Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ӨГҮҮЛЭЛ

Монгол Улс эдийн засгийн хөгжлийг үү эсвэл байгаль орчноо хамгаалах асуудлыг нэн тэргүүнд авч үзэх үү?

2012.3.16


Монгол улсын эдийн засаг түргэн өсөж байгаагийн хирээр орон нутгийн болон олон улсын байгууллагууд байгаль орчныг хамгаалахад ихээхэн анхаарал хандуулах болсон.

World Bank Group

ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • Монгол улсын эдийн засаг түргэн өсөж байгаагийн хирээр орон нутгийн болон олон улсын байгууллагууд байгаль орчныг хамгаалахад ихээхэн анхаарал хандуулах болсон.
  • ДБ, Монгол улсын ЗГ-тай хамтран байгаль орчны менежментийг бэхжүүлэх зорилгоор Нидерланд улсын Засгийн Газраас санхүүжүүлсэн итгэлийн сан төслийг 7 жилийн хугацаанд удирдан хэрэгжүүлсэн.
  • Энэхүү итгэлийн сангийн хөтөлбөр хэрэгжиж дуусч байгаа хэдий ч тус улсад “ногоон эдийн засаг”-ийг бүрэн хөгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг бид цаашид үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.

Г.Өлзийбаяр нь 2020 он гэхэд Монгол улсын ДНБ-ий гуравны нэг хувийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж буй Оюу Толгой зэс, алтны уурхайд ахлах усны шинжээчээр ажилладаг. Түүний ажлын нэг хэсэг нь уурхайн бүсэд 300 метрээс гүнд усны хайгуулын өрөмдлөг хийх ажил байдаг. Тэрээр “Бид газрын гүнд байгаа усархаг давхаргыг дээр байрлаж буй гүехэн усны нөөцүүдээс тусгаарлаж хаадаг. Ингэснээр газрын гадаргын ойролцоо байх гүехэн ус нь аливаа сөрөг нөлөө үзүүлэхгүй байж чадна” хэмээн өгүүлсэн юм. 

Монгол улсад асар хурдтайгаар өсөн нэмэгдэж буй уул уурхайн бизнес нь тухайн бүсэд нутаглаж буй зэргэлдээх хот суурин, ан амьтан болон малчид, хүн амын усны нөөцийг  багасгахгүйн тулд тэрбээр энэхүү ажлыг хийж байгаа юм.

Маш ихээр хайж олсон ашигт малтмалын асар их нөөц нь тус улсын эдийн засгийг жилд 17 хувиар өсгөж байгаа хэдий ч өнөөдөр улсаа хөгжүүлэх болон байгаль орчноо хамгаалах ажлыг тэнцвэртэйгээр явуулах шаардлагатай байгааг Өлзийбаярын адил Монголчууд нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

"Монголчууд бид нүүдлийн соёл, шашин, уламжлалт ёс заншлыг өвөг дээдсээсээ уламжлан өвлөн ирсэн билээ. Өвөг дээдэс маань бидэнд байгаль эхээ хайрлаж, хүндэлж байхыг зааж сургасан. Хэдийгээр уул уурхай нь Монгол улсыг хөгжүүлэх гол салбар боловч эдийн засаг хөгжиж, амьжиргааны түвшин сайжрахын хирээр байгаль орчны асуудлууд хурцаар улам өргөн хүрээнд тавигдаж байна” хэмээн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны (БОАЖЯ) Дэд Сайд Ч.Жаргалсайхан хэлсэн юм.

Байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Дэлхийн Банк  Монгол улсын Засгийн газартай хамтран 2005 онд Нидерландын Засгийн Газраас санхүүжүүлсэн Байгаль Орчны  Шинэчлэлтөслийг хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Тус сангийн ерөнхий зорилт нь Монгол улс дахь байгаль орчин болон байгалийн баялгийн менежментийг бэхжүүлэхэд оршиж байсан.

