ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Эдийн засгийн өнөөгийн хүнд байдлаас гарахад нь Монгол улсад Дэлхийн Банк тусална

2009.6.25




Вашингтон ДС,  2009 оны 6 дугаар сарын 25 – Монгол улсын хөгжлийн бодлогыг дэмжих зээлийн хөтөлбөрт  зориулан 40 сая ам. долларын хөгжлийн бодлогын зээл \ХБЗ\ олгох шийдвэрийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөл батлав. Энэхүү хөтөлбөр нь зэсийн үнийн уналттай уялдан бий болсон эдийн засгийн уналтыг зохицуулахад Монгол улсын Засгийн газарт туслах зорилготой юм. Эл санал болгож байгаа хөтөлбөр нь Олон улсын Хөгжлийн нийгэмлэгийн \ОУХН\ санхүүгийн хямралын эсрэг хурдан арга хэмжээ авахын тулд засгийн газарт нэн шаардлагатай байгаа санхүүгийн тусламж үзүүлэх хүрээнд боловсруулагдсан.

Сүүлийн үед дэлхийг нөмрөөд байгаа эдийн засаг, санхүүгийн хямрал Монгол улсын хувьд хүндээр туссан бөгөөд энэхүү хүндрэл нь ашигт малтмалын, ялангуяа зэсийн үнэ унаж эхлэхэд илүү мэдрэгдэж эхэлсэн. Энэ нь зэсийн борлуулалтын орлогоос хамаардаг Монгол улсын төсөвт санхүүгийн огцом цочрол болсон. 2008 онд эдийн засгийн өсөлт 8.9 хувь байсан бол 2009 онд 2.7 хувь болж буурах төлөвтэй байна.

“Монгол улсад учраад байгаа эдийн засгийн хямрал нь гүнзгий бөгөөд гэнэтийн байв. Нөхцөл байдлыг сааруулах богино хугацааны арга хэмжээ яаралтай авахын зэрэгцээ дараа дараагийн жилүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны тодорхой бодлогыг боловсруулахад Банк нэн тэргүүнд анхаарлаа хандуулах шаардлагатай тулгарсан. Монгол улсын Засгийн газрын зүгээс хямралын эсрэг тууштай арга хэмжээ авч байгаад бид өндөр сэтгэгдэлтэй байгаа бөгөөд өөрсдийн зүгээс дэмжлэг тусламж үзүүлэхдээ баяртай байна” гэж Зүүн Азийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Жэймс Адамс тэмдэглэн хэлэв.

ХБЗ нь шинэчлэлийг бодлогын дөрвөн чиглэлээр дэмждэг : \1\ төсөв ашигт малтмалын орлогоос ихээхэн хамааралтай байдгыг харгалзан үзэж санхүүгийн бодлого менежментийн чиглэл; \2\ эдийн засгийн уналтын ядууст нөлөөлөх байдлыг харгалзан үзэж нийгмийн хамгааллын чиглэл; \3\ дэлхийн хямралаас хэт халалтад орсон болон 2008 онд учирсан банкны хямралыг харгалзан үзэж санхүүгийн салбар; \4\ улс орны эдийн засгийг сэргээх хөдөлгөгч хүч болох уул уурхайн салбар болно.

“Монгол улс нь дэлхийн эдийн засгийн хямралд хүндээр нэрвэгдэхийн зэрэгцээ улс орны дотоод бодлого нь ч суларч ирсэн. Энэ үйл ажиллагаа нь хямралыг боломж болгон ашиглаж, өөдлөн ургашлах хүчтэй бодлогыг үндэс суурь нь болох юм” гэж тэргүүлэх эдийн засагч Рожиер ван ден Бринк тэмдэглэсэн.

Эл хөтөлбөр нь Монгол улсын Засгийн газрын дараахь чиглэлийн хүчин чармайлтыг дэмжих юм. Үүнд: \1\ төсвийн хөрөнгийн төлөвлөлт, гүйцэтгэл болон гол гол дэд бүтцийн хэвийн ажиллагааг хамгаалах; \2\ одоогийн нийгмийн халамжийн бодлогыг ядууст чиглүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийн үед ядуусыг хамгаалах; \3\ хүндрэлд орсон банкны асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах замаар санхүүгийн салбарт итгэх итгэлийг бэхжүүлэх; \4\ Экюаторын зарчимд нийцсэн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг тусгасан хөрөнгө оруулалтын жишиг хэлэлцээрийн төслийг батлах замаар уул уурхайн салбарт баримтлах бодлогыг тодорхой болгох; түүнчлэн Монгол улсын үндэсний Уул уурхайн ил тод байдлыг санаачлах хөтөлбөрийг баталгаажуулахыг санхүүжүүлэх.

“Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын Засгийн газар болон түүний гол гол хөгжлийн түншүүдийн хоорондын түншлэлийн нэгэн хэсэг нь юм. Эл багын хамтын хүчин чармайлтын нэгэн гишүүн нь байгаадаа бид сэтгэл хангалуун байна” гэж орон хариуцсан захирал Аршад Саиед тэмдэглэн хэлэв.

Төлбөрийн балансийн 224 сая ам. долларыг ОУВС-ын сангаас гаргаж байгаа бөгөөд 2009 оны онд төсвийг дэмжих зорилгоор 130 сая ам. доллар орж ирэх болно. Гол хандивлагчид нь Япон улс, Азийн хөгжлийн банк, Австрали болон Дэлхийн банк юм.

Төслийн хэрэгжих хугацаа нь  2009 оны 7 дугаар сарын 1-нээс 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай юм. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2009/06/25

Api
Api

Welcome