Skip to Main Navigation
ҮЙЛ ЯВДЛУУД

Уран бүтээлээ ирүүлнэ үү: Урлагаар шинэчлэхүй-Монголын өв соёлыг таниулах зураг, уран бүтээлийн үзэсгэлэн

2019.2.14-28

Mongolia

Image

Дэлхийн Банканд ажилладаг Монголчуудын төлөөлөл Дэлхийн Банкны урлагийн газартай хамтран Монголын бизнес эрхлэгчдийн өрсөлдөөнийг сайжруулахад зорин хэрэгжүүлж буй Монголын Экспортыг дэмжих төсөлтэй уялдуулан Монгол улсын эдийн засагт урлаг, уран бүтээлийн санаачлага, шинэчлэл хэрхэн зөв тусгалаа өгч эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, түүнчлэн 21-р зууны Монгол хүн байгаагийн утга учрыг тольдон гаргах уран зураг, уран бүтээлийн үзэсгэлэнд оролцох урилгыг хүргүүлж байна.

Сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар болон хувийн хэвшлийн салбаруудын идэвхжил тэргүүлснээр нэн хурдацтай өсч байна. Газрын доорхи баялагаас голлон хамаарч байгаа эдийн засаг гадны хүчин зүйлсийн нөлөөлд автах эрсдэлийг дагуулж байдаг бөгөөд эдийн засгийн өсөлт уналтын мөчлөгт нөлөөлдөг.

Дэлхийн Банкны хийсэн судалгаагаар Монгол улс мах сүүн бүтээгдэхүүн, тээвэр зуучийн үйлчилгээ, ноос ноолуур  болон арьс шир, сүүлийн үед хүчээ авч буй гоо сайхан болон мэдээлэл технилоги, харилцаа холбооны салбарын төлөөллүүд Монголын эдийн засагт харьцангуй давуу талыг авчрах боломжтой гэж дүгнэжээ. Хэдийгээр энэ салбарууд өсөх ирээдүйтэй ч тээвэрлэлт, санхүүжилт болон зохион байгуулалтын саад бэрхшээл, сорилтууд тулгарсаар байна. Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад таниулан сурталчлах, гадаад зах зээлд нэвтрэх чадварыг сайжруулахад нь бизнес хөгжлийн үйлчилгээгээр дамжуулан туслалцаа үзүүлэх, мөн Монголын экспортын даатгал гэх шинэ төрлийг бүтээгдэхүүн бий болгохоор зорин ажиллаж байна. Уран бүтээл, урлагаар дамжуулан шинийг санаачлах аливааг хэрэгжүүлэхэд урам зориг өгч олон нийтийн харилцаа хооронд шинэлэг зарчмаар урагшлах хүчийг бий болгож болдог. Энэхүү үзэсгэлэн нь Монголын урлаг соёлыг гайхуулан сонирхуулж шинэ санаачлагын хүч, улмаар экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах ач холбогдол болон шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхийг эрмэлзэж буй ААН-дэд дэмжлэг үзүүлэх ашиг тусыг ойлгуулах зорилготой.

Цаашилбал энэхүү үзэсгэлэнгээр 21-р зуунд хөгжин дэвшиж буй Монголыг хэрхэн, юугаар дэлхийд тодорхойлж болох вэ гэдэг асуултыг дэлгэн тавьж байгаа билээ.

  • Энэхүү үзэсгэлэнд хувь хүний болон нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн ач холбогдол үр нөлөөг харуулах бүтээлүүдийг дэлгэн үзүүлнэ. Шинэлэг санаа шинэчлэл нь өөрөө шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох аливаа тулгарч буй асуудлуудыг шийдэх арга замыг гаргаж ирэх эсвэл ямар нэг чухал нөлөөллийн шатанд авчирдаг ухагдахуун юм.

