ӨГҮҮЛЭЛ

Монгол Улс: Дэд бүтцийг өргөжүүлэх сорилтыг давахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах

2013.2.27


Image

Монгол улс өнөөдөр зэс, алт, нүүрс болон бусад ашигт малтмалын асар их нөөцөө ашиглаж эхэлсэнээр эдийн засгийн өөрчлөлтийн огтолцол дээр ирээд байна.



Монгол улс өнөөдөр зэс, алт, нүүрс болон бусад ашигт малтмалын асар их нөөцөө ашиглаж эхэлсэнээр эдийн засгийн өөрчлөлтийн огтолцол дээр ирээд байна. Дэлхийн хэмжээнд ашигт малтмалын үнэ өсөж, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж ирсэн 2003 оноос Монголын эдийн засаг 9 гаруй хувиар өсөж ирсэн; дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг Оюу толгойн барилга байгууламж эхэлсэнээр 2011 болон 2012 онд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч эрчимжсэн; ирэх хэдэн жилд Оюу толгой болон түүнтэй адил асар том 100 жилийн нөөц бүхий Таван толгойн нүүрсний уурхай ашиглалтад орж, Монголын ашигт малтмалын үйлдвэрлэл болон экспорт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байсаар байх бололтой байна. Хэрэв зөв зохион байгуулж, ухаалаг бодлого явуулах юм бол энэ бүхнийг Монголын өнөөгийн хүн ам болон ирээдүй хойч үеийн амьжиргааг тууштай сайжруулахад ашиглах боломжтой юм.

Ийм боломж бололцоотой байна гэдэг нь хөгжил дэвшилд автоматаар хүрнэ гэсэн үг биш бөгөөд байгалийн асар их баялагтай олон орон ашигт малтмалын тэр хэмжээний баялаггүй орнуудын түвшинд хүрч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа жишээ олон байдаг ба энэ нөхцөлд “баялагын хараал” гэдэг танил болсон хэлц үгийг хэргэлдэг. Байгалийн баялагын үйлдвэрлэл нь эдийн засгийн бусад салбаруудтай төдийлэн холбогдохгүй “алс харьд” үйл ажиллагаа явуулж байдаг ба энэ нь уул уурхайн угшилтай ДНБ-ний өсөлт нь эдийн засгийн бусад салбарын хөгжилд автоматаар нөлөөлөхгүй эсвэл их хэмжээний ажлын байрыг бий болгодоггүй гэсэн үг юм. Хамгийн ноцтой асуудал бол ашигт малтмалын баялагаас орж байгаа орлого нь авилгалын боломжийг ихээхэн нэмэгдүүлдэг ба Монгол улсад явагддаж байгаа өөрчлөлтийн цар хүрээ, хурд болон байгалийн баялагаас хэт хамааралтай байгаа болон түүнчилэн улс төр, барилгын үйлдвэрийн бүлгүүд ойр хэлхээ холбоотой байгаа өнөөгийн нөхцөлд эрсдэл улам ч өндөр болж байна.

Эдийн засгийг өргөжүүлэх замаар эдгээр нөхцөл байдлаас зайлсхийж, тогтвортой өсөлтийг хангах гол механизмуудын нэг бол дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн хөрөнгө оруулалт хийх замаар бүтээгдэхүүнээр хангах, зах зээлийг уналтыг хазаарлах, хувийн хөрөнгө оруулалтын бөөгнөрөлийг задлах, дахин хуваарилалтын зорилгод хүрэх нөхцөл бүрэлдэнэ. Өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил сийрэг, эрс тэс уур амьсгалтай, зам тээвэрийн сүлжээ муу хөгжсөн, үйлчилгээг хүргэх нэгж өртөг өндөр Монгол шиг орны хувьд дэд бүтцийн асуудлыг анхааралдаа авах шаардлагатай юм. Уурхайнуудын үйлдвэрлэл бүрэн жигдэрч, цаашидын хэвийн ажиллагаа хангагдаж ирсэнээр засгийн газрын орлого ирэх долоон жилд гурав дахин өсөх тооцоотой байгаа учраас санхүүжилтийн хувьд бэрхшээл төдийлөн гарахгүй байх төлөвтэй байна. Хамгийн гол сорилт бол өсөн нэмэгдэх орлогыг үр ашигтай зарцуулах явдал бөгөөд Засгийн газрын төлөвлөлт, том төслүүдийг хэрэгжүүлэгч тогтолцоо гол хариуцлагыг хүлээх юм.

Энэхүү зорилтод хүрэхийн тулд дөрвөн өргөн хүрээтэй зарчмыг баримтлах шаардлагатай байна.

Нэгдүгээрт, зарлагын “үр ашигтай хуваарьлалт” -ийг хангах явдал бөгөөд энэ нь бүтээмж бага салбараас бүтээмж өндөртэй салбарт хөрөнгийг шилжүүлэх \”зөв газарт хөрөнгийг зарах”\ асуудал юм. Хэдийгээр орлогын хэмжээ өссөөр байх боловч эрэлт хэрэгцээ байгаа нөөц боломжоос ямар ч гэсэн ойрын ирээдүйд давж байх учир тэргүүлэх чиглэлийг зөв тогтоох амаргүй шийдвэрийг гаргах хэрэгтэй болно.

Хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлийн муу нөлөөнөөс зайлсхийх, эдийн засгийн шингээх чадварийг өөрчлөхгүй хөрөнгө оруулалтын зарлагын тэсрэлтээс үүдэж бий болох бодит ханшийн өсөлтөөс сэрэгийлэх үүднээс төсвийн зарлага нь макро-санхүүгийн ухаалаг бүтэцид тулгуурлах ёстой.

Гуравдугаарт, том төслүүдийг сайтар боловсруулж, ил тод бөгөөд эдийн засгийн өгөөжтэй байдлаар хэрэгжүүлж, сайн авч явах \”техникийн үр ашигтай байдал”\.

Эцэст нь, барилгын салбар Засгийн газраас ноогдуулж байгаа өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг үр дүнтэй хангах шаардлагатай байгаа учраас энэ салбарын өсөлтийг хангахад хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих замаар эдийн засгийн шингээх чадавхийг нэмэгдүүлэх хэрэгтэй.


Api
Api