BRIEF

Монгол улс: Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих (УУДБХОД) төсөл

2020.1.13


УУДБХОД төсөл гэж юу вэ?

УУДБХОД бол Монголд хөрөнгө оруулалт хийгдэж болзошгүй дэд бүтцийн төслийн бэлтгэл ажил болон дүн шинжилгээг олон улсын стандартын түвшинд хийх дотоодын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх зорилготой төсөл юм.

Төсөл нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсэн үү?

Үгүй. УУДБХОД төсөл зөвхөн техникийн туслалцааг санхүүжүүлсэн учраас УУДБХОД төслийн хүрээнд дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санхүүжүүлэлт хийгдээгүй.

Төсөл юуг санхүүжүүлсэн бэ?

УУДБХОД төслийн доор техник эдийн засгийн үндэслэл (техник, эдийн засгийн үнэлгээнүүд) мөн байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээ зэрэг судалгаа шинжилгээг бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг хийсэн. Энэхүү төсөл нь мөн дэд бүтцийн төслүүдийг төлөвлөх, бэлтгэл ажил гүйцэтгэх дотоодын чадавхийг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэв.

Төсөл хэрэгжих хугацаанд Багануур, Таван Толгойн нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон нүүрснээс байгалийн хий гаргаж авах үйлдвэр байгуулах зэрэг стратегийн ач холбогдолтой төслүүдийн техник, эдийн засгийн үнэлгээ болон/эсвэл байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ зэрэг судалгааг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн болно. Эдгээр судалгааг бэлтгэх явцад Дэлхийн Банкны бодлого болон Монгол Улсын холбогдох хууль журмын дагуу төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдтэй зөвлөлдөж байв.

Шүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл мөн Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн (Орхон-Говь төсөл) Бүс Нутгийн Байгаль Орчны Үнэлгээ (БНБОҮ)-г хийхэд 20 сар шаардагдах тул тус судалгааг МИНИС төслийн хугацаанд хийх боломжгүй болсон. БНБОҮ-г МИНИС төслөөс гадуур хийх хувилбарыг засгийн газар судалж байна.

-МИНИС төсөл хэрэгжиж дууссаны дараа төслийн доор хийгдсэн судалгаа, шинжилгээг яах вэ?

МИНИС төслийн хүрээнд бэлтгэгдсэн, олон нийтэд нээлттэй бүх судалгаа, тайланг төслийн цахим хуудсанд 2019 оны 12-р сарын 31-нээс өмнө байршуулсан. Мөн МИНИС төсөл дууссанаас 6 сарын дотор оролцогч талуудыг төслийн материал, судалгаануудыг үзэх боломжоор хангахын тулд төслийн цахим хуудсыг 2020 оны 6-р сар хүртэл ажиллуулна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2020.1.13