    Дэлхийн Банк шинэлэг санаа, шинэчлэлийн давуу талыг олон талаас нь харуулах, мөн соёл заншилд (нийгэм улс төр эдийн засаг гэх мэт) үүсгэх давалгааг тодорхойлох бүтээлүүдийг эрэлхийлж байна. Шинэчлэл, шинэлэг санаа 21-р зуунд Монголыг хэрхэн тодорхойлох вэ, энэ чиглэлийг тольдон харуулж чадах бүтээлүүдийг урьж байна. Явуулсан бүтээлүүд нь өгөгдсөн сэдэвтэй хир зохицож буй эсэх, өгүүлэмжийн чадамж сэдвийн бодит байдлыг хэрхэн харгалзсан уран зохиомж, техникийн чанар болон олон улсын байгууллагад тавьж үзүүлэхэд хэрхэн нийцтэй байгаа зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулна.

    Дэлхийн Банк нь олон улсын байгууллага учраас олон орны соёлыг нэгэн дор тусгасан орчин юм. Энэ орчинд олон орны соёлыг харуулсан бүтээлүүд тавигдаж байдаг билээ. Энэ байгууллагын баримталдаг гол философи нь соёлыг дээдлэж бүгдийн итгэл үнэмшлийн өөр өөр талуудыг хүндэлж оршдогт байдаг. Ийм учир дэлхийн банкны соёл урлагын хөтөлбөр нь шашин, бэлгийн сэдэвтэй нүцгэн болон улс төрийн агууламжтай бүтээлүүдийг тохиромжгүй гэж үзэн эдгээр бүтээлүүдийг хязгаарладаг. Бүтээлүүд нь аюултай материал эсвэл ямар нэг зэвсгээр хийгдсэн байж болохгүй. Мөн бүтээлүүд нь шатамтгай, цацраг идэвхт, амархан муудах аюултай бодис, хийг агуулсан байж болохгүй. Бүтээлүүд нь өс сөд, шүр эсвэл амьтны эд эрхтэнээр хийсэн байхыг хориглодог.

  • Энэхүү үзэсгэлэн шинэ залуу уран бүтээлчдэд болон олонд танигдсан хэн бүхэнд нээлттэй. Үзэсгэлэнд оролцох сонирхолтой шинэ тутам гарч ирж буй залуу уран бүтээлчдийг түлхүү шалгаруулахаар зорьж байгаа ч олны танил бүтээлчдийг өөрсдийн залгамж халааг бэлтгэхэд дөхөм болгох үүднээс хамруулан оролцуулна. Оролцох хүсэлтээ гаргах уран бүтээлчдэд аливаа насны хязгаар заахгүй.

    Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслийн нэгжүүдийн гэрээт ажилтнууд оролцож болно. Дэлхийн Банкны шууд ажилтнууд, зөвлөхүүд, дадлагажигч нар болон гэрээт ажилтнууд тэдэнтэй холбоотой гэр бүлийн хүмүүс оролцох боломжгүй. Мөн холын садан төрлийн холбоотой хүмүүсийг оролцуулах боломжгүй.

  • Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчдэл зориулсан удирдамж:

    Доорхи материалуудыг бүрдүүлж ирүүлнэ үү.

    • Зурган бүтээлүүд (дээд тал нь нэг уран бүтээлч  бүтээлээ оролцуулж болох ба  2D бүтээлүүдийн өргөн н 190см, урт нь 228см хэтрэхгүй байх)
      Зураг бүрт дараах мэдээллүүдийг хавсаргасан байх шаардлагатай.
      • Уран бүтээлч/зохиогчийн нэр
      • Бүтээлийн сэдэв
      • Бүтээсэн он
      • Бүтээсэн арга барил
      • Хэмжээсүүд (см болон кг-аар)
      • Уран бүтээлийг тайлбарласан 300-с доош үгтэй тайлбар болон сэдэвтэй хэрхэн уялдаж байгаа талаарх өгүүлэмж
      • Бүтээлчийн 1 хуудас товч намтар

    *гэрэл зураг болон бусад тоон дүрслэлийг бага нягтралтай зургийн файл (jpeg формат) хэлбэрээр илгээж болно. Хөндлөн хэмжээсийн шаардагдах дээд хэмжээ - 1920 пиксель, босоо хэмжээсийн дээд хэмжээ - 1080 пиксель, нарийвчлал - 300 dpi., зургийн файлын дээд хэмжээ - 2 МБ байна.

