Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Зүүн Азийн Эдийн Засгийн байдал нь Дэлхийн Нийтийн Эдийн Засгийн чичиргээн дунд эрч хүчтэй хэвээрээ байх нь гэж Дэлхийн Банкны 6 сар тутамд гаргадаг тойм харуулж байна

2008.4.01



Токио, 2008 оны 4 сарын 1, --- Хөгжиж буй Зүүн Азийн өсөлт нь 2008 онд 1-2 хувиар буурч ойролцоогоор 8.5 % болно. Энэ өөрчлөлт нь АНУ -д илэрч буй санхүүгийн хямарлаас хамааран гарч буй дэлхий эдийн засгийн бууралттай холбоотой гэж Дэлхийн Банкнаас 6 сар тутамд гаргадаг Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн тойм мэдээлж байна. 

 

Table 1. East Asia Economic Growth

 

2006

2007

2008

2009

Emerging East Asia

8.4

8.7

7.3

7.4

Develop. E. Asia

9.8

10.2

8.6

8.5

S.E. Asia

5.5

6.1

5.6

6.0

   Indonesia

5.5

6.3

6.0

6.4

  Malaysia

5.9

6.3

5.5

5.9

      Philippines

5.4

7.3

5.9

6.1

  Thailand

5.1

4.8

5.0

5.4

       Transition Econ.

 

 

 

 

China

11.1

11.4

9.4

9.2

 Vietnam

8.2

8.5

8.0

8.5

         Small Economies

7.2

6.6

6.4

6.1

 Newly Ind. Econ.

5.6

5.6

4.6

5.0

Korea

5.0

4.9

4.6

5.0

       3 other NIEs

6.1

6.2

4.6

5.0

Japan

2.2

2.1

1.5

2.0

 

World Bank East Asia Region; March 2008 Consensus Forecasts for IEs.

Энэ бүс нутгийн ерөнхий өсөлт нь сүүлийн жилүүд дэх хоёр орон тоотой тоон өсөлтөөс буурах хандлагатай байгаа хэдий ч, нийт өсөлт нь эрүүл буюу ихэнх улс орнууд нь дэлхий нийтийн өнөөгийн эдийн засгийн уналтыг даван туулж чадахуйц эдийн засгийн сайн суурь болох бүтцийн өөрчлөн байгуулалт, туйлбартай макро эдийн засгийн бодлогыг сүүлийн 10 жилд бий болгож чадсаныг энэхүү тойм харуулж байна.

 

Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймд гарсан тоо баримтаас харахад  Зүүн Ази ялангуяа Хятад улс нь дэлхийн эдийн засгийн “өсөлтийн тулгуур” болж, өсөлт нь удааширч буй аж үйлдвэржсэн орнуудын нөгөө талд тэнцвэрт байдлыг хангаж байна.  

 

Тоймоос харахад Зүүн Азийн ихэнх орнууд АНУ –ын импортын уналт болон дэлхий нийтийн санхүүгийн зах зээлийн  тогтворгүй байдлаас үл хамааран 2007 оноос 2008 оны эхэн хүртэл эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалсаар байна. Хятад улсын хөгжлийн хурд 2007 оны 11.4 хувиас 2008 онд 9.4 хувь болон буурах таамаглалтай байгаа хэдий ч нэмэгдэж буй дотоодын хөрөнгө оруулалт болон хэрэглээнээс шалтгаалан тогтвортой үзүүлэлтийг үзүүлсээр байна.  Филлифин улс руу гадаадад ажиллаж буй иргэдээс орох мөнгөний шилжүүлэгийн урсгал ихсэснээр хэрэглээний өсөлтийг дэмжиж байна.  Индонез улсын өсөлтийн хувь нь сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 6.3 хувь хүрсэн гол шалтгаан нь хүчтэй өсөн нэмэгдэж буй хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ болон хэрэглээ юм. Улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан хэрэглээ болон хөрөнгө оруулалт нь буурсан байсан Тайван улсад хүртэл өсөлтийн хувь нь 4.8 буюу боломжийн хэмжээнд байна. 

 

Тус бүсийн эдийн засаг ийм эрч хүчтэй байгаа нь ойрын жилүүдэд Зүүн Азийн орнууд бүс дотроо болон АНУ –аас гадна бусад зах зээл дээр ашигтай худалдаа хийж байгаатай мөн холбоотой юм. Тус бүс нутгаас  бусад бүсүүд дэх хөгжиж буй орнуудын зах зээлрүү гаргасан экспорт нь 17 хувиар өссөн байна. 

 

Зүүн Ази, Номхон далайн бүс дэх дотоодын эрэлт хэрэгцээ нь тус бүсийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж эхэлж байна.” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн тэргүүлэх эдийн засагч Викрам Нэру тэмдэглэв. “АНУ –аас эрэлт хэрэгцээ багасаж байгаа боловч, Зүүн Ази нь зах зээлдээр гаргаж буй экспортын бараагаа төрөлжүүлж, Европ болон бусад хөгжиж буй оронуудруу гаргах экспортын хэмжээгээ нэмснээр үүнийг нөхөж чадаж байна.  гэж тэрээр хэлэв.

