс нь уул уурхайн бизнес цэцэглэн хөгжих шинэ эрин цагт орох үед Монгол улс түүний иргэний нийгмийн байгууллагуудыг багтаасан олон байгууллагууд нь энэхүү шинээр олж авсан ашигт малтмалын баялгийг үр дүнтэй зөв удирдах ёстой” гэж хэлсэн.

Мөн тэрээр “бид иргэний нийгмийн янз бүрийн байгууллагуудаас багахан хэмжээний буцалтгүй тусламж хүсэх хүсэлтүүдийг хүлээн авч, сайн бодож тооцоолсон, хүрч болохуйц зорилготой хүсэлтүүдийг санхүүжүүлэх хүсэлтэй байна” гэж хэлсэн.

Энэхүү санхүүжилтийг Дэлхийн Банкны Иргэний Нийгмийн сангаас олгох юм. Хүсэлтийг 2010 оны 5-р сарын 3-ны өдрийн 17 цагаас өмнө хүлээн авна. Шалгарсан хүсэлтүүдийг 2010 оны 5-р сарын дундуур зарлах болно.

Өргөдөл хүсэлтийг Дэлхийн Банкны www.worldbank.org.mn сайтаас татаж авах ба англи эсвэл монгол  хэлээр бөглөж дугтуйд хийж наагаад дараахь хаягаар илгээнэ:

Нийгмийн Хариуцлага,
Дэлхийн Банк
Улаанбаатар-210644, Сөүлийн Гудамж-4, , MCS Plaza байр, 5-р давхар

Нэмж тодруулж, асуух зүйл байвал дараахь и-мэйл хаягаар асууж болно
cprice@worldbank.org эсвэл oganerdene@worldbank.org
 
Иргэний нийгмийн сангийн талаар нэмэлт мэдээлэл авах, өргөдлийг татаж авахыг хүсвэл www.worldbank.org.mn хаягаар орно уу.

БАЙНГА АСУУДАГ АСУУЛТ

Иргэний Нийгмийн сан гэж юу вэ?

Иргэний Нийгмийн Сан нь хөгжлийн үр дүнд хүрэхэд нөлөөлөх, хөгжлийг сайжруулахад иргэд санаачилга гаргах, эрх мэдэлтэй болоход туслах төслүүдийг бага хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж дэмждэг.  Оролцоо, хариуцлагын механизмыг бэхжүүлэх, мөн төр, иргэний нийгмийн бусад байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих төслүүд нь Иргэний нийгмийн сангаас санхүүжилт авах боломжит өрсөлдөгчид байна.

Хэдий хэмжээний санхүүжилт олгох вэ?

Буцалтгүй тусламж нь 5000 ам.доллараас хэтрэхгүй бөгөөд илүү гарсан буюу нэмэлт санхүүжилтийг бусад эх үүсвэрээс авах ёстой. Хүсэлт гаргагчид нь үлдэгдэл санхүүжилтийг ямар эх үүсвэрээс, хандивлагчдаас хэрхэн олж авах гэж байгаа талаар хүсэлтдээ бичсэн байна.

Төслийн хугацаа ямар байх ёстой вэ?

Буцалтгүй тусламж хүлээн авснаас хойш зургаан сарын дотор ажлуудыг хийж дуусгах ёстой.

Ямар ажлуудыг дэмжих вэ?

Үндсэн зорилго нь иргэний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр явуулах үйл ажиллагааг Иргэний Нийгмийн Сан дэмждэг.

Ямар үйл ажиллагааг дэмжихгүй вэ?

Иргэний нийгмийн сан нь дараахь ажлуудыг дэмжихгүй. Үүнд: судалгаа шинжилгээний хөтөлбөр, албан ёсны их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрүүд, үйл ажиллагааны төслүүд, байгууллагын үндсэн үйл ажиллагааны дэмжлэг (үйл ажиллагаатай холбоогүй тоног төхөөрөмж гэх мэт), тэтгэлэг, дадлага хийлгэх, сургалтын хөтөлбөр, иргэний нийгмийн бус байгууллагын өмнөөс хувь хүн буюу албан байгууллага хүсэлт гаргах зэрэг орно.

Өргөдлийг хэрхэн сонгон шалгаруулах вэ?

Дэлхийн Банк болон дэлхийн банкны бус ажилтчид/гишүүдээс бүрдсэн зөвлөл өргөдөл/хүсэлтийг сонгон шалгаруулна. 2010 оны 5-р сарын дундуур өргөдөл/хүсэлтийн шалгарсан эсэхийг одорхойлсон захидлыг өргөдөл гаргагчдөд гаргаж өгөх болно.  

Энэхүү бага хэмжээний буцалтгүй тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олж мэдэж болох вэ?

www.worldbank.org/mn. Вэб хуудаснаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.

Өргөдөл, хүсэлтийг хэрхэн гаргах вэ?

Өргөдлийн маягтыг www.worldbank.org.mn вэб хуудаснаас татаж авах буюу дараахь газруудаас очиж авч болно. Үүнд:
 
1. Улаанбаатар-210644, Сөүлийн Гудамж-4, , MCS Plaza байр, 5-р давхар, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар
2. Улаанбаатар-48, Жамьян Гүний гудамж 5/1, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хөгжил, мэдээлэл, судалгааны төв
3. Улсын төв номын сан, 2-р давхар
4. Дархан хот, Төв номын сан
5. Даланзадгад хот, Төв номын сан

 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Clare Price
Утас: (976 11) 312647 ext-240
cprice@worldbank.org
Хаана Улаанбаатар
Onon Gan-Erdene
Утас: (976 11) 312647 ext-200
oganerdene@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2010/04/29

Api
Api

Welcome