Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол улсын эрчим хүчний хангамжийг сайжруулахын төлөө Эрчим хүчний төслийг өргөжүүлэв

2010.3.25




Вашингтон ДС, 2010 оны 3 дугаар сарын 25 – Монгол улсад амжилттай хэрэгжиж байгаа эрчим хүчний төслийн санхүүжилтийг 12 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл өнөөдөр шийдвэрлэв.

2001 онд анх хэрэгжүүлж эхэлсэн Эрчим хүчний төсөл нь  Улаанбаатар хот болон 9 аймгийн төвийн эрчим хүчний алдагдлыг багасгах, орлогыг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн болно. 2009 оны байдлаар, эрчим хүч түгээх сүлжээний нийт алдагдал багасгаж, улмаар орлого 17 орчим сая ам. доллараар өссөн байна.

Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 1995 оноос хойш бараг хоёр дахин өсч, Монголын нийт (2.7 сая) хүн амын нэг сая гаруй нь өнөөдөр Улаанбаатар хотод оршин сууж байна.  Нийслэл хотод орон сууц болон бизнессийн үйл ажиллагаа өргөжин тэлсэнтэй холбогдон эрчим хүчний эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдсэн. Улаанбаатар хотын эрчим хүч түгээх сүлжээ компанийн  \УБЭТС\ тооцоогоор, ирэх таван жилийн хугацаанд эрчим хүчний эрэлт хэрэгцээ хоёр дахин, 2020 он гэхэд гурав дахин өсөх хандлагатай байна..

Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд техникийн ямар нэг томоохон шинэчлэл хийгээгүй ажиллаж ирсэн  УБ хотын эрчим хүчний систем, түүний дамжуулах болон түгээх сүлжээнд энэхүү өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээ нь ихээхэн дарамт болж байна. Систем нь цахилгааныг найдвартай хангахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгаа ч гэсэн шинээр өсөн нэмэгдэж буй  нэмэлт эрэлт хэрэгцээг хангах боломжгүй байна. Энэ байдал нь ялангуяа цаг агаарын температур -35С хүрдэг өвлийн саруудад системийн ажиллагааг доголдуулах эрсдлийг бий болгож байна.

Эрчим хүчний төсөл нь техникийн болон техникийн бус алдагдлыг бууруулахад амжилттай тусалж чадсан \УБ хотод 31 хувиас 22.7 хувь хүртэл буурсан\ ба  төслийн үр нөлөөг улам бэхжүүлэх үүднээс тус төслийн үйл ажиллагааг   өргөжүүлэх шаардлага байгаа талаар холбогдох мэрэгжлийн хүрээнд нэгдсэн байр суурьтай байна. Төслийг өргөжүүлсэнээр сүлжээний алдагдлыг улам бүр бууруулах болон Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээнд нэн чухлаар шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх боломжийг Монгол улсын Засгийн газарт олгох юм.

“Дэлхийн банкнаас Эрчим хүчний төслийг ийнхүү дэмжсэнээр эрчим хүчний салбарын санхүүгийн чадвар, үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад дөхөм үзүүлж, Монгол улсын хөгжлийн нэн чухал салбарт цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэн, хамтран ажиллах үндэс суурь болох юм”  гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиед цохон тэмдэглэв.

“Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын Эрчим хүч түгээх сүлжээ компанид нэн чухлаар шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт болон Улаанбаатар хот, төвийн бүсийн түгээх, дамжуулах сүлжээний төлөвлөлтөнд, мөн холбогдох мэдээллийн технологи, төслийн менежмент зэрэг асуудлаар цахилгаан түгээх компаниудын ажиллагсадын мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно” гэж Дэлхийн банкны дэд бүтцийн асуудал хариуцсан ажилтан, Эрчим хүчний төслийн ажлын хэсгийн ахлагч Түмэнцогт Цэвэгмид тэмдэглэв.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org
Хаана Вашингтон ДС-д
Карл Нанлон
Утас: (202) 473 8087
chanlon@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2010/03/25

Api
Api