ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол улсын шинэ Ерөнхий сайд ажлын эхний өдрөө хариуцлагатай төсвийн бодлогыг дэмжив

2009.10.30




Улаанбаатар хот. 2009 оны 10 дугаар сарын 30 - Монгол улсын шинэ ерөнхий сайд Сүхбаатарын Батболд энэ өглөө Дэлхийн банкны зохион байгуулсан Техникийн уулзалтын үеэр монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжихээ илэрхийллээ.

Ноён Батболдын дэмжлэгийг Техникийн хуралд оролцогсод бүгд сайшаасан төдийгүй Монгол улсын засгийн газраас эдийн засгийн хямралын эсрэг авч байгаа арга хэмжээ буюу инфляцийн түвшнийг бууруулж, төсвийн тэнцлийг бий болгож байгаа зэргийг сайшаан хүлээн авч байсан.
 
Гадаад түншүүдийн санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцаатайгаар Монгол улсын засгийн газар дотоодын төсөв, санхүүгийн бодлогыг үргэлжүүлэн хэрэгжүүлэх юм. Эдгээр бодлогууд нь цаашид эдийн засгийн цочролуудыг даван  гарах Монгол улсын чадварыг нэмэгдүүлсээр байх болно.

Монгол улсын эдийн засаг нь дэлхийн эрдэс баялгийн үнэтэй салшгүй холбоотой учраас Монгол улсад эдийн засгийн шинэчлэл хийх нь зайлшгүй шаардлагатай юм. Энэхүү хандлага нь Оюу Толгой гэх мэт томоохон ордуудыг шинээр ашиглаж эхэлснээр цаашид үргэлжилсээр байх юм.

Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийн шинэчлэлд төсвийн хоёр шинэ хууль орох ба эдгээр нь Монгол улсын хууль эрх зүйн орчныг сайжруулахад зайлшгүй шаардлагатай Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулиуд билээ.

Засгийн газар болон Монгол Банк Техникийн уулзалтын үеэр нийгмийн халамж, уул уурхай, банкны салбар гэсэн гурван гол чиглэлээр шинэчлэл хийх хэрэгтэй байгаа талаар гадаадын түншүүдэд танилцуулсан.

Эдийн засгийн хямрал болон Монгол улсын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсын засгийн газрын зүгээс сүүлийн хэдэн сарын турш авч байгаа арга хэмжээ, ахиц дэвшлийг гадаадын түншүүд маш сайн дэмжиж байгаа болно. Шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжүүлэх, цаашид тус улс нь  эдийн засгийн цочирдлыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжуудыг ашиглах шаардлагатай байгааг гададын түншүүд дахин давтан хэлж байсан. Мөн тэд ядуу болон орлого багатай иргэд дээр анхаарч ажиллахыг онцолж байсан. 

Жилд хоёр удаа зохион байгуулагддаг техникийн энэхүү уулзалтад Засгийн газар, УИХ болон гадаад түншүүдийн төлөөлөгчид оролцсон байна. Хурал нь хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байсан.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2009/10/30

Api
Api

Welcome