Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн хэмжээнд бизнесүүдийн төлсөн татварын хэмжээ, татварын тайлан гаргахтай холбоотой дарамт, зардал ерөнхийдөө багасч байна

2014.11.20


Image

Вашингтон хот, 2014 оны 11-р сарын 20 – Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй дунд хэмжээний бизнесүүдийн хувьд татвар төлөхөд хялбар болсон талаар Дэлхийн Банк, PwC нарын хамтран явуулсан судалгааны үр дүнгээс харагдаж байна. Татвар төлөхүй 2015 оны судалгааны үр дүнгээр дундаж компанийн татварын үүргээ биелүүлэхэд зарцуулдаг хугацаа дөрвөн цагаар багассан байна. Түүгээр зогсохгүй дундаж компанийн төлж байгаа нийт татварын хэмжээ, төлбөр хийж байгаа тоо өнгөрсөн нэг жилд мөн буурсан үзүүлэлттэй байна. Энэхүү судалгааг 10 жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд ийм чиг хандлага жил бүр ажиглагдаж ирсэн юм.  

Татвар төлөхүй 2015 оны тайланд тусгаснаар судалгаанд хамрагдсан стандарт компани дунджаар арилжааны ашгийнхаа 40.9 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийт татвар хураамж (Бизнес эрхлэхүй аргачлалд тодорхойлсон)-нд зарцуулдаг байна. Нэг жилд 25.9 удаагийн татварын төлбөр хийж, татварын үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор 264 ажилладаг. Судалгаа хийгдсэн арван жилийн хугацаанд тайланд хамрагдсан 189 орны 78 хувь нь татварын орчиндоо дор хаяж нэг удаа томоохон өөрчлөлт хийсэн байна. Татварын үүргээ биелүүлэхэд зарцуулдаг хугацаа, төлбөр хийж байгаа тоогоор зогсохгүй нийт татварын дундаж хувь хэмжээ арван жилийн хугацаанд багасчээ. Нийт татварын хувь хэмжээ 2008-2010 оны санхүү, эдийн засгийн хямралын жилүүдэд хамгийн хурдацтай буюу жилд дунджаар 1.8 хувь нэгжээр буурсан байдаг. Бууралтын хурдац 2011 оноос эхлэн саарч эхэлсэн. 

Дунд хэмжээний компанийн татвар хураамж төлж, тайлан гаргахад зарцуулдаг дундаж хугацаа судалдааны арван жилд бараг 1.5 долоо хоногоор багассан нь дэлхийн хэмжээнд цахим тайлан, төлбөр тооцоог түлхүү ашиглах болсонтой холбоотой юм. Татвар төлөхүй тайланд тусгагдсан, 2004 оноос хойш хэрэгжсэн 379 татварын шинэчлэлийн 105-д цахим тайлан багтсан байна.

Бизнес эрхлэхүй судалгааны тайлан гарч эхэлснээс хойш анх удаа 100 саяаас олон хүн амтай 11 улсад (Бангладеш, Бразил, БНХАУ, БНЭУ, Индонез, Япон, Мексик, Нигер, Пакистан, ОХУ, АНУ) хоёр дахь хотын судалгааг явуулсан. Энэхүү судалгааны тайлангийн нээлт өнөөдөр АНУ-д болж байгаа бөгөөд уг судалгаанд АНУ-ын Лос-Анжелес болон Нью-Йорк хотуудыг хамруулж, үндэсний хэмжээний харьцуулалт хийх нөхцлийг бүрдүүлсэн юм.

Дэлхийн Банкны Группын Эдийн засгийн хөгжлийн онолын газрын Дэлхийн үзүүлэлтүүдийн багийн ахлагч Аугусто Лопез-Кларос хэлэхдээ "Татвар хураамж нь нийгмийн хөтөлбөр, арга хэмжээ болоод эдийн засгийн өсөлтийг дэмжихэд шаардлагатай тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр болж өгдөг. Бодлого боловсруулагчид татварын орлого төвлөрүүлэх болон татварын хувь хэмжээ, татварын тайлан мэдээ гаргахтай холбоотой дарамт нь бизнесийн үйл ажиллагаанд оролцох, бизнес эрхлэх сонирхлыг мохоохгүй байх хоёрын тэнцвэрийг олж харах ёстой гэж тэмдэглэв. Тэрээр Эдийн засгийн хүндрэлтэй үед энэхүү тэнцвэрийг олох ажил илүү идэвхждэг; төсвийн зарим зардал нэмэгдэж, төсвийн алдагдлыг өсгөдөг бөгөөд засгийн газар татварын бодлогоор дамжуулан эдийн засагт түлхэц өгөх шаардлагатай тулгарч болзошгүй байдаг гэж нэмж хэлэв.

