ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

“Бизнес Явуулах нь-2009”: Зүүн Ази, тэр дундаа БНХАУ, Тайланд улсууд бизнес явуулах орчныг бүрдүүлэх буюу бодлого, журмын нэлээд өөрчлөлтийг хийж, Сингапур улс энэ чиглэлээр дэлхийд тэргүүлсэн байна

2008.9.10



2008  оны 9 дүгээр сарын 10, Вашингтон хот -Дэлхийн банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорациас жил бүр цуврал болгон гаргадаг тайлангуудын 6 дугаарх нь болох “Doing Business-2009 буюу Бизнес Явуулах нь-2009” тайланд Зүүн Ази болон Номхон далайн орнууд энэ жил бусад бүсийг бодвол бодлого, журмын өөрчлөлт шинэчлэлийг хамгийн сайн хийсэн байна гэжээ. Энэхүү шинэ тайланд 2007 оны 6 дугаар сараас 2008 оны 6 дугаар сар хүртэл 26 шинэчлэл хийгдэх ба үүний үр дүнд бүсийн хэмжээнд 24 улсын эдийн засагт бизнес хийхэд хялбар болох болно гэж дурьдсан байна. 

Дэлхийн шинээр хөгжиж буй томоохон зах зээлүүдээс БНХАУ өөрчлөлт шинэчлэлт хийх тал дээр тэргүүлж, энэ улсад хөнгөлөлт эдлэх, татвар төлөх, гэрээ байгуулахад хялбар болсон. Энэ бүсийн бусад томоохон зах зээлтэй, шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа улс орны тоонд Тайланд, Камбож, Малайз орно. Өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд татвар төлөх, бизнес эхлүүлэх, хил дамнасан худалдаа болон өмч хөрөнгийг бүртгүүлэхэд хялбар болсон байна. Эдгээр орнууд хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дампуурлын талаарх хууль журмыг сайжруулж, зээлдэгч, зээл олгогчдын хуулиар олгогдсон эрхийг бэхжүүлэх зэрэг алхмуудыг хийсэн байна. Камбож улс нь Үйл ажиллагааны тухай хууль шинээр гаргаснаар тус улсын эдийн засаг нь зээл авах боломжийг сайжруулсан дэлхийн улс орнуудын жагсаалтын тэргүүнд орсон байна. 

“Бизнес Явуулах нь-2009” илтгэлд дэлхийн улс орнуудын эдийн засгийг бизнесийн дүрэм, журмын 10 үзүүлэлтээр жагсаадаг ба энэхүү жагсаалтыг гаргахдаа төрөөс тавьсан шаардлагуудын дагуу бизнесийг эхлүүлэх, эрхлэх, хил дамнасан худалдаа, татвар төлөлт, компанийг татан буулгах хүртэлх бүх үе шатанд зарцуулах цаг хугацаа болон зардлыг тооцож үздэг юм. Ийнхүү жагсаалт гаргахдаа макро эдийн засгийн бодлого, дэд бүтцийн чанар, валютын хөрвөх чадвар, хөрөнгө оруулагчдын үзэл бодол, гэмт хэргийн түвшин зэргийг авч үздэггүй. 

Сингапур улс нь 3 дахь жилдээ бизнесийн орчныг сайтар бүрдүүлж өгсөн байдлаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Шинэ Зеланд улс хоёрдугаарт, АНУ гуравдугаарт оржээ. Хонконг (БНХАУ) дөрөвдүгээрт, Тайланд 13 дугаарт, Малайз улс 20 дугаар байранд орсон байна. 

Монгол Улс энэ зэрэглэлийн дагуу дэлхийд  58 дугаарт, Зүүн Ази- Номхон далайн бүсийн орнуудад 7 дугаар байрт орсноор 83 дугаарт бичигдэх Хятад улс, 92-т орох Вьетнам улс, 135-д байрлах Камбож улс, болон 165-д бичигдэх Лаос улсаас нилээн урдуур орж байна. Мөн 120 дугаарт бичигдсэн Орос улс болон хуучин ЗХУ-ын ихэнхи орнууд, үүнээс 70 дугаарт бичигдсэн Казахстан, 138 дугаарт бичигдсэн Узбекистаныг үзүүлэлтээрээ давсан байна. Зөвхөн Европын холбоонд багтдаг Балтын орнууд болон Кавказын гурван орон Монголоос үзүүлэлтээрээ илүү гарчээ. 

