ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2018.6.05

Хотын авто, зам тээврийн хөрөнгийн менежментийг бэхжүүлэхэд Дэлхийн Банк Нийслэлд дэмжлэг үзүүлнэ

Монгол Улс, Улаанбаатар хот, 2018 оны 6-р сарын 5 – Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар УБ хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдэлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий Дэлхийн Банкны шинэ техникийн туслалцааг эхэлж байгаа юм.

Хотын гудамж, зам, гүүр, уулзвар зэргээс бүрддэг авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент тааруу мөн урт хугацааны төлөвлөлт дутагдалтай байснаар хотын авто замын сүлжээний засвар, арчлалтын хязгаарлагдмал төсөвтэй Нийслэл хотоос иргэдэд хүргэх авто зам, тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж байна. Мөн одоо ашиглаж буй авто зам, тээврийн дэд бүтэц гэнэтийн үер, шуурга, өвлийн улиралд авто замын мөстөлт зэрэг цаг ууртай холбоотой аюулт үзэгдэлд өртөмтгий байгаа нь хотын зам тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж, энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг хэрэгцээг нэмэгдүүлж байгаа юм.

“Хотын гол судас болох зам, тээврийн дэд бүтцэд сайн менежмент болон урт хугацааны төлөвлөлт хийх нь Нийслэлийн эрүүл саруул хөгжилд нэн чухал ач холбогдолтой. гэж Дэлхийн Банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ.

“Өнгөрсөн хугацаанд Нийслэлээс авто зам, тээврийн салбарт олон тооны хөрөнгө оруулалтын төслийг санаачлан, хэрэгжүүлсэн. Манай улс эрс тэрс уур амьсгалтайн дээр цаг уурын аюулт үзэгдлүүд нэмэгдэж байгаагаас хотын авто зам, тээврийн дэд бүтэц хурдан элэгдэх эрсдэлд орж байдаг. гэж Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П. Баярхүү хэллээ.

Мөн УБ хотын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтай авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн төлөвлөгөөний эхний үе шатыг боловсруулахад туслах аж. Уг төлөвлөгөө нь уур амьсгалын өөрчлөлтийн даван туулах, дасан зохицох чадавхийг сайжруулахад нэн тэргүүнд шаардлагатай засвар, арчлалтыг хийхэд чиглэсэн хотын авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежментийн урт хугацааны төлөвлөгөө байх юм байна.

Эцэст нь улсын болон хотын засаг захиргааны авто зам, тээврийн дэд бүтцийн төлөвлөлт, арчлалтыг хариуцсан албаны хүмүүст хөрөнгийн судалгаа, хөрөнгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр сургалт явуулах аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: www.worldbank.org/mongolia

Бидний фейсбук хаяг: www.facebook.com/worldbank

Твиттер хуудас: www.twitter.com/WorldBankMGL

Youtube суваг: www.youtube.com/worldbank


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2018/06/05

Холбоо барих

Б. Индра
Indra Baatarkhuu
+976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api