ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк Монгол улсын хөдөөгийн боловсролыг дэмжиж байна

2006.6.20



Вашингтон, 2006 оны 5-р сарын 20-ны өдөр: Дэлхийн Банкны Захирлуудын Зөвлөлөөс Монголын хөдөөгийн боловсролын дэмжих 4 сая ам. долларын өртөг бүхий Олон Улсын Хөгжлийн Ассоциаци (International Development Association)-ийн буцалтгүй тусламжийн төслийг энэ өдөр баталлаа.

 

Энэхүү төсөл нь хөдөөгийн сум, багийн сургуулийн 1-5-р ангийн бүх бүлгийн сурагчдыг чанартай сургалтын материалаар хангаж, улмаар унших чадварыг нь сайжруулах, тэдгээрийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх замаар хөдөөгийн бага боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн болно. Үүний зэрэгцээ тус төсөл нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам (БСШУЯ)-наас салбарынхаа мастер төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, тэдгээрийн бодлого боловсруулах, хяналт-үнэлгээ болон мониторингийн чадавхийг нь дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэхээр зорьсон.

 

Монголчууд эрт дээр үеэс номыг хүндэлж ирсэн бөгөөд ном унших өнө эртний уламжлалтай билээ. Гэвч өнгөрсөн 10 гаруй жилийн шилжилтийн үед энэхүү заншил мартагдаж, ялангуяа залуучуудын дунд ном унших байдал нэлээд буурсан. Ерөнхийдөө сургуулийн насны хүүхдүүдийн ихэнх нь сургуульд сурч байгаа хэдий ч хөдөөгийн сургуулиудын чанар тааруу байгаа. Үүний томоохон шалтгааныг “Хүүхдийн чанартай ном эх хэл дээр бага болсон бөгөөд зах зээл дээр байгаа цөөхөн номууд хөдөөгийн хүүхдүүдэд олдоц муутай байна” гэж Монголын багш нар тодорхойлж байна.

 

Дэлхийн Банкны суурин төлөөлөлгч ноён Саха Д. Мейянатан "Бид Монголын улсын нийгмийн салбарт тэр тусмаа энэ орны нэг тулгамдсан асуудал болох хөдөөгийн бага боловсролыг дэмжиж байгаадаа баяртай байна. Энэхүү төсөл нь хөдөө алслагдсан газрын хүүхдүүдэд маш сайхан боломжийг олгоно” гэж төслийн ач холбогдлыг тэмдэглэн хэлэв. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэхээр 2006 оны 6-р сарын 31-нээс өмнө хүчин төгөлдөр болох 3 төслийн нэг юм.

 

Энэ төсөл 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь сум, багийн 1-5-р ангийн бүх бүлгийг ангийн номын сангаар хангаж, түүнийгээ зүй зохистой ашиглахад нь багш нарыг сургаж, мэргэжлийн сүлжээг нь бэхжүүлэхэд зориулагдана. Хоёр дах хэсэг нь сурагчдын сургалтын амжилтыг үнэлэх дотоодын болон улсын үйл ажиллагааг дэмжих замаар Монгол улсын мониторингийн чадавхийг сайжруулна. Гуравдах хэсэг нь төслийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай санхүүгийн болон техникийн дэмжлэгийг үзүүлэхэд зориулагдана.

 

Төслийн хүрээнд зорилтот ангиудад зориулсан номны гадаад болон дотоодын хэвлэн нийтлэгчдийг сонгож, сум, багийн сургуулиудад ангийн номын санг бүрдүүлж, номуудыг хүргүүлнэ. Үүний зэрэгцээ эдгээр номнуудыг цахим хэлбэрт оруулж, олон улсын цахим хүүхдийн номын сан (http://www.childrenslibrary.org) -д оруулна. Түүнчлэн, хөдөө орон нутаг дахь албан боловсролын төвүүд, цэцэрлэгүүд болон дотуур байранд номуудыг нийлүүлж, тэдгээрт номын сангуудыг бий болгоно.

 

Сум, багийн 1-5-р ангийн багш нар, сургуулийн захирал, номын санчдад зориулан мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулна. Уг сургалтаар шинээр бий болсон ангийн номын санг хэрхэн ашиглах талаар зааж сургана. Олон нийтийн дунд ном уншихын ач холбогдлыг сурталчилснаар эцэг, эхийг хүүхдийнхээ боловсролд анхаарал тавих явдлыг дээшлүүлнэ.

 

2006 оны 6-р сарын 15-ны өдөр Вашингтон хотод байрладаг Монгол улсын Элчин сайдын яам Дэлхийн банкны ажилтнуудаас энэхүү төслийн талаар мэдээлэл авах зорилгоор элчингийн ажилчид, тэдгээрийн гэр бүлийнхэн болон Вашингтон хотод амьдардаг монголчуудад дунд уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтын үеэр Элчин сайдын яам тус төслийг нааштай хүлээн авч, Монголын нийгэмд тулгарч буй чухал асуудлын нэг болох хөдөөгийн хүүхдийн боловсролын чанарыг дэмжиж байгаад Дэлхийн банкинд талархал илэрхийлсэн.

 

Энэхүү танилцуулаг уулзалтын үеэр АНУ-ын Мариландын их сургуулийн профессор Алиссон Друин Олон улсын цахим хүүхдийн номын сан (http://www.childrenslibrary.org) –ийн талаар танилцуулга хийсэн. Хөдөөгийн боловсролыг дэмжих төслийн хүрээнд Мариландын их сургуулийн баг БСШУЯ-тай хамтран энэхүү цахим номын санг хөдөөгийн сургуулиудад хүргүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

 

Тус төсөл нь БСШУЯ-н дээр байгуулагдсан Төслийн Удирдах Нэгжээр дамжигдан 2006 оны 8 сараас 2012 оны 2 сар дуустал нийт 5 жил гаруй хугацаанд хэрэгжинэ.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/06/20

Api
Api

Welcome