Хэдийгээр Монгол орны бизнесийн орчинд дэвшил гарсан ч 2008 оноос хойш 3 байраар арагшаа  ухарсан  үзүүлэлттэй байна. Гэвч эдгээр өөрчлөлтүүд нь гаалийн хяналт шалгалтыг нэг цэгт төвлөрүүлэн хийх болсон, мөн ажиллагсдын нийгмийн даатгалыг нийт цалингийн 19 - 10 хувь хүртэл бууруулсан нь худалдааг хөхүүлэн дэмжихэд хувь нэмэр оруулсан байна. Эдгээр өөрчлөлтүүд нь ажил олгогчдын татварын ачаалал, мөн экпорт-импортод зарцуулах цаг хугацаа болон цахим хэлбэрийн баримт бичгийн тоог бууруулжээ.      

Энэхүү тайланг хамтран гаргасан Далиа Халифа: “Энэ бүсийн улс орнууд өөрчлөлтүүдийг хийсээр байна. Эдийн засгийн хөгжлийн төвшин ямар байгаагаас үл хамааран тэдгээр улс орнууд нь бодлого, журмын шинжтэй өөрчлөлтүүд-ажлын байр бий болгох, бизнес эрхлэлтийг бий болгохоос илүүтэйгээр чухал байдаг гэдгийг ойлгосон байна” гэж тэмдэглэн хэлэв. 

Бүсүүд дотроос Зүүн Европ, Төв Ази нь 5 дахь жилдээ шинэчлэлийн түвшнээр дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Шинэчлэлийг хийж байгаа улс орнуудын жагсаалтад шинээр олон улс орнууд орж байгаа бөгөөд ерөнхий чиг хандлага зүүн тийш чиглэж байна. Эхний 10 байрт Азербайжан, Албани, Киргизийн БНУ, Беларус, Синегал, Буркина Фасо, Ботсвани, Колумби, Доминиканы БНУ, Египет зэрэг улс оржээ. 

“Эдийн засагт түргэн, ашиглахад хялбар, ашиглахыг хүссэн хүн бүр ашиглаж болохуйц дүрэм журам хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, дүрэм журамгүй, албан бус эдийн засагтай газар буюу санхүүжилт ховор, цөөн ажилчидтай, ажилчид нь хөдөлмөрийн хуулиар олгосон хамгаалалт байхгүй үед бизнесүүд гацаанд ордог байна” хэмээн Дэлхийн банк/ОУСК-ын санхүүгийн болон хувийн секторын хөгжлийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Майкл Клайн тэмдэглэн хэлэв. Тэрээр цааш нь “Бизнес Явуулах нь тайлан нь сайн дүрэм журмыг дэмждэг бөгөөд эрүүл бизнесийг явуулах үндэс нь сайн дүрэм журам байдаг” гэжээ. 

“Бизнес Явуулах нь-2009” тайланд бизнес явуулахад хэр хялбар байгаа байдлаар нь 181 орны эдийн засгийг жагсаажээ. Эхний хорин тавд: Сингапур, Шинэ Зеланд, АНУ, Хонконг (БНХАУ), Дани, Англи, Ирланд, Канад, Австри, Норвеги, Исланд, Япон, Тайланд, Финланд, Гүрж, Саудын Араб, Швед, Бахрайн, Бельги, Малайз, Швейцарь, Эстони, БНСУ, Мауритан, Герман зэрэг улс оржээ.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org
Хаана Вашингтон ДС-д
Карл Нанлон
Утас: (202) 473 8087
chanlon@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2008/09/10

Api
Api