ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын эдийн засгийн цуврал хэлэлцүүлэг эхлэв

2008.2.20



Улаанбаатар хот: 2008 оны 2 сарын 20 - Дэлхийн Банкнаас санаачлан эдийн засаг, санхүүгийн байгууллагуудтай хамтран Монголын эдийн засгийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлэг нь  Монголын эдийн засагт гарч буй тодорхой асуудал болох  “Үнийн өсөлт, түүнийн хүмүүсийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх нь”  сэдвийн хүрээнд явагдлаа.

Хэлэлцүүлэгийн эхлэл, суурь мэдээлэл болгон Дэлхийн Банкнаас улирал тутам эрхлэн гаргадаг “Монголын эдийн засгийн тойм” –ын 2008 оны 2 сарын тайлангийн гол үзүүлэлтүүдийг Дэлхийн Банкны Монгол Улсын эдийн засагч хатагтай Женевев Боеру танилцуулав.

 

Энэхүү танилцуулгаар Монгол орны эдийн засаг 2007 онд маш өсөлттэй гарсан мөн үнийн өсөлт сүүлийн арван жилийн байдлаар хамгийн өндөр гарчээ. Эдийн засгийн өсөлт нь хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар дахь өсөлтүүд болон дэлхийн зах зээл дээрх эрдэс бодисын үнийн өсөлт, уул уурхайн салбарын цаашдын хөгжилд тулгуурласан гадаадын мөнгөний урсгалын өсөлтөөс бий болсон байна. Монголын эдийн засагт хэт халаалтын шинжүүд илрээд байгаа бөгөөд энэ нь эдийн засаг богино хугацаанд бодитойгоор хангах чадвараас илүү хэмжээний бараа, үйлчилгээ хэрэгцээ үүсэж, улмаар эдийн засгийн өсөлт мөн үнийн өсөлтйн эх суурийг бий болгож байна.

 

Хэлэлцүүлгийг Дэлхийн Банкны Монгол дах суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан менежер Аршад Сайед хөтөлж явуулав.  Монгол Банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б. Энххуяг, Сангийн Яамны төсвийн бодлогын газрын дарга Б. Батжаргал  мөн тус яамны эдийн засгийн бодлогын газрын дэд дарга Г. Батхүрэл,  Олон улсын валютын сангийн Монгол дах суурин төлөөлөгч Бёнг Гюнг Жан, МУИС-ын эдийн засгийн сургуулын захирал, доктор Ч. Хашчулуун нар Монгол дахь эдийн засгийн өнөөгийн байдал, үний өсөлт, түүний цаашдын байдлын талаар санал бодлоо ярилцаж, хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн асуултанд хариулсан юм.

 

Тус хэлэлцүүлэг нь нээлттэй явагдсан бөгөөд эдийн засагчид, багш судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, эдийн засгийн сэдвээр бичдэг болон нийтэлдэг сэтгүүлчид оролцлоо.

 

Монголын эдийн засгийн хэлэлцүүлгийг тогтмол цуврал хэлбэрээр зохион байгуулах бөгөөд үндсэн зорилго нь иргэний нийгмийн байгууллагууд, судлаач эрдэмтэд, санхүү, эдийн засгийн байгууллагуудын хооронд эдийн засгийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, олон түмэнд эдийн засгийн талаар бодитой мэдээлэл өгөх зорилготой юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2008/02/20

Api
Api