Үр дүн

Итгэлийн сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаануудыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж 2012 оны 2-р сард дуусгахаар төлөвлөж байна. 2005-2006 онд хэрэгжсэн нэгдүгээр үе шат нь гайхалтай үр дүнд хүрсэн бөгөөд үүнд:

  • Байгаль орчин болон байгалийн баялгийн менежментэд зориулсан мэдлэг, мэдээллийн үндэс суурийг бий болгож, түүнийг ахиц (буюу бууралт)-ыг хэмжих жишиг болгон ашигласан. 
  • Хөтөлбөрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилсан нь тус улсын хэмжээнд байгаль орчны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн юм.
  • Байгаль орчны мэргэжилтнүүдийг тоог нэмэгдүүлсэн
  • Тус улсын хэмжээнд тулгараад буй байгаль орчны олон асуудлуудыг ач холбогдлоор нь ангилан шийдвэрлэх арга хэмжээ авахад нь БОАЖЯ-д туслалцаа үзүүлсэн

Хоёрдугаар үе шат (2007-2011 он)-нд Монгол улс дахь байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан. Энэхүү үе шатанд хүрсэн томоохон үр дүнгээс дурьдвал: 

  • Хайлт бүхийвэбэд суурилсан байгаль орчин болон байгалийн баялгийн менежментийн мэдээллийн санг Монгол болон Англи хэлээр үүсгэсэн
  • NEMO-той холбоотой асуудлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илүү өргөн сурталчилсан
  • Улсын болон орон нутгийн түвшинд байгаль орчны үйл ажиллагаануудад зориулсан жижиг төслийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн
  • 2012-аас 2021 хүртэлх хугацааны тэргүүлэх зорилтуудыг хамарсан стратеги болон үндэсний хөтөлбөрийг гаргасан  

 


" Бид газрын гүнд байгаа усархаг давхаргыг дээр байрлаж буй гүехэн усны нөөцүүдээс тусгаарлаж хаадаг. Ингэснээр газрын гадаргын ойролцоо байх гүехэн ус нь аливаа сөрөг нөлөө үзүүлэхгүй байж чадна. "

Г.Өлзийбаяр


Онцлох үйл явдлууд

2005 оноос хойш хэрэгжүүлсэн олон үйл ажиллагаануудын дундаас Жижиг төслийн хөтөлбөр (ЖТХ) нь төрийн албан хаагчид болон орон нутгийн иргэдээс маш эерэг үнэлгээг авсан.

ТББ-ууд (төрийн бус байгууллагууд), оюутны клубууд болон малчдын нөхөрлөл зэрэг орон нутгийн бүлгүүд шинэлэг санаа бүхий байгаль орчны төслийн саналуудыг ирүүлж тэтгэлэг авахаар өрсөлдсөн. 2006 оноос хойш 2,500 орчим төслийн санал ирсэн бөгөөд үүнээс 220-д нь тэтгэлэг олгосон.

Олон санал ирсний дотор нэг сонирхолтой төсөл байсан нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын хаягдал цаасны менежментийн төсөл байсан. Монгол улсад хаягдал цаасыг дахин боловсруулах явдал түгээмэл бус байдаг. Тиймээс ч ЖТХ нь хаягдал цаасыг дахин боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, буруу ойлголтыг өөрчлөх ажлыг эхлүүлэхэд зориулан санхүүжилт олгосон юм.

Зөвхөн 2010 онд гэхэд л 30 гаруй тонн хаягдал цаасыг цуглуулж дахин боловсруулан ариун цэврийн цаас үйлдвэрлэн гаргахад ашигласан. Мөн орон нутгийн дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт дахин боловсруулалтын тухай хичээлийг оруулахаар болсон.