 

Гэсэн хэдий ч энэхүү тойм нь эдийн засагт гарч ирж буй бодит асуудал буюу газрийн тос, хүнсний бүтээгдхүүний үнийн хэт өсөлт, ялангуяа түүнээс ядуучуудад нөлөөллөх ачааллыг анхаарахыг энэ бүс нутгын орнуудын засгын газруудад зөвлөж байна.

 

Үндсэн хөрөнгийн зах зээлийн хямрал  нь тодорхой сөрөг нөлөө үзүүлж--- магадгүй зарим орны хувьд бусад орноос илүүтэйгээр тулгамдсан асуудал болж байгаа хэдий ч - Зүүн Азийн ихэнх орнуудад инфляцын өсөлт нь ихээхэн анхаарах түвшинд хүрээд байна,” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч Жэймс Адамс хэлж байна. “Хөдөө, орон нутагт амьдардаг ядуу хүмүүсийн орлого нь хүнсний үнэ нэмэгдсэнээс шалтгаалан бодитойгоор буурч эхлээд байна.” гэж тэрээр онцлон хэлэв.  

 

2007 онд Монгол улс эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн. Дотоодын Нийт Бүтээгдхүүн (ДНБ) 2007 онд 9.9 хувиар өссөн. Эдийн Засгийн хөгжлийг жолоодож буй гол салбарууд  нь хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарууд байна. Монголд орж ирж байгаа ихэнх Гадаадын Шууд Хөрөнгө оруулалт нь уул уурхайн салбарлуу орж байгаа боловч нэмүү өртөг 1.7 хувиар л өссөн байна (Ихэнхдээ нүүрсний олборлолтоос).  Үйлчилгээний салбарууд нь тогтвортой өсөлтийг үзүүлсээр байгаа бөгөөд, тодруулбал зам тээвэр болон худалдааны салбарууд байна.

Монгол орон дахь мөнгөний ханшны бууралт нь 2007 онд 15.1 хувь буюу сүүлийн арван жилийн хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Үүний үндсэн шалтгаан нь зах зээл дээрх мөнгөний хэмжээ хурдастай нэмэгдсэн, мөн төрийн албан хаагчдын цалин болон зарим гол импортын бараануудын үнэ нэмэгдсэнтэй холбоотой. 2008 оны 2 сарын байдлаар хэрэглээний барааны үнийн индекс 17.9% хүрсэн нь улсын эдийн засагт нилээд түгшүүртэй мэдээ юм.  

Монголын хувьд гол асуудал бол сүүлийн жилүүд дэх эдийн засгийн хурдацтай хөгжлий, мөн институцуудад тавигдаж буй шаардлагыг (тухайлбал илүү сайн дадлагатай мэрэгжилтэнгүүд, эрүүл мэнд болон боловсролын салбар дах илүү сайн үйлчилгээ, мөн сайн шүүх, эрх зүй) хэрхэн сайн удирдах асуудал юм. Эдгээрийг сайн удирдаж чадвал сайн үйлчилгээнүүд болон шаардлагатай институцуудийн эрэлт хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд өсөж болох импортлогдсон инфляцыг  зохицуулж, өсөлтийг хадгалж чадах юм.” гэж Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч Аршад Саиед тэмдэглэв.

 

Монголд өгөх Зөвлөмжүүд:

v     Үнийн өсөлтөөс нэн ядуу айл өрхүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн бодлого явуулах. Тухайлбал: Нэн ядуу айл өрхөд зориулсан хэрэглээний тэтгэмж.    

v     Дунд хугацаанд газрын тос болон дотоодын нөөцийг ашиглах, түлш шатахууны шинэ эх үүсвэрүүдийг ашиглах боломжийг хайх зорилго тавьж ажиллах. Тухайлбал, Монголд одоогоор бага хэмжээгээр ашиглагдаж байгаа сэргээгдэх эрчим хүч болох салхин болон нарны энергийг илүү ашиглах.

v     Мөн эрх баригчид Үйлдвэрлэгчийн/Бөөний Үнийн Индэкс (ҮҮИ), Хэрэглээний Үнийн Индэкс (ХҮИ) болон Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) Деплятор –ыг тогтмол цуглуулж хяналт тавих болон нийтлэх  

 

        Зүүн Ази, Номхон Далайн Тойм  нь Дэлхийн банкнаас гаргадаг тухайн бүсийн эдийн засгийн дэлгэрэнгүй тайлан юм. Тойм жил бүр 2 удаа нийтлэгддэг бөгөөд үнэгүйгээр https://www.worldbank.org/eapupdate хаягаар авч болох боломжтой.  

Холбоо барих
Хаана Токио
Томоко Хирай
Утас: (81-3) 3597-6650
thirai@worldbank.org
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2008/04/01

Api
Api