ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны Монголыг хариуцсан захирал шинээр томилогдлоо

2010.2.25




2010 оны 02 сарын 25 – Дэлхийн Банкны УБ хот дахь суурийн төлөөлөгчийн газар Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирлаар Клаус Роланд шинээр томилогдсон талаар мэдээлж байна.  

Ноён Роланд нь Дэлхийн банкны Монгол, Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирлаар саяхнаас томилогдон ажиллаж эхлээд байгаа бөгөөд Бээжин хотноо байрлах юм. 

Ийнхүү тэрээр Дэлхийн банканд 4 дэх удаагийнхаа орон хариуцсан захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлын арвин их туршлагатай хүн юм. Энэ удаагийн албан тушаалд томилогдохын өмнө Роланд Дэлхийн банкны Оросын Холбооны улсыг хариуцсан захирал, түүний өмнө Вьетнам улсыг хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. 

Ноён Роланд герман үндэстэн, Дэлхийн банканд 1981 оноос хойш ажиллаж байгаа. Өмнөд америк, Зүүн Европ болон Ази тивүүдийн хөгжлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан.  Мөн Дэлхийн банкны Хятадын хөтөлбөрийг 1990 оны дунд үеээр хариуцан ажиллаж байсан.

1985-1995, Роланд  Германы Засгийн газар олон улсын хөгжлийн туслалцааны бодлого, түүний хэрэгжилтийн асуудлыг хариуцан ажиллаж байсан.   Германд ажиллаж байх үедээ Германы Засгийн газарт хөгжлийн хамтын ажиллагааны бодлогын талаар өргөн хүрээнд зөвлөгөө өгдөг байсан. 

Дэлхийн банканд орохоос өмнө Роланд Германы Засгийн газарт Канцлерийн тамгын газарт Хойд- Өмнөдийн бодлогийн газрын дарга болон бусад олон чухал албуудыг хашиж байсан болно. 

Роланд Германы Марбургийн их сургуулийг төгссөн бөгөөд хууль болон төрийн байгууллагын удирдлагаар цол хамгаалсан юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2010/02/25

Api
Api

Welcome