    Үзэсгэлэнд оролцох хүсэлтийг цахим болон ердийн шуудангаар хүлээж авна.

    Цахим шуудангийн хаяг: artprogram@worldbank.org

    Ердийн шуудангийн хаяг:
    The World Bank Group Art Program (MSN MC 1-109)
    1818 H Street NW
    Washington, DC 20433
    USA

    Хүсэлт хүлээн авах хугацаа

    Гүйцэд бөглөсөн маягтуудыг 2019 оны 2-р сарын 28-ны өдрийн 23:59 цаг (орон нутгийн цагаар) хүртэл хүлээн авна. Цахим шуудангаар явуулсан хүсэлтийн хувьд дээрхи заасан цагаас өмнө  artprogram@worldbank.org хаяг руу илгээнэ. Ердийн шуудангаар ирүүлж буй хүсэлт мөн дээрхи заасан өдөр цагаас өмнө шуудангийн тамга даруулж илгээсэн байх ёстой.  

    Харилцаа холбоо

    Материалаа явуулсан уран бүтээлч бүрт материалуудыг хүлээн авсан гэсэн цахим захидлыг илгээнэ. Зөвхөн бүтээл нь шалгарч үзэсгэлэнд тавих болсон уран бүтээлчид дараагийн цахим захиаг явуулна.

    Зохиогчийн эрх

    Үзэсгэлэнд оролцсон урлагын бүтээл бүр тухайн уран бүтээлчийн өмч хэвээр байна. Хэрэв дэлхийн Банк болон аливаа гадны түншлэгч байгууллага бүтээлүүдийг болон тэдгээрийн зургийг энэхүү үзэсгэлэнгээс гадуур ашиглахыг хүсвэл тухайн уран бүтээлчээс урьдчилан зөвшөөрөл авах ба уран бүтээлчийн нэрийг заавал дурьдах үүрэг хүлээнэ.

    Үзэсгэлэнд тавигдахаар шалгарсан бүтээлүүдийн зургийг үзэсгэлэнгийн каталог, сурталчилгааны материал (зурагт хуудас, урилга), мөн түүнчлэн сургалтын зориулалттай материалуудад хуулбарлан ашиглaх боломжтой. Арилжааны бус, сургалтын материалуудын хувьд уран бүтээлч эсвэл түүний төлөөний хүн нь Дэлхийн Банкны Урлагийн хөтөлбөр болон гадны түншлэгчдээс хуулбарлан ашигласны төлбөр эсвэл роялти төлөхийг шаардaх боломжгүй.

    Сонгон шалгаруулах хороо

    Бүх оролцохыг хүсэгчдийн материалуудыг хүлээн авсны дараа олон улсын төлөөлөл болсон шүүгчид орчин үеийн урлагын төлөөллүүд жижиг дунд үйлдвэрлэл шинийг санаачлагч болон Монгол улсын төлөөллүүд 2-р сарын сүүлээр шалгаруулж үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийг зарлана. Сонгогдсон уран бүтээлчид 3-р сарын эхээр сонгогдсон бүтээлүүдийн талаар мэдээллийг хүлээн авах болно. Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийн хязгаарын тоо байхгүй. Энэхүү шийдвэр нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн материалуудын чанар болон дэглээчийн сонгосон сонголт дээр үндэслэнэ.

    Үзэсгэлэнгийн бүтэц

    Шалгарсан бүтээлчдийн бүтээлүүд Дэлхийн Банкны урлагын хөтөлбөрийн газраас зохион байгуулах нэг сэдэвт үзэсгэлэнд дэлгэгдэх болно. Энэхүү үзэсгэлэн нь 2019 оны 04 дүгээр сард нээлтээ хийх бөгөөд АНУ-н