ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Шинжлэх ухааны салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг шинэчлэн өөрчилж болно – Дэлхийн Банк

2015.5.08


УЛААНБААТАР, 2015 оны 5-р сарын 8— Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам болон Дэлхийн Банкнаас хамтран “Corporate Convention төв”д өнөөдөр зохион байгуулж буй “Төрөөс Хүнс ба Хөдөө Аж Ахуйн чиглэлээр Баримтлах Бодлого” сэдэвт семинарын үеэр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын дэлгэрэнгүй тоймыг олон нийтэд танилцууллаа.

Тус тоймд хөдөө аж ахуйн салбарыг орц-багатай амиа аргацаасан салбараас гадны зах зээлд чанартай ноос, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх чадвартай өндөр бүтээмжтэй салбар болгон өөрчлөн хувиргах арга замуудыг тодорхойлжээ.

“Монгол Улс хөдөө аж ахуйн салбараа шинэчлэн өөрчлөх арга зам бол бүтээмжийг дээшлүүлэхэд тулгарч буй орхигдсон орон зайг нөхөх, экспортлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ноосноос чанартай махан болон сүүн бүтээгдэхүүн болгож төрөлжүүлэх шаардлагын үүднээс  шинжлэх ухаан, технологийн салбарт тогтвортой хөрөнгө оруулах явдал юм,” гэж Дэлхийн Банкны Хөдөө Аж Ахуйн Хөгжлийн Ахлах Мэргэжилтэн, Тоймын Ажлын Багийн Ахлагч Чарлз Аннор-Фремпонг хэлэв.

Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулахдаа Монгол Улсын байгалийн нөөцийн суурь болсон хөрс, ус, бэлчээр, цаг агаарын өөрчлөлт зэрэг тогтвортой байдлыг хангах асуудалд чиглүүлж болох юм. Байгалийн нөөцийн зохих удирдлагын тогтолцоог бий болгохгүйгээр үйлдвэрлэлийн түвшинг нэмэгдүүлэх нь улс орны хэдийн эмзэг байгаа нөөцийн суурь бааз болон хөдөө аж ахуйн салбарын ирээдүйд аюул учруулна.

Тоймд төрөөс улсын төсвөөр дамжуулан үзүүлэх дэмжлэг, хөндлөнгийн оролцоо, татаас хангалтгүй, судалгаа шинжилгээ, нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах байгууллагын дэмжлэг дутмаг, гадны зах зээл дутуу хөгжсөн гэх мэт салбарын хэмжээнд тулгамдаж буй гол асуудлуудыг хянан дүгнэжээ.

“Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засагт чухал байр суурь эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарын энэхүү дэлгэрэнгүй тойм нь Монгол Улсын Засгийн Газарт хөдөө аж ахуйн салбарыг урт хугацаанд хөгжүүлэх чиглэлээ тодорхойлж дотоодын болон экспортын зах зээлийг стратегитайгаар тодорхойлоход туслана гэж найдаж байна,” гэж Дэлхийн Банкнаас Монгол Улсад суугаа Суурин Төлөөлөгч, Орон Хариуцсан Менежер Жеймс Андерсон хэлэв.

Салбарын тойм нь нэгтгэсэн нэг тайлан Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Салбарын Өөрчлөлт Шинэчлэл: Урагшлах зам, болон дараах дөрвөн тусдаа дэд тайлангаас бүрдэнэ:

Эдгээр тайланг Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (ХХААБ) дэмжлэгтэйгээр бэлтгэв.



Холбоо барих
Хаана Улаанбаатар
Тина Пунцаг
Утас: (976 11) 312647 ext. 207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/05/08

Api
Api

Welcome