Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улсад жижиг, дунд бизнесийн зохицуулалтын орчинг сайжруулах ажил үргэлжилж байна

2014.10.29


Улаанбаатар, 2014 оны 10-р сарын 29 — Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж эхэлж байгаа дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн орчин сайжирсаар байгааг Дэлхийн Банкны Бизнес эрхлэхүй 2015: Үр ашгаас чанагш шинэхэн судалгаа харуулж байна. Зөвхөн өнгөрсөн нэг жилд энэ бүс нутгийн орнууд зохицуулалтын шинэчлэлийг[1] 24 чиглэлд авч хэрэгжүүлсэн байна. Индонез Улс 2013-2014 онуудад энэхүү судалгаанд хамрагдсан чиглэлүүдээр зохицуулалтын шинэчлэл хэрэгжүүлж, дотоодын бизнес эрхлэгчдийн төлөвийг сайжруулсан. Нийт орон нутагт бизнес үүсгэн байгуулах зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчилж, хөдөлмөрийн харилцаатай холбоотой татваруудыг бууруулсан. Жакарта хотод олон тооны зөвшөөрөл авах шаардлага тавигддаг байсныг халж, цахилгаан эрчим хүчинд холбогдох үйл явц хурдассан.

Тус бүс нутгийн олон орнуудад, түүний дотор Монгол Улсад өнгөрсөн нэг жилд бизнес эрхлэгчдээс татвар хураамж төлөх үйл ажиллагааг хялбаршуулсан байна. Вьетнам Улс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг бууруулсан бол БНХАУ татварын тайланг цахим хэлбэрээр гаргаж өгөх, төлбөр хийх системийг боловсронгуй болгосны зэрэгцээ бизнесийг үүсгэн байгуулахад гардаг зардал багассан байна. Монгол Улс татварыг цахим хэлбэрээр төлөх системийг шинээр нэвтрүүлсэн. Эдгээр шинэчлэл нь бизнес эрхлэгчдийн үнэ цэнэтэй цагийг хэмнэж байна. Монгол Улсад, жишээлбэл, дотоодын бизнес эрхлэгчид татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд зарцуулдаг хугацаа 2013 онд жилд дунджаар 192 цагаас 148 цаг болж буурсан нь Австри Улсынхаас бага болсон байна. Мөн түүнчлэн Монгол Улс холбогдох этгээдийн гүйлгээг мэдээллийг ил тод болгох шаардлагад хамруулах болсноор, хөрөнгө оруулагчдын хувьд ил тод байдлыг сайжруулж чадсанараа онцгойрч байна.

Дэлхийн Банкны Худалдаа, Өрсөлдөх Чадварын Дэлхийн Санаачлага Монгол Улсын Засгийн газартай нягт хамтарч, зохицуулалтын шинэчлэлийг дэмжин ажилласан. Зөвшөөрөл олголт, хяналт шалгалтыг боловсронгуй болгосноор ЖДБ-үүд дээр үүсдэг байсан захиргааны дарамтыг багасгаж, ЖДБ-үүдийг бизнесийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулах нөхцлийг бүрдүүлэх болно.

Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлэхдээ “Монгол Улсын хувьд зохицуулалтын орчноо энгийн бөгөөд илүү үр ашигтай болгох чиглэлээр гаргаж байгаа хүчин чармайлтынхаа амжилтыг ахиулах нь чухал байна. Монгол Улсын хэрэгжүүлсэн шинэчлэлүүдэд сүүлийн хэдэн жилийн туршид Бизнес эрхлэхүй судалгаанд онцгой аж холбогдол өгсөн бөгөөд цаашид ч ийм үр дүн үргэжилнэ гэж найдаж байна, гэж онцлон тэмдэглэлээ. Тэрээр “Жижиг, дунд бизнесүүдэд, ядуурлыг бууруулахад цэвэр, үр ашигтай бизнесийн орчин ямар чухал болохыг бид туршлагаасаа мэднэ. Дэлхийн Банк Монгол Улсын бизнесийн орчны шинэчлэлийг дэмжин ажилласаар байх болно,” гэж нэмж хэлэв.