“Хүмүүс одоо хог хаягдлыг цуглуулан боловсруулах нь эдийн засгийн болон байгаль орчны хувьд түүнийг шууд хог болгон хаяхаас илүү ашигтай гэдгийг ойлгодог болсон” гэж NEMO хөтөлбөрийн фасилитатор Сузан Роелофс хэлсэн юм.

 Бас нэгэн чухал үйл явдал Монгол улсын биологийн олон янз байдалд мониторинг хийхэд ашиглагдсан Зэрлэг Амьтдын Зурган Индекс (WPI) юм. WPI нь дэргэдүүр алхсан, хөдөлсөн, гэтсэн аливаа зүйлийн гэрэл зургийг “камеран хавх” ашиглан автоматаар авч, гэрэл зургийг цуглуулдаг арга юм. Энэхүү аргаар цуглуулсан амьтдын зурагнуудыг дараа нь статистик дүн шинжилгээ хийхэд ашигладаг ба энэхүү аргаар биологийн төрөл зүйлийн тоо толгойг хэмжих, тархалтыг тогтоодог.   

“Тус улсын биологийн төрөл зүйл аюултай байдалд хүрсэн төдийгүй тоо толгой буурах хандлагатай байгаа тул бид Монгол улсад зурган индекст суурилсан олон жилийн хугацаатай төслийг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй ” гэж Дэлхийн Банкны Дэд Бүтцийн асуудал хариуцсан Ахлах Мэргэжилтэн Жим Рикерт өгүүлсэн юм.

Хууль бус ан хийх, зэрлэг амьтдыг худалдах явдал гарах болсон нь Монгол улсын ховор ан амьтдыг устах, тоо толгой цөөрөх аюулд хүргээд байна. Монгол Улсын Улаан Дансанд бүртгэгдсэн хөхтөн амьтдын жагсаалтаас харахад Монголын туурайт амьтад (тэмээ, илжиг гэх мэт туурайт амьтад)-ын төрлийн 79% нь бүс нутгийн хэмжээнд ховордох хэмжээнд хүрсэн бол махчин амьтдын 12%, мэрэгчдийн 12% нь мөн устаж мөхөх аюултай хэмжээнд хүрсэн байна.

Биологийн төрөл зүйл хамгийн хурдан багасаж байгаа газруудыг тодорхойлох зорилгоор Зэрлэг Амьтдын Зурган Индекс ашигласны ачаар байгаль хамгаалагчид Монгол орны өргөн уудам нутгийн тоо толгой ихээр цөөрч байгаа газрууд болон анхаарлаа хандуулж ажиллах газруудыг тодорхойлох боломжтой болсон юм.  

Цаашид хийх ажлууд

NEMO-ийн дэмжлэгтэйгээр БОАЖЯ нь “2021 он хүртэлх Байгаль Орчны Мастер Төлөвлөгөөг” боловсруулан гаргах ажлыг удирдан, тус улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд болон ажилтнуудтайгаа зөвлөлдөн гаргасан. Энэхүү баримт бичигт салбарын шинэчлэлийн стратеги, бодлогуудыг оруулсан. Стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулж Улсын Их Хурлаар батлуулна.  

Цаашид авах арга хэмжээнүүдийн талаар Ч.Жаргалсайхан хэлэхдээ “Олон нийтийн оролцоо, хяналтын удирдлагын тогтолцоог сайжруулснаар байгалийн нөөц, баялгаас олж байгаа эдийн засгийн үр ашгийг эргээд байгаль хамгаалалд зарцуулах боломжтой болно” гэсэн юм.

Түүнээс гадна монгол улсад Ногоон эдийн засгийг жинхэнэ утгаар нь бодитоор хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа бөгөөд тэрбээр цааш нь нэмж хэлэхдээ “хэдийгээр Нидерланд улсын Засгийн газраас үзүүлсэн санхүүжилтийн хугацаа дуусаж байгаа боловч Монгол улсад байгаль орчны шинэчлэл хийх ажилд төгсгөл байхгүй” гэв.



Api
Api