ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Банкны салбарын дэлхийн шилдэг мэргэжилтнүүд Монгол Улсын бодлого боловсруулагчид болон олон нийттэй туршлагаа хуваалцана

2010.4.12




Улаанбаатар хот, 2010 оны 4-р сарын 12 – Монгол Банкны хүсэлтийн дагуу Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газраас банк санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаар дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийг урьж 2010 оны 4-р сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллахаар өнөөдөр хүрэлцэн ирнэ.

Дэлхийн санхүү, эдийн засгийн сүүлийн үеийн хямралын улмаас олон улсын хэмжээнд нилээд улс орнуудын банк санхүүгийн салбар ихээхэн бэрхшээлтэй тулгараад байгаа билээ.  Монгол орон ч үүнийг тойрон гарсангүй.

1997 оны Азийн санхүүгийн хямрал болон Европ, АНУ-д гарч байсан банкны салбарын бусад хямралуудын үед авсан сургамжууд нь Монгол Улсыг банкны тогтолцоогоо сэргээхэд чиг баримжаа өгөх болно.

Монгол Улсын Засгийн Газар, Монгол Банк УИХ-д өргөн барих Монгол Улсын банкны бүтцийн өөрчлөлтийн стратегийг эцэслэн боловсруулах шатандаа ажиллаж байна. Тус стратеги нь банкны бүтцийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх арга техникийн суурь үндэс, хамрах хүрээг тодорхойлох болно.  

УБ хотноо хүрэлцэн ирж буй олон улсын мэргэжилтнүүд нь бодлого боловсруулагчид (УИХ-ын гишүүд ба удирдах дээд албан тушаалтнууд) болон Монгол Улсын банкны салбарын гол оролцогч талуудтай банкны бүтцийн өөрчлөлтийн талаарх туршлагаа хуваалцах юм. Үүнд Төв Банк болон арилжааны банкуудын гүйцэтгэх удирдлага, мэргэжилтнүүд, эдийн засагчид, боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцоно.

Ирэх өдрүүдэд УБ хотноо ажиллах мэргэжилтнүүд:

  • Ноён. Матс Жосефссон – Исланд, Турк, Тайланд зэрэг орнуудын банкны тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийхэд чухал нөлөөтэй ажилласан эдийн засагч
  • Ноён. Карл Линдгрен –Санхүүгийн салбарын шинэчлэл, банкны бүтцийн өөрчлөлт болон банкны асуудлыг шийдвэрлэх талаар мэргэшсэн дэлхийн шилдэг мэргэжилтэн. Линдгрен банкны салбарын хямралын үед олон улс орнуудын засгийн газарт банк санхүүгийн салбарын шинэчлэл хийх асуудлаар зөвлөгөө өгч ажиллаж байв. 
  • Ноён. Энгин Акчакожа – Турк Улсын Банкны Зохицуулалт, Удирдлага Хяналтын Байгууллага болон Хадгаламжийн Даатгалын Сангийн тэргүүн асан. Акчакожа нь Турк Улсын банкны хямралын үеэр банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх үйл ажиллагаанд биечлэн оролцсон.  

Эдгээр мэргэжилтнүүийн туршлага солилцох хөтөлбөрт УИХ-ын гишүүдтэй тусгай уулзалт зөвлөгөөн хийх, засгийн газрын удирдах дээд албан тушаалтнуудтай уулзах, арилжааны банкуудын гүйцэтгэх удирдлага, эдийн засагчид, гадаадын түншүүдтэй уулзаж, ярилцах зэрэг үйл ажиллагаанууд багтсан.

Мөн “Банкны бүтцийн өөрчлөлтийн асуудлаар дэлхийн нийтийн туршлага” сэдэвт олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй уулзалт зохион байгуулна.  Эдгээр төлөөлөгчдийн Сөүлээс УБ хотноо ирэх МИАТ-ын онгоц цаг агаарын байдлаас нэг хоногоор хойшилсоны улмаас нээлттэй уулзалт нь зарлагдсан хувиараасаа нэг хоногийн дараа буюу 2010 оны 04 сарын 09нд 10 цагаас Монгол банкны хурлын танхимд болно.

Аршад Саиед, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч буюу Монголыг хариуцсан Менежер “Төв Банкны хүсэлтэнд бид тусалж  байгаадаа баяртай байна. Ингэснээр УИХ болон бусад холбогдох байгууллагууд, хүмүүст банкны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлсэн бусад улс орнуудын туршлагаас суралцах боломж олгож байгаа юм. Монгол улсын банкны салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэхүү цогц стратегийг боловсруулж байгаа нь Төв Банкны зүгээс авч хэрэгжүүлж буй маш чухал алхам юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org
Хаана Вашингтон ДС-д
Карл Нанлон
Утас: (202) 473 8087
chanlon@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2010/04/12

Api
Api