ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Бизнес эрхлэлтийг хялбарчлах үзүүлэлтээр Монгол улс дэлхийн топ 10 орны тоонд орж байна

2012.10.23




Улаанбаатар., 2012 оны 10 сарын 23 – ОУСК болон Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн илтгэлээс үзэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд бизнесс эрхлэлтийг хялбарчилах талаар Монгол улс тэргүүлэх орнуудын нэг болж, бизнесийн зохицуулалтыг сайжруулж байгаа дэлхийн топ 10 орны эгнээнд орсон байна.Бизнес эрхлэлтийн орчинг хялбарчилах талаар Бүгд Найрамдах Солонгос улс долоо дахь жилдээ дэлхийд тэргүүлж, Гонг Конг, Хятад дараагийн байранд орж байна. 

Өнөөдөр нийтийн хүртээл болгож байгаа  Бизнес эрхлэлт 2013-ын  Жижиг, дунд компаниудын үйл ажиллагааны ухаалаг зохицуулалт  хэсгээс харахад, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 23 орон 2005 оноос хойшхи хугацаанд бизнес эрхлэлтийн орчины зохицуулалтыг бизнест илүү ээлтэй болгосон байна.

Бизнес эрхлэлт 2013 илтгэл нь 2011 оны 6 сараас 2012 оны 6 сарын хугацааг хамарч, бизнесийн үйл ажиллагааны бүх мөчлөгийн 10 асуудалд хамаарал бүхий зохицуулалтын арга хэмжээний үзүүлэлтүүдийн мэдээлэлд тулгуурласан ба Монгол улсын хувьд хязгаарлагдмал хувьцаат компани байгуулахад шаардагдах дүрмийн сангийн доод хэмжээг хүчингүй болгосон, зээлдэгч нар өөрсдийн зээлийн холбогдол бүхий мэдээллийг авах эрхийг баталгаажуулсан мөн холбогдох талын үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг нээлттэй болгох тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.

"Бизнес эрхлэлтийг хялбарчилах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн хувьд энэ жил Монгол улс дэлхийн топ 10 орны жагсаалтад орлоо” гэж Дэлхийн банкны группын Дэлхийн үзүүлэлт, дүн шинжилгээний Захирал Аугусто Лопез-Кларос тэмдэглэсэн байна. "Монгол улс зохицуулалтын аливаа саад бэрхшээлийг цөөрүүлөх талаар шинэчлэл хийж, бизнесийн компаниудад бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбар болгосон."

Компаниы тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль болон бизнесийн хяналт шалгалтын талаар хийж байгаа шинэчлэлийн хүрээнд Монгол улсын Засгийн газартай Зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны групп нягт хамтран ажиллаж ирлээ.

"Монгол улсын эдийн засгийн дараахь үе шатны өсөлтөд чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах талаар Дэлхийн банкны групп цаашид ч Монгол улсыг үргэлжлүүлэн дэмжих шийдвэр төгс байна” гэж Олон улсын Санхүүгийн Корпорацийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн асуудал хариуцсан захирал Сергио Пимента тэмдэглэсэн. "Ажлын байрыг нэмэгдүүлэх, шинэ боломжийг бий болгох болон хөгжил дэвшлийг хангах нийтлэх зорилгын үүднээс санхүүгийн болон зөвлөх үйлчилгээг засгийн газарт болон бизнесүүдэд олгоно."

Жижиг болон дунд бизнесүүдийн хувьд бизнесийн орчинг улам илүү ил тод, үр дүнтэй, бизнест ээлтэй болгохын тулд зөвшөөрөл болон лиценци олголтыг оновчтой болгох зэрэг асуудлаар хэд хэдэн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Дэлхийн банкны групп болон Монгол улсын түншлэлийг улам гүнзгийрлнэ.

Бизнес эрхлэлт илтгэлийн цувралын тухай

Бизнес эрхлэлт нь улс орнуудад бизнес эхлэн явуулах, бизнессийн үйл явц, хил дамнасан худалдаа, татвар төлөлт, хөрөнгө оруулалтын хамгаалалт зэрэг бизнесийн бүхий л мөчлөгт  мөрдөгдөж байгаа зохицуулалтад дүн шинжилгээ хийдэг. Бизнес эрхлэх үйл ажиллагааг хэрхэн хялбарчилж байгааг 10 үзүүлэлтээр 185 орныг хамруулан хийсэн судалгаанд суурилан гаргасан.  Бизнес эрхлэлт нь компаниуд эсвэл фирмуудад бизнесийн орчин ямар байгааг хэмждэггүй. Жишээ нь, санхүүгийн менежмент ямар байгаа, макрү эдийн засгийн тогтвортой байдал, ажиллах хүчний чадвар эсвэл санхүүгийн тогтолцоо хэр бат бэх байгаа зэрэгт дүн шинжилгээ хийдэггүй. Бизнес эрхлэлтийн дүн шинжилгээний үр дүн ямар байгааг дэлхийн хэмжээнд бодлогын түвшинд авч хэлэлцдэг ба хийсэн судалгааны үр дүнд компаниудын түвшинд төрөөс мөрдөж байгаа зохицуулалт хэрхэн нөлөөлж байгааг авч үздэг. Энэ жилийн судалгаа нь Бизнес эрхлэлтийн цувралын 10 дахь удаагийнх нь юм. Бизнес эрхлэлт илтгэлийн цувралуудтай www.doingbusiness.org вэб сайтаас танилцаж болно. Мөн бидэнтэй Facebook холбогдоорой.

Дэлхийн Банкны группын тухай

Дэлхийн Банкны групп нь хөгжиж байгаа орнуудын хувьд санхүүжилт, мэдлэгийн томоохон эх үүсвэр юм. Групп нь нэгдмэл үйл ажиллагаа явуулдаг таван байгууллагаас бүрдэнэ: Олон улсын Сэргээн босголт, Хөгжлийн банк \IBRD\, Олон улсын Хөгжлийн Ассосиаци \IDA\, Олон улсын Санхүүгийн Корпораци \IFC\, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг \MIGA\, Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв \ICSID\. Эдгээр байгууллага нь хөгжиж байгаа орнуудад ядуурлыг бууруулах, хүн амын амьдралын түвшинг сайжруулахад өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тодорхой мэдээллийг дараахь бэв сайтуудаас авна уу: www.worldbank.org, www.miga.org, www.ifc.org.

Холбоо барих
Хаана Washington, D.C.
Nadine Ghannam
Утас: +1 (202) 684 0832
nsghannam@ifc.org
Хаана Улаанбаатар
Tina Puntsag
Утас: + (976 11) 312647 ext. 207
tpuntsag@worldbank.org
Хаана Hong Kong
Hannfried von Hindenburg
Утас: +852 2509-8115
hvonhindenburg@ifc.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2012/10/23

Api
Api

Welcome