ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улс Дэлхийн Банкны Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас Зээлжих Эрхтэй Боллоо

2012.3.07




2012 оны 3 дугаар сар 7, Улаанбаатар хот – Монгол улсын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг нягтлан судалж үзсэний үндсэн дээр Дэлхийн банкны Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас (ОУСБХБ) Монгол Улс зээл авах бүрэн эрхтэй болсныг  үүгээр мэдэгдэж байна.

Монгол улсын хөгжил ихээхэн хурдацтай байх төлөвтэй энэ үед Засгийн газар томоохон хөрөнгө оруулалтыг түргэтгэх үүднээс санхүүгийн шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж байна” хэмээн MУ-ын Сангийн сайд Д.Хаянхирваа тэмдэглэжээ. Мөн Сүүлийн хориод жилийн турш тусламж дэмжлэгээ үзүүлсээр ирсэн Монгол улсын томоохон түнш Дэлхийн банкны зүгээс ОУСБХБ (IBRD) хүрээнд Монгол улсад зээл олгохоор шийдвэрлэж нэмэлт дэмжлэг үзүүлж байгаад бид талархаж байна гэжээ.

 “Бидний үзүүлсэн санхүүгийн болон судалгаа шинжилгээний дэмжлэгийн үр дүнд Улаанбаатар хотын гэр хороололд усан хангамжийн хүрэлцээ нэмэгдэж, үүрэн утасны хэрэглээг улс орон даяар нэвтрүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарсан төдийгүй илүү ил тод, үр дүнтэй улсын салбарын удирдлагыг бий болгоход мөн ахиц дэвшил гарсан юм. Цаашид олгогдох ОУСБХБ-ны зээлийн эх үүсвэрийг мөн үр ашигтай зарцуулна гэдэгт итгэлтэй байна хэмээн Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос улс хариуцсан захирал ноён Клаус Роланд тэмдэглэжээ. 

Тогтвортой, тэгш, ажлын байр бий болгосон эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, бүсийн болон дэлхийн хэмжээний ач холбогдол бүхий асуудлыг шийдэх чиглэлээр  Дэлхийн Банкны групп нь ОУСБХБ-ны зээлийг дунд орлоготой болон төлбөрийн чадвар сайтай ядуувтар улс орнуудад олгодог юм. ОУСБХБ-ны зээлийг авах эрхтэй улс орнуудад урт хугацаатай, дэлхийн санхүүгийн зах зээлийн санал болгож буй нөхцлөөс илүү тааламжтай боломжийн нөхцөлөөр томоохон хэмжээний зээл авах боломж нээгддэг. ОУСБХБ-с олгогддог зээл нь арилжааны банкны ашиг олох зориулалттай зээлээс ялгаатай бөгөөд улс орнуудын хөгжилд нөлөө үзүүлэхэд чиглэгдсэн байдгаараа онцлог болно.

Монгол Улс нь Дэлхийн банкнаас ядуу улс орнуудад олгодог Олон Улсын Хөгжлийн Ассоциаци(ОУХА/IDA)-ын нэн хөнгөлөлтэй зээлээ шилжилтийн тодорхой хугацаанд авах эрхтэй хэвээр байх болно.

ОУСБХБ-ны талаар доорх хаягаар орж нэмэлт мэдээлэл авах боломжтой. https://treasury.worldbank.org/bdm/htm/index.html

Монгол улсад хэрэгжиж буй ОУХА-ын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн үр дүнгийн талаархи мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү. https://www.worldbank.org/en/country/mongolia/projects/results

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ochir Lkhagvasuren
Утас: +976 9908-7042
lochir@worldbank.org
Хаана Вашингтон
Мухамед Ал-Ариф
Утас: +1 (202) 458-5964
malarief@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2012/03/07

Api
Api

Welcome