Бизнес эрхлэхүй 2015 судалгаагаар Сингапур Улс дэлхийн хамгийн бизнест ээлтэй зохицуулалтын орчинтойд тооцогдсон хэвээр байна. Шинэ Зеланд, Хонг Конг, БНСУ, Австрали Улс бизнес эрхлэхэд хялбар байдлын эрэмбээрээ эхний 10-т багтаж байна.

Бизнес эрхлэхүй судалгааны тухай

Дэлхийн Банкнаас жил бүр гаргадаг, өмнө барьдаг Бизнес эрхлэхүй судалгаа нь бизнесийн амьдралыг мөчлөг, түүний дотор үүсгэн байгуулах, үйл ажиллагаа явуулах, гадаад худалдаа эрхлэх, татвар хураамж төлөх, төлбөрийн чадвар алдахтай холбоотой үйл ажиллагаанд мөрдөгддөг зохицуулалтуудад дүн шинжилгээ хийдэг. Бизнес эрхлэхэд хялбар байдлын зэрэглэлийг 10 чиглэлээр авсан оноон дээр үндэслэж гаргадаг бөгөөд 189 улсууд хамрагддаг. Гэхдээ Бизнес эрхлэхүй судалгаа нь бизнесийн орчинг аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад шууд хамаатай бүхий л талаас нь үнэлдэггүй. Тухайлбал, улсын төсвийн удирдлагын чанар, макро эдийн засгийн тогтвортой байдлын бусад асуудлууд, ажиллах хүчний ур чадварын түвшин, санхүүгийн системийн эрсдэл даах чадвар зэрэгт үнэлгээ хийдэггүй. Судалгааны үр дүн дэлхий дахинд бодлогын мэтгэлцээнийг өдөөж, компанийн түвшний зохицуулалт дэлхийн улс орнуудын эдийн засгийн үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг тогтооход чиглэсэн судалгааг өргөжүүлж байна. Судалгааны тайлангийн баг жил бүр аргачлалаа сайжруулж, өгөгдөл мэдээ, дүн шинжилгээ, үр дүнгээ боловсронгуй болгоход анхаарч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд олон тооны оролцогч талуудын санал бодол судалгааны ажилд тус нэмэр болсон. Дэлхийн дахинд бизнесүүдийн дотоодын зохицуулалтын орчинг ойлгож, боловсронгуй болгох бодит суурийг гаргаж өгөх үндсэн зорилготой энэхүү судалгааны чанар, үр ашгийн баталгааг хангах үүднээс судалгааны тайланг нарийн нягт хяналтаар оруулдаг. Энэ онд Бизнес эрхлэхүй цувралын 12 дахь жилийн тайланг гаргаж байна. Бизнес эрхлэхүй судалгааны тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.doingbusiness.org хуудсанд хандаж, doingbusiness.org/Facebook-д нэгдэнэ үү.

Дэлхийн Банкны Группын тухай

Дэлхийн Банкны Групп нь үгээгүй ядуурлыг арилгаж, хөгжил цэцэглэлтийг нийтэд хүргэх явдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэлхий дахины хүчин чармайлтанд голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дараах таван байгууллагаас бүрддэг. Үүнд: Дэлхийн Банк (Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (IBRD) болон Олон Улсын Хөгжлийн Агентлаг (IDA)), Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Сан (MIGA); Хөрөнгө Оруулалтын Маргааныг Таслан шийдвэрлэх Олон Улсын Төв (ICSID). Эдгээр байгууллагууд нь хамтдаа дэлхийн 100 гаруй улсуудад ажиллаж, санхүүжилт, зөвлөгөө, бусад шийдэл өгөх замаар улс орнуудын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж олгож байна. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.worldbank.org, www.miga.org, www.ifc.org цахим хуудсууд руу хандана уу.

[1] Австрали, Япон, БНСУ, Шинэ Зеланд Улс нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD)-ын өндөр орлоготой улсуудын ангилалд багтаж байгаа учраас шинэчлэл явуулсан орнуудын тоонд хамрагдаагүй.



Холбоо барих
Ханнфрийд вон Хинденбург
Утас: +852 2509-8115
hvonhindenburg@ifc.org
Карл Ханлон
Утас: +1(202) 473-8087
chanlon@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2014/10/29

Api
Api