ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

“Бизнес явуулах нь- 2007”судалгааны дүн: Зүүн Ази болон Монгол Улс

2006.9.05



Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорацаас хамтран жил бүр дэлхийн орнуудад бизнесийн үйл ажиллагаа явуулах орчны судлагаа явуулж, тайлан гаргадаг. 

4 дэх удаагийн буюу 2007 оны энэхүү судалгаа нь дэлхийн нийт 175 орны бизнес хийх үйл ажиллагаа, түүний орчинд судалгаа хийсэн нь өмнөх жилийнхээс даруй 20 орноор илүү байна. 

Судалгааны үр дүнгээс харахад Зүүн Азийн орнуудад бизнес хийх нь илүү амар болж байна. Тус бүсийн 7 орнуудад бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хууль зүй, захиргаааны үйл явцад шаардагддаг цаг хугацаа, зардал болон хүндрэлүүд багасах зэрэг 14 шинэчлэл хийгджээ. Тэгэхэдээ Зүүн Азийн бүс нь эрх зүйн болон бусад зохицуулалтын шинэчлэлийн хүрээнд бусад бүсээс нилээд хойгуур орж байна. Тодруулбал судалгааны хугацаанд (2005/2006) дэлхийд бүсийн хүрээнд 4 дүгээр байрнаас 6-р байранд шилжсэн байна. 

Энэхүү судалгаа нь дэлхийн 175 орныг бизнесийн үйл ажиллаагаа явуулахад хялбар, хөнгөн талаар нь жагсаасан бөгөөд энэ жилийн хувьд Сингапур улс бизнес явуулахад хамгийн хялбар орон гэж гаргасан байна. Өнгөрсөн жилд нэгдүгээрт орж байсан Шинэ Зеланд 2- р орж, АНУ, Канад, Хонг Конг, Англи улс удаалсан байна. 

Монгол улс жагсаалтын 45-р бичигдсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагаа эхлэх, түүний бүртгэлийн үйл явц, лицензтэй холбоотой болон бизнесийн бусад үйл ажиллагааны хүрээнд дэлхийн болон мөн Зүүн Азийн олон оронтой харьцуулахад хялбар, боломжийн байна гэж гарсан байна. 

Харин худалдаатай холбоотой зардал, хугацааны хувьд Монгол Улс харьцангүй доогуур байр эзэлжээ. Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Шубхам Чаудхури энэ талаар “Монгол улсын газар зүй, түүхийн бодит байдал тухайлбал томоохон хэмжээний, хурдацтай өсөж буй зах зээлээс хол, экспортын болон итпортын бүтээгдэхүүнээ далайгаар тээвэрлүүлэхийн тулд далайд гарах гарцаас хол зэрэг нь энэд ихээхэн нөлөөлж байгаа.”гэж тайлбарлаж байна. 

Мөн тэрээр “Бизнесийг явуулах нь -2007” судалгаа нь дэлхийн бүх орнуудыг хооронд харьцуулах зорилгоор нэгэн ижил төсөөллийн компани буюу 100-200 хүнтэй аж ахуй нэгжийн үйл явцын хүрээнд судалгааг явуулдаг нь Монгол орны бизнес явуулах орчныг бүр нарийвчлан гаргахад хүндрэлтэй гэв. 

Шубхам Чаудхури "Дэлхийн Банкнаас Монгол улсын Засгийн газар, Монгол улсын хэд хэдэн байгууллагуудтай хоёр жилийн турш (2004-2006) хамтран хийсэн Монголын бизнесийн орчин, тухайлбал хөрөнгө оруулалтын орчин, худалдааны интеграчлалын талаар нарийвчилсан судалгааны дүнгээс харахад Монгол улс хэдийгээр бизнес хийх орчинг сайжруулахад нилээд үр дүнд хүрсэн боловч жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хүвьд бизнесээ явуулахад хүндрэлтэй асуудлууд бодит байдалд нилээд байгаа"гэв. 

“Бизнесийг явуулах нь -2007” судалгаа, тайлангийн суурь мэдээлэл нь 2006 оны 4 сараар байгаа нь сүүлийн саруудад Монгол оронд явуулж эхэлсэн татварын болон бусад эрх зүйн өөрчлөлтүүд хамрагдаагүй болохыг Дэлхийн Банкны мэрэгжилтнүүд мөн тэмдэглэж байна. 

Монгол Улсын хөрш болох Хятад улс энэхүү тайлангийн хугацаанд хамгийн их шинэчлэл явуулсан орноор тодорхойлогдсон байна. Өөрөөр хэлбэл Хятад бизнес шинээр эхлэхэд бүртгүүлэх явцыг хөнгөвчилж, зээл авах боломжийн нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн хамгаалах зэрэг шинэчлэлийг хийсэн байна.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/09/05

Api
Api

Welcome