“Татвар төлөхүй цувралын сүүлчийн судалгааны үр дүнгээс харахад олон улс орнууд татварын шинэчлэлийн чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасаар байгаа хэдий ч татварын тогтолцоог боловсронгуй болгож, хялбаршуулах чиглэлээр хийх ажил олон байсаар байна” гэж PwC-ийн Татварын ил тод байдал, татварын нийт хувь нэмэр багийн удирдагч Эндрью Пакмэн тэмдэглэв. Ирэх жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрт татварын шинэчлэлийн асуудал нь засгийн газрын хувьд чухал сэдэв хэвээр байх болно. Энэ хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас олон улсын татварын тогтолцоог боловсронгуй болгож, өнөөдрийн глобалчлагдсан бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангах талаар гаргасан саналыг хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй юм.

Татвар төлөхүй 2015 судалгаанд дундаж хэмжээний компанийн тухайн жилд заавал төлөх шаардлагатай бүхий л татвар хураамж, шимтгэлийг тооцож гаргасан. Эдгээр татвар хураамжинд ашгийн буюу аж ахуйн нэгжийн орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажил олгогчийн төлж буй татвар, өмчийн татвар, өмч шилжүүлсний татвар, ногдол ашгийн татвар, хөрөнгийн өгөөжийн татвар, хог хаягдал цуглуулсны татвар, тээврийн хэрэгсэл, замын татвар, бусад жижиг татвар хураамжууд багтаж байна.

Татвар төлөхүй судалгааны талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.pwc.com/payingtaxes цахим хуудсанд хандана уу.

Татвар төлөхүй жил бүрийн судалгааны тайлан нь Дэлхийн Банкны Группын Бизнес эрхлэхүй тайлангийн Татвар төлөхүй бүлгийн материал дээр суурилсан байдаг. Бизнес эрхлэхүй судалгааны талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.doingbusiness.org цахим хуудсанд хандана уу.

Дэлхийн Банкны Группын тухай:

Дэлхийн Банкны Групп нь үгээгүй ядуурлыг арилгаж, хөгжил цэцэглэлтийг нийтэд хүргэх явдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэлхий дахины хүчин чармайлтанд голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дараах таван байгууллагаас бүрддэг. Үүнд: Дэлхийн Банк (Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (IBRD) болон Олон Улсын Хөгжлийн Агентлаг (IDA)), Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Сан (MIGA); Хөрөнгө Оруулалтын Маргааныг Таслан шийдвэрлэх Олон Улсын Төв (ICSID). Эдгээр байгууллагууд нь хамтдаа дэлхийн 100 гаруй улсуудад үйл ажиллагаа явуулж, санхүүжилт, зөвлөгөө, бусад шийдэл гаргах замаар улс орнуудын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж олгож байна. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.worldbank.org, www.miga.org, www.ifc.org цахим хуудсуудад хандана уу.

PwC тухай:

PwC-ийн компаниуд байгууллага, хувь хүмүүсийн хүсч байгаа үнэ цэнийг бий болгоход туслалцаа үзүүлдэг. Манайх 157 оронд үйл ажиллагаа явуулж буй компаниудын сүлжээ бөгөөд манай 195 мянга гаруй ажилтнууд баталгаа, татвар, зөвлөх үйлчилгээг чанартай хүргэхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байна. www.pwc.com хуудсанд хандаж, манай үйл ажиллагааны тухай нэмэлт мэдээлэл авахын зэрэгцээ танд юу чухал болохыг хуваалцана уу.

PwC гэдэг нь PwC-ийн сүлжээ болон сүлжээний гишүүн компаниудыг илэрхийлж байгаа бөгөөд компани тус бүр нь бие даасан хуулийн этгээд юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.pwc.com/structure холбоосоор орно уу.

©2014 PricewaterhouseCoopers. Бүх эрх хамгаалагдсан.



Холбоо барих
Хаана Дэлхийн Банкны Групп
Хён Кёнг Ли
Утас: +1 202 473 8725
hlee9@worldbank.org
Хаана PwC
Mайк Асколес
Утас: +1 646 471 8106
mike.ascolese@us.pwc.com


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/207/DECIG

Api
Api