Улаанбаатар, 2014 оны 12-р сарын 10 - Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч Аксел ван Тротцэнбүрг Монгол улсад 12 сарын 10-нд айлчилж байна. Ноён Троценбург Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд Ерөнхий сайд Ч. Сайханбилэг, УИХ-ын дарга З. Энхболд болон засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж Монголын хөгжил дэвшилд Дэлхийн банк хэрхэн хувь нэмрээ оруулах, ард иргэдийн ялангуяа нийгмийн эмзэг давхаргынхны амьжиргааг дээшлүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцоно.
“Монгол улс 2010 оноос хойш ядуурлыг бууруулахад ихээхэн амжилт гаргасан. Монгол улс цаашид эдийн засгийг тогтворжуулах, ядуу бага орлоготой хасгийг бүрэн хамруулсан өсөлтийг бий болгохыг зорьж байна” гэж ноён ван Тротцэнбург хэлж. “Дэлхийн Банкны хувьд Монгол улсад үзүүлж буй дэмжлэгээ улам өргөжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд учирч буй бэрхшээлийг давахад нь цаашид ч тусална.”
Аксел ван Троценбург нь хөгжлийн асуудлаар ихээхэн туршлага хуримтлуулсан нэртэй эдийн засагч юм. Мөн тэрээр улс орнуудад нийтлэг тулгарч буй дөрвөн бэрхшээлтэй асуудал болох байгалийн гамшиг, ядуурал ба тэгш байдал, дэд бүтэц ба хотжилт болон засгийн газрууд ард иргэдийнхээ төлөө хэрхэн ажиллах зэрэг асуудлаар Дэлхийн Банкнаас тус бүс нутагт хэрэгжүүлж буй стратегийг удирдаж ажилладаг.