Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ӨГҮҮЛЭЛ

Монгол Улс: Нийгмийн хариуцлагыг дэмжих

2013.2.21


Монгол Улс нь уул уурхайн салбарын огцом өсөлтийн үр дүнд нүүдлийн иргэншлээс орчин үеийн эдийн засгийн тогтолцоонд хурдацтай түрэн орж ирж буй улс бөгөөд Монгол Улсын иргэд төрийн албанд ч мөн ийм өсөлт гарна гэдэгт итгэдэг.

World Bank Group


2013 оны 02-р сарын 21 өдөр, Улаанбаатар хот - Монгол Улс нь уул уурхайн салбарын огцом өсөлтийн үр дүнд нүүдлийн иргэншлээс орчин үеийн эдийн засгийн тогтолцоонд хурдацтай түрэн орж ирж буй улс бөгөөд Монгол Улсын иргэд төрийн албанд ч мөн ийм өсөлт гарна гэдэгт итгэдэг.  

Монголчуудын нийтлэг гомдоллодог зүйлсээс дурдвал:

Бид улсын төсвийн 20% -ыг боловсролд зарцуулдаг боловч сургуулиуд гурван ээлжээр хичээллэж нэг анги дүүргэлт 40 сурагчтай байна.

Хэдийгээр би 9 өрхийн эмчийн зардлыг төлж байгаа ч тэдний зөвхөн 5 нь л ажлаа хийдэг.”

Зөвхөн нэг цаас авахын тулд би 40 минут хүлээдэг.

Ганц албан бичиг авахын тулд арван хаалга тогшдог.”

“Төрөөс үзүүлж буй төрийн албаны үйлчилгээнд Монголчууд сэтгэл дундуур байдаг болохыг бидний судалгаа харуулж байна,” гэж Нийгмийн Хариуцлагын төлөөх Түншлэлийн Үндэсний Сүлжээний Зохицуулагч Г. Ундрал хэлсэн байдаг.

Монгол Улсад нийгмийн хариуцлагыг танилцуулах нь

Дээр дурдсанчлан олон нийтийн зүгээс гаргасан гомдол хүсэлтийг харгалзах үзэхийн тулд Нийгмийн Хариуцлагын төлөөх Түншлэл  олон улсын түнш байгууллагуудтай хамтран Дэлхийн Банкны санхүүжилтээр Монгол Улсад нийгмийн хариуцлагыг хөхүүлэн дэмжихийн тулд Үйл ажиллагаанд суурилан нийгмийн хариуцлагад суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ.   

Нийгмийн хариуцлага гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал хэрэгжүүлж буй хөтөлбөртөө төр засгийн газар хариуцлага хүлээнэ гэсэн үг бөгөөд хариуцлагын талаарх асуудлыг үндэсний хэмжээнд танилцуулах, “төр засгийн газрыг хариуцлагатай байлгахын тулд ” дотоодын ТББ-уудад Иргэдийн Онооны Карт, Иргэдийн Тайлангийн Карт, Төрийн Зардлыг Хянах Судалгаа гэх мэт арга хэрэгслийг хэрхэн яаж хэрэглэх талаар сургалт явуулахыг хэлнэ. 

Иргэд Төсвөө Хянана – иргэний нийгмийн Сүлжээний Зохицуулагч, Д. Цэрэнжав хэлэхдээ “2000-аад оны дунд үед бид жагсаал цуглаан хийж байсантай адилгүй энэ бол Монгол Улсын хувьд шинэ ухагдахуун юм. Энэ бол бодитой, хэмжигдэхүйц, үр дүнд чиглэсэн ухагдахуун” гэжээ.

“Тус хөтөлбөрийн хүрээнд үйлчилгээний хүрэлцээ муу, хангалтгүй байдлын талаар мэдээлэл цуглуулж бодит баримт нотолгоогоор баталгаажуулсан юм,” хэмээн Г. Ундрал хэллээ.

Дашин Дэм Сангийн Зохицуулагч Б. Нямсүрэн “Эдгээр баримт нотолгоог бид төрийн эрх бүхий байгууллагуудад танилцуулж дуу хоолойгоо сонсгох, нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаандаа бодитой хувь нэмэр оруулж байна” гэлээ.  Иргэдэд хамгийн их хэрэгцээтэй байгаа төрийн үйлчилгээг авах явцад идэвхтэй оролцдог иргэдийн хувьд нийгмийн хариуцлагын талаарх ойлголт ухагдахуун болон практик үйл ажиллагааг таниулах явдал хамгийн үр дүнтэй арга зам болохыг ойлгож байна гэж тэрээр үргэлжлүүлэн хэлсэн юм. 


