ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Нийгмийн Хариуцлагын Төлөөх Дэлхий Нийтийн Түншлэлд (НХТДНТ) Санал ирүүлэх 2 дахь урилга

2013.11.26



НХТДНТ нь 2 дахь Дэлхий нийтийн Санал ирүүлэх урилгыг зарлаж байгаадаа таатай байна. НХТДНТ нь Монгол улсаас дараах асуудлуудын аль нэгийг тусгасан ИНБ-уудын Нийгмийн хариуцлагын талаархи санаачлага, хөтөлбөрүүдийн саналыг хайж байна:

  • Нийтийн байр, замын барилга, засвар үйлчилгээний төлөвлөлт, төсөвлөлт, худалдан авалт, хүлээлгэн өгөх хүртэлх бүх түвшинд хяналт тавих. Орон нутгийн засаг захиргаа, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам болон Замын агентлагууд уг мэдээллийг ашиглан нийтийн байр, замын чанарыг сайжруулна.
  • Эцэг, эхийн оролцоо болон сургуулийн үр дүнгийн талаарх иргэний эрэлтийг дараах байдлаар идэвхижүүлэх боловсролын чанарт хяналт хийж, үнэлэх (i) үйлчилгээний чанарын талаарх мэдээллийн олдоцыг эцэг эх болон нийгэмд нээлттэй болгох; (ii)төрөл бүрийн аргачлалыг ашиглан тухайн мэдээллийг сургууль, нийгэмлэг, бүс, үндэсний оролцогч талуудад нээлттэй болгох; (iii) мэдээллийн түгээлтийн нөлөөллийг үнэлэх. Боловсролын яам нь боловсруулсан мэдээллийг ашиглан боловсролын үйлчилгээг аймаг, үндэсний түвшинд сайжруулна. 

 Тооцогдохын тулд санал нь дараах зүйлсийг тодорхой гаргаж ирсэн байна.:

  1. Төслийг туршилтын хэлбэрээс тэлж, улсыг хамарсан өргөн хүрээтэй болгоно;
  2. Санал болгож буй оролцоо нь ижил төстэй зорилгоор хэрэгжиж буй санаачлагатай холбоотой. Энэ нь НХТДНТ-ийн дэмжлэгийн нэмүү өртгийг тодорхойлно;
  3. Өргөн хүрээг хамарсан, хөшүүргэд суурилсан туршлагыг амжилттай биелүүлэхийн тулд бусад ИНБ-уудтай өргөн хүрээний түншлэлийг бий болгосон санал;
  4. Холбогдох нийтийн хүрээлэнгийн дэмжиж буй үйл ажиллагаанд тус болох мэдээллийг боловсруулах санал.
  5. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ИНБ-уудын чадамжийг “хийх-замаар-сурах” аргачлалаар дамжуулан чадамжийг бий болгох аргаар сайжруулах. 

НХТДНТ нь дараахь шинжийг агуулсан саналыг дэмжинэ:

  • Нийгмийн хариуцлагийн тогтвортой, стратегийн санхүүжилтыг бий болгох 3-5 жилийн хугацаатай;
  • Заасан санхүүжилтын дүн буюу $500,000-аас $1,000,000 ам.долларын саналын нийт төсвийг дэлгэрэнгүй гаргана. Тус дүнгээс доогуур саналыг авч үзнэ. Санхүүжилтын хүсэлт нь саналын хугацаатайгаа тохирсон байна. 

Тохиромжит ИНБ: ТББ, ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага, хандивын байгууллага, сүсэг бишрэлийн байгууллага, мэргэжлийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажилчдын байгууллага, сонгуульт орон нутгийн төлөөлөгчдийн холбоо, сан, бодлого боловсруулах эрдэм шинжилгээний хүрээлэн гэх мэт ашгийн бус хуулийн этгээд.

Хүсэлт гаргагч ИНБ нь НХТНДТ-ээр (“сонгогдсон”) улс орнуудад хууль ёсны дагуу бүртгэгдсэн байх баримтыг гаргаж өгнө.

Грантад хэрхэн бүртгүүлэх, сонгогдох нөхцөл, шалгаруулалтын шалгуур, шалгаруулалтын үйл явцын талаарх дэлгэрэнгүйг НХТДНТ-ийн Анкет бөглөх гарын авлагаас харна уу. 

Хэрэв та бүртгүүлэх сонирхолтой байгаа бол энэ хаягаар www.worldbank.org/gpsa орж НХТДНТ-ийн Анкет бөглөх гарын авлагыг уншиж, анкетыг татаж авна уу. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Тина Пунцаг
Утас: + (976 11) 312647 ext. 207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2013/11/26

Api
Api

Welcome