ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улсын Сул Хөгжилтэй Орон Нутгийн Хүүхдүүд Сургуулийн Өмнөх Илүү Сайн Боловсрол Авах Боломжтой Боллоо

2012.3.06




Вашингтон, Д.С, 2012 оны 3 дугаар сарын 6 –Дэлхийн Банк Монгол Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг дэмжихэд зориулж 10 сая ам. долларын буцалтгүй тусламж олгох болсноо өнөөдөр мэдэгдлээ. Буцалтгүй тусламжийг Боловсролын Төлөөх Дэлхийн Түншлэл сангаас санхүүжүүлэх бөгөөд Монгол улсын сул хөгжилтэй нутаг орны хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой.

Дэлхийн Банкны  Монгол, Хятад болон Солонгос улс хариуцсан захирал ноён Клаус Роландын хэлснээр “Монгол Улсад ядуурлыг бууруулахад сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү төслийн хүрээнд хүүхдүүд боловсрол эзэмшиж, амьдралаа авч явахад шаардлагатай танин мэдэхүй, нийгмийн ур чадварыг эзэмших болно.”

Төслийн хүрээнд улсын хэмжээнд хотболон хөдөөд нийт 37 цэцэрлэг барьж байгуулан, малчдын зуншлагадагасан хөдөлгөөнт гэр цэцэрлэгүүдэд заагдах сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулна. Мөн түүнчлэн сургалтын материал, тавилга, тоног төхөөрөмж, тоглоом зэргээр хангах замаар  суралцах орчинг сайжруулахын зэрэгцээ мониторинг, үнэлгээ хийх юи. Энэхүү хөрөнгө оруулалтыг хийгдсэнээр дөрвөн мянга гаруй хүүхдүүд цэцэрлэгт нэмж хамрагдж жил бүр 1,500 орчим хүүхдүүд хөдөлгөөнт гэр цэцэрлэгт мөн нэмж хамрагдах болно.

Олон улсын туршлагаас харахад сургуулийн өмнөх насны боловсролд хөрөнгө оруулах нь хамгийн өндөр эдийн засгийн өгөөжтэй байдаг. Сургуулийн өмнөх насандаа сурч боловсрох, зөв зан байдал, нийгмийн ур чадварыг эзэмшиж авах нь албан бус сургалт, бусад сургалтаар сүүлд олж авахаас хамаагүй сайн үр дүнд хүрдэг. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийнy дотоод өгөөжийг тооцож үзэхэд 7-18 хувьтай байдаг бөгөөд энэ нь санхүүгийн хөрөнгө оруулалтын өгөөжөөс өндөр үзүүлэлт юм.

Сургуулийн өмнөх боловсролд хөрөнгө оруулах нь үеэс үед ядуурал дамжих замыг хааж, бүтээмжийг урт хугацаанд өсгөх хамгийн өндөр үр ашигтай стратеги юм,” хэмээн Дэлхийн Банкны эдийн засагч бөгөөд төслийн багийн ахлагч Пратик Тандон хэллээ.

Монгол Улс 2008 онд 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжиж, 10 жилийн боловсролын тогтолцоогоо олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх шийдвэртэй холбогдуулан энэхүү төслийн санаа урган гарсан байдаг. Үүний үр дүнд зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн суралцах боломжтой болсон тул Засгийн газар таван настнуудын сургуульд орох бэлтгэлийг хангах шаардлагатай болсон. “Хүүхдүүдийг цэцэрлэгт хүмүүжүүлснээр энэхүү шилжилтийг үр дүнтэй хийх боломж нөхцөл бүрдэж, сургуульд орох бэлтгэл хангагдаж, бага боловсролын чанар сайжирна,” гэж Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Корали Гивэрс хэллээ

Төслийн нэгж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам дээр байгуулагдаж, төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан явуулна. Боловсролын төлөөх дэлхийн түншлэлийн Монгол Улс дахь үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллагын хувьд Дэлхийн Банк төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах болно.

### 

Нэмэлт мэдээллийг https://www.worldbank.org.mn хаягаар орж авна уу.
Манай Facebook хаяг: https://www.facebook.com/worldbank 
Twitter-ээс хамгийн сүүлийн үеийн мэдээг: https://www.twitter.com/worldbank 
Манай YouTube суваг: https://www.youtube.com/worldbank

Холбоо барих
Хаана Монголд
О. Лхагвасүрэн
olkhagvasuren@worldbank.org
Хаана Вашингтонд
Carl Hanlon
Утас: (202) 473 8087
chanlon@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2012/03/06

Api
Api

Welcome