ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсэг уул уурхайн салбар дахь дэлхийн хамгийн сайн туршлагуудаас судлахаар Дэлхийн Банкинд зочилж байна

2007.10.01




2007 оны 10-р сарын 1, Вашингтон хот – Бусад улс орнуудын уул уурхайн салбарын удирдлагын хамгийн сайн туршлагаас суралцах зорилго бүхий Монголын Улсын Их Хурлын төлөөлөгчдийг Дэлхийн Банкны групп хүлээн авлаа. Тэд уул уурхайн салбарт байх хамгийн оновчтой татвар, төрийн оролцоо, бүсийн болон дэд бүтцийн цогц хөгжил, байгал орчин, нийгмийн болон засаглалын эрсдлийн талаар олон улсын туршлагууд дээр төвлөрч ярилцав.

Хэрвээ зөв удирдаж чадвал уул уурхайн салбарын хөгжил нь Монгол оронд онцгой боломжийг бий болгож чадах юм гэж Дэлхийн банкны групп үзэж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ $7000 (1995 онд)-аас $12,000-(одоо) хүргэж чадсан Чили улсын жишээнээс харахад уул уурхай нь хөгжлийн маш хүчтэй хурдасгагч хүч байж чадах юм.” гэж Дэлхийн Банкны Газрын Тос, Хий, Уул Уурхайн хэлтсийн ахлах мэрэгжилтэн Граим Ханкок хэлсэн. “Энэхүү айлчлал нь Монголын хууль гаргагчдад уул уурхайн удирдлагын дэлхийн хамгийн сайн туршлагуудтай танилцах боломжийг олгож байгаа юм. Байгалийн баялаг нь түүнийг хэрхэн удирдаж байгаагаас хамааран тухайн орны хөгжилд нэг бол хараал, эсвэл ерөөл  болж болох талтай. Зөвхөн цөөн тооны орон л үүнийг зөв удирдаж байна.” гэж тэрээр онцлон хэлэв.

Монголын засгийн газар нь Оюу Толгой-зэс, алтны, Таван Толгой-коксжисон нүүрсний маш том 2 төслийн хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээний хэлцэл дээр саяхан ажилласан. Эдгээр гэрээг хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд оруулаад байгаа. Улсын Их Хурал үүнийг судалж, үнэлж үзэх ажлын хэсгийг байгуулж, туршлага судлуулахаар 4 төлөөлөгчидийн бүрэлдэхүүнийг бусад улс орнууд руу илгээгээд байна. Төлөөлөгчид нь уул уурхайн салбарын удирдлагын хамгийн сайн туршлагаас суралцахаар гол гол уурхай болон төрийн байгууллагуудад очно. Дэлхийн банкинд айлчлаад байгаа төлөөлөгчид нь Улсын Их Хурлын энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа юм.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жэймс Адамс хэлэхдээ “Дэлхийн Банк нь хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд тухайлсан зөвлөгөө өгөөгүй боловч Монгол улс нь уул уурхайн салбараа хөгжүүлэхдээ харгалзаж болох олон улсын хамгийн сайн туршлагууд болон Дэлхийн банкны зүгээс холбогдох тусламжийг нэмэгдүүлэх боломж зэрэг асуудлууд дээр төвлөрсөн үр дүнтэй яриаг бид өрнүүлсэн.” гэв. “ Энэ нь хүн амын 30 гаруй хувь нь ядуурлын шугамын доогуур амьжиргаатай байгаа Монгол орны ядуу, эмзэг бүлгийнхэнд уул уурхайн үр шимийг хэрхэн хүртээж, тэдний амьжиргааг сайжруулах асуудал юм. Байгаль орчин, нийгмийн асуудлыг уул уурхайн хөгжилд тооцож үзэх ёстойг мөн илэрхийлж байгаа юм.” гэж тэрээр тэмдэглэн хэлэв.

Дэлхийн Банк нь Монголд үзүүлэх тусламжийн шинэ стратеги боловсруулж байгаа бөгөөд энэ нь хамгийн сайн уул уурхайн эдийн засгийг хэрхэн бий болгох, хөдөөгийн амьжиргаа, байгаль орчны асуудлыг сайжруулах, хотын хөгжил ялангуяа Улаанбаатар хотод хүмүүс оршин суух нөхцөлийг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуудлуууд дээр төвлөрөх юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/10/01

Api
Api

Welcome