Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МОНГОЛ УЛС: Эрүүл мэнд, спортын яам ба Дэлхийн Банк хамтран цахим эрүүл мэнд төслийг эхлүүллээ

2016.6.02


Эрүүл мэндийн мэдээллийн солилцоо эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлыг хэмнэнэ

УЛААНБААТАР, 6-р сарын 2, 2016 – Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам ба Дэлхийн Банк хамтран эрүүл мэндийн үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэн, үр нөлөө, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн цахим эрүүл мэнд төслийг эхлүүллээ. Энэхүү төсөл нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, эмчлүүлж буй өвчтөн болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хооронд эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ бий болгоход дэмжлэг туслалцаа үзүүлнэ.


Image

“Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологи нэвтрүүлсэнээр төсвийн зарцуулалтыг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ нь Монгол улс дахь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ үйлчилгээг түргэн шуурхай болгох юм” хэмээн Эрүүл мэнд, спортын сайд С. Ламбаа хэллээ.

Хөтөлбөрийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 19.5 сая долларын хөнгөлөттэй зээлээр санхүүжүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциаци нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгох замаар ядуурлыг бууруулахыг зорьдог юм.

“Цахим эрүүл мэнд төслийг  хэрэгжүүлсэний үр дүнд мэдээлэл солилцох платформыг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд эрүүл мэндийн мэдээллээ хоорондоо хуваалцаж солилцох боломжтой болох тул хөдөө орон нутгийн оршин суугчид том хот суурин газар очиж эрүүл мэндийн үйлчилгээ авах, эмнэлгийн шинжилгээнд давтан хамрагдах шаардлага багасах юм” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ.

Холбоо барих
Хаана Улаанбаатар хотод
Тина Пунцаг
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2016/06/02

Api
Api