ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк ядуу болон эмзэг давхаргын хүмүүсийн эрүүл мэнд, хүнс тэжээлийг сайжруулахад туслах хамгийн сайн санаа, төслийг санхүүжүүлнэ

2006.10.02



Дэлхийн Банк  "Хөгжлийн Зах” хэмээх өөрийн хөтөлбөрийн  хүрээнд ядуу болон эмзэг давхаргын хүмүүсийн эрүүл мэнд, хүнс тэжээл, хүн амын хүндрэлтэй асуудлыг шинэлэг, бүтээлчээр шийдсэн санаа, түүнийг хэрэгжүүлэх дотоодын болон орон нутгийн төслүүдийг  санхүүжүүлэх нийт дөрвөн сая ам доллар бүхий санг бүрдүүлээд байна.  2006-2007 оны “Хөгжлийн Зах” нь Дэлхийн Банкнаас баримталж буй дэлхий дахин дахь ядуу, буурай, эмзэг бүлгийн хүмүүсийн амьдралыг сайжруулах дотоодын болон орон нутгийн санаа, шийдлийг дэмжих үндсэн чиглэл, бодлоготой тохирч байгаа юм.

Латвид модыг нээлттэй худалдаагаар борлуулснаар биологийн төрөл зүйлийг хадгалах, Буркино Фасод хэрэглээнд орсон пластик зүйлсийг дахиж ашиглах, Монголд загасчлах эко туризмыг хөгжүүлэх,  мөн Босниа  дахь ашигласан модыг тусгаарлагч болгон хэрэглэх зэрэг аливаа  “Хөгжлийн зах” хөтөлбөрт шалгарсан төслүүдийн цаана байгаа нийтлэг гол зүйл нь инноваци, шинэлэг санаа юм.  “Хөгжлийн Зах” төслийн уралдаанд иргэний нийгэм, бүлгүүд, залуучуудын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаач зэрэг аливаа хувь хүн, байгууллага бүгд оролцож болно. Нэг төслийн шагналын сангийн дээд хэмжээ 200,000 ам доллар. Төслийн саналыг 2006 оны 11 сарын 17-ноос өмнө англи хэл дээр өгсөн байх ёстой.

Санал болгох төслүүд нь дараах ангилалуудын аль нэг асуудлыг хөндсөн байна: 

  • Эмзэг давхаргын хүмүүст үйлчилгээ хүрэх аливаа бүтээлч, шинэлэг механизм;
  • Эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүргэх олон нийт, хувийн хэвшлийн түншлэл;
  • Салбарын доторх шинэлэг уялдаа, хэлхээ холбоос. Жишээ нь усны хангамжийг сайжруулах, ариун цэврийн үйлчилгээ, аливаа өвчин, халдвар, гэмтэл үүсгэж буй агаарын бохирдол, замыг сайжруулах, аюулаас хамгаалах гэх мэт;
  • Эрүүл мэнд, хүнс тэжээл, хүн амын статистик, тоо мэдээллийг цуглуулах, нэгтэхэд дотоодын чадавхийг сайжруулах зардал багатай шинэлэг арга, технологи.

Шалгарсан төслүүдийг 2007 онын 2 дугаар сарын 8-нд зарлаж мэдээлнэ. Шалгарсан баг, хүмүүс нь 2007 оны 5 сард АНУ-ын Вашингтон хотноо зохиогдох “Дэлхийн Хөгжлийн Наадам ба Мэдлэгийн Солилцоо” үйл ажиллагаан дээр өөрийн шинэлэг санаа бүхий төслөө танилцуулна. Энэ үйл ажиллагааны үеэр дэлхийд тэргүүлэгч иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, сан, төрийн болон донор байгууллагууд мөн Дэлхийн Банкны төлөөлөгч нараас бүрдсэн бие даасан шүүгчдийн баг шагналын эздийг сонгон шалгаруулах болно.  

Аршад Сайед, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч “ Хөгжлийн Зах” нь Монголчуудын сайн сайхан амьдралын төлөө, түүнийг сайжруулах чадамж бүхий аливаа бүтээлч, шинэлэг шийдлийг шалган турших гайхамшигтай боломж юм. Энэ жил тус хөтөлбөрт Монголоос олон байгууллага оролцоно гэдэгт найдаж байна.” гэв.

Дэлхийн Банкны санаачилсан “Хөгжлийн Зах” хөтөлбөр анх 1998 онд хэрэгжүүлж эхэлсэнээс хойш энэ хугацаанд Монголоос хоёр төсөл шалгарч шагнагдсан байна. Үүнд “Биологийн төрөл зүйлийг хамгаалах загасчлах эко туризм”, “Насанд хүрээгүй хүүхдийг ур чадварын сургалтанд хамруулсанаар бэлгийн хүчирхийллээс хамгаалах” зэрэг төслүүд 2003 онд шалгарсан байна.  

“Хөгжлийн Зах” анх 1998 онд Дэлхийн Банкны дотоод хүрээнд бүтээлч, шинэлэг санаануудыг дэмжин санхүүжүүлэх уралдаан байсан байна. Түүнээс хойш дэлхийн хүрээнд өргөжин тэлж, өнгөрсөн долоон жилд 1100 гаруй төсөл, шинэ санааг 40 сая гаруй ам доллараар шагнасан байна.

Та нэмэлт, дэлгэрэнгүй мэдээллийг http://www.developmentmarketplace.org вэб хуудаснаас авна уу. Нийт мэдээлэл нь Англи, Араб, Франц, Португали, Орос, Испани болон Хятад хэлээр бичигдсэн байгаа. Мөн  dminfo@worldbank.org хаягаар “Хөгжлийн Зах” хөтөлбөрийн багт хандаж болно.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас:  (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/10/02

Api
Api

Welcome