Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТӨСӨЛ

2014.10.13


Улаанбаатар хот, 2014 оны 10-р сарын 13 -- Дэлхийн Банк сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт явуулж ирсэн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг дэмжин нийт 46,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэн хамтран ажиллаж ирсэн.

БШУЯ 2012 оноос эхлэн Дэлхийн Банк, Боловсролыг Дэмжих Олон Улсын Түншлэлийн Сангийн 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Сургуулийн өмнөх боловсрол” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төсөл нь малчдын болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг СӨБ-д хамруулж нийгмийн тэгш бус байдлыг арилгах гол зорилготой юм. Малчин өрхийн хүүхдүүдийг СӨБ-д хамруулахын тулд хөдөөгийн сумдыг сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж, тоглоомоор иж бүрэн тоноглогдсон нүүдлийн гэр-цэцэрлэгээр хангах, хотын дүүргүүдэд шинээр цэцэрлэгүүд барих замаар дээрх зорилгод хүрч байна.

“Бид Монгол улсын хүүхдийн боловсролын салбарт өөрсдийн дэмжлэг туслалцаа үзүүлж буйдаа баяртай байна” гэж Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлэв. “Сургуулийн өмнөх боловсролын төсөл нь хүүхэд бүр боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа бөгөөд энэ нь Дэлхийн Банк Группийн мөн мөн зорилгод нийцэж байгаа.”

Энэ төслийг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар 14 аймгийн алслагдсан 100 суманд тус бүр нэг буюу нийт 100 нүүдлийн гэр-цэцэрлэгийг тавилга, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, зөөлөн эдлэлийн хамт нийлүүлсэн. Үүний үр дүнд жил бүр хөдөөгийн малчин өрхийн 2500 хүүхэд гэр-цэцэрлэгт хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмших болсон. 

Нүүдлийн гэр цэцэрлэг нь хөдөө орон нутагт цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Улаанбаатар хотод шинээр баригдсан цэцэрлэг болон хөдөө орон нутгийн нүүдлийн гэр цэцэрлэг нь Монголын хүүхдүүд нь авьяас чадвараа хөгжүүлэх, цаашдын боловсрол болон ирээдүйн амьдралд нь хэрэгцээтэй мэдлэг олж авахад нь дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэж төсөл хариуцсан багийн ахлагч Пратик Тандон хэлэв.

Түүнчлэн тус бүр 100 хүүхдийн хүчин чадал бүхий канад модон араг бүтээцтэй цэцэрлэгийн 17 шинэ барилгыг Улаанбаатар хотын 8 дүүрэгт бариулж, дуусах шатандаа ороод байна. Эдгээр цэцэрлэгүүдийг тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хивс, зөөлөн эдлэл, дотор ба гаднах тоглоомуудын хамт холбогдох дүүргүүдэд хүлээлгэн өгөх болно. Одоогоор 10 цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээн авч, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Үлдсэн 7 цэцэрлэг 2014 оны 10 дугаар сарын сүүлээр ашиглалтанд орно. Эдгээр цэцэрлэгүүд ашиглалтанд орсноор хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдэж, жил бүр хотын төвийн болон алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 1700 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.

Сумдад ажиллаж эхэлсэн гэр-цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа нь хөдөөгийн иргэдийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж байгааг орон нутгийн иргэд, цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд, багш, сумын удирдлагуудаас авсан судалгааны дүн тодорхой харуулж байгаа юм.



Холбоо барих
Хаана Улаанбаатар хот
Тина Пунцаг
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2014/10/13

Api
Api