ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Томоохон донор байгууллагуудын амлалт нь Монгол Улсын Засгийн Газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хүчтэй дэмжиж байгааг илэрхийлж байна

2009.3.14



Улаанбаатар хот, 2009 оны 3 сарын 14 – Монгол Улсын Засгийн Газар, Олон Улсын Валютын Сантай (ОУВС) хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг Гадаадын түншүүд халуунаар хүлээн авч, Засгийн Газрын эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

ОУВС -ын тооцоолсоноор 2009-2010 онд Монгол Улсын төсвийн алдагдлыг нөхөхөд 205 сая ам. доллар шаардлагатай байна. Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Япон улсын Засгийн газар  Монгол Улсын Засгийн Газарт 160 сая долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр амлажээ. Гадаадын бусад түншүүд энэхүү амлаж буй тоон дээр нэмэх бөгөөд тэдний энэхүү хамтын хүчин чармайлт нь урьдчилан тооцоолсон төсвийн алдагдлыг хангалттай нөхөж чадна гэж найдаж байна. 

Энэхүү тусламжийн амлалтыг Монгол улсын Засгийн газраас гадаад түншүүдтэй хамтран хийсэн ээлжит бус хурал дээр танилцуулсан Засгийн Газраас хэрэгжүүлэх эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг дэмжиж түншүүд мэдэгдсэн байна. Шинэчлэлийн төлөвлөгөөг Монгол Улсын Сангийн сайд С. Баярцогт танилцуулсан байна. 

Шинэчлэлийн төлөвлөгөө нь Монгол орны өнөөгийн эдийн засгийн хямралын эсрэг Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүдийг агуулсан. Гол зорилго нь санхүү, мөнгөний бодлогыг улам боловсронгуй болгосноор эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, мөн ядуу болон эмзэг бүлгийн хүмүүсийг эдийн засгийн хямралын сөрөг нөлөөллөөс хамгаалах хүрээнд нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгох юм. 

Монгол Улсын Засгийн Газар, гадаад түншүүдийн хамтарсан уулзалт нь ОУВС-тай Монгол Улсын Засгийн Газар хамтран 18 сарын хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсоны дараахан болж байна. ОУВС нь тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 224 сая ам долларын хөнгөлттэй зээлийн тусламж үзүүлэх юм. 

Гадаадын түншүүд, Монгол орны эдийн засаг ашигт малтмалын үнийн уналтаас болж 2008 онд 9 хувьтай байсан эдийн засгийн өсөлт нь 2009 онд 2-3 хувь хүртэл буурна гэж үзэж байна. 

Монгол Улсын Засгийн Газраас эдийн засгийн энэхүү тэнцвэргүй байдлын эсрэг бодитой арга хэмжээнүүд авч байна. Эдгээр нь санхүүгийн салбарын эрүүл байдлыг хадгалах, мөнгөний ханшийг зохицуулах нөхцлийг бий болгох, гадаад валютын нөөцийн найдвартай байдал, банкны салбарт итгэх итгэлийг хадгалах мөн энэхүү зохицуулалтын үед ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахад оршиж байна. 

Монгол Банк эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд бодлогын хүүг 9.75 хувиас 14 хувь болгож өсгөсөн. Энэ нь хадгаламж, зээлийн харилцан тэнцвэрийг хадгалах, мөнгөний ханшинд үзүүлж буй дарамтыг багасгах бөгөөд хойшдоо гадаад валютын нөөцийн алдагдалгүйгээр мөнгөний ханшийг удирдах боломжийг хангахад оршиж байна. 

Монгол улсын Засгийн газрын энэхүү арга хэмжээнүүд, төлөвлөгөө нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр болон бусад гадаадын түншүүдийн үзүүлэх дэмжлэгийн суурь нөхцөл болж байна.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2009/03/14

Api
Api