" Төрийн байгууллагууд иргэдийг үйл ажиллагаандаа татан оролцуулж эхэлснээр бид өдөр тутмын үйл ажиллагаандаа юуг сайн хийж байна, ямар алдаа гаргаж байна гэдгээ тодорхой харж мэдэх боломжтой болдог. Энэ нь бидний ажлын гүйцэтгэлээ сайжруулах урьдчилсан нөхцөл болсон гэж хэлж болно. "

хэмээн Улаанбаатар хотын төрийн албан хаагч С. Энхцэцэг хэлэв

Хариуцлагатай байхыг шаардах - Туршилтын төсөл

Суралцсан эсэхийг сорьж шалгахын тулд Нийгмийн Хариуцлагын төлөөх Түншлэл төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай байгаа асуудлыг тодорхойлон 2010-2012 онд боловсрол, эрүүл мэнд, засаглал, дэд бүтэц болон уул уурхай гэсэн таван салбарт нийт 14 туршилтын төсөл хэрэгжүүлсэн билээ.

Д. Оюунболор нь олборлох аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа болон тэдний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөлд ажилласан юм.   

“Уул уурхайн үйл ажиллагаа нь үлэмж их хэмжээний тоос тортог дэгдээж, түүнээс улбаалан хүн, мал, амьтанд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс олон нийт энэхүү төсөлд маш их сонирхож байсан,” гэж тэрээр хэллээ.

Гэвч төсөл эхлэхээс өмнө эргэн тойронд нь байгаа уурхайн талаар ямарч мэдээлэлгүй байсан тэдгээр уурхайн эзэд нь хэн болох,  юу олборлодог болохыг мэддэггүй байлаа. “Хэдэн хүмүүс газар ухаж, эргэн тойронд маань том ачааны тэргүүд явж байхыг л бид хардаг, үнэхээр ямарч мэдээлэлгүй байсан. Хүмүүс хайлуур жонш гэлцдэг байсан ч үнэхээр огт мэдээлэлгүй байсан,” гэж тэр хэлэв.

Тэрээр нэмж хэлэхдээ “Төсөл хэрэгжсэнээр ямар хууль тогтоомж, дүрэм журам, баримт бичгүүд байдаг тэдгээрийг хэрхэн дагаж мөрдөх ёстой болон уул уурхайн салбар хэрхэн үйл ажиллагаагаа явуулах ёстой зэргийг бидэнд заан сургасан,” гэлээ. “Энэ төсөл бол иргэдийг уул уурхайн салбартай холбосон төсөл.”

Б. Баярмаа бол Хөвсгөл Нуур ТББ-ын Тэргүүн бөгөөд түүний удирдаж буй байгууллага төслийн үйл ажиллагааг явуулж орлого, зардлыг хянах улмаар Хүний Хөгжлийн Санд тайлагнах ажлыг хариуцан ажилласан юм.  Үндсэндээ төрөөс сар бүр иргэн бүрт тараадаг 21,000 төгрөгийн (US$20) олголтын үйл явцыг хянаж томоохон уул уурхайн үйл ажиллагааны үр шим болох эх орны хишиг хүн бүрт хүрч буй эсэхийг хянах баталгаажуулахад оршиж байв.

Төсөл олон аймагт хэрэгжсэн ба Иргэдийн Тайлангийн Карт, Олон Нийтийн Онооны Карт, фокус бүлгийн хэлэлцүүлэг, шинжээчид ярилцлага хийж судалгаа авах зэрэг арга хэрэгслийг ашигласан юм.

Ийм энгийн арга хэрэгслээр хүмүүстэй харьцах нь тэдний хувьд ч хялбар байв. “Тэд шинжлэх ухааны үндэслэлтэй ажиглалт, мэдээллийг бидэнд олж өгч байсан нь бодлого боловсруулагчдад асуудлыг танилцуулахад туйлын чухал үүрэг гүйцэтгэсэн юм,” гэж Б. Баярмаа хэллээ.

Засгийн газарт хүрэх нь

Эдгээр төслүүд нь олон нийтийн ухамсар, ойлголтыг дээшлүүлж төрийн албан хаагчдын сэтгэхүйг өөрчилсөн юм.

 “Төрийн байгууллагууд иргэдийг үйл ажиллагаандаа татан оролцуулж эхэлснээр бид өдөр тутмын үйл ажиллагаандаа юуг сайн хийж байна, ямар алдаа гаргаж байна гэдгээ тодорхой харж мэдэх боломжтой болдог. Энэ нь бидний ажлын гүйцэтгэлээ сайжруулах урьдчилсан нөхцөл болсон гэж хэлж болно,” хэмээн Улаанбаатар хотын төрийн албан хаагч С. Энхцэцэг хэлэв.

“Иргэд бид төрийн үйлчилгээг үлбэгэр сул, хангалтгүй ажилладаг гэж байнга шүүмжилдэг,” хэмээн Сонгогчдын Боловсролын Төвийн Гүйцэтгэх Захирал Оюунтуяа хэллээ. “Гэвч үйлчилгээ үзүүлэгчтэй нүүр тулан хамт сууж ямар тулгамдсан асуудал байгаа, түүнийг хамтран хэрхэн шийдэж болох талаар чөлөөтэй санал бодлоо солилцох нь чухал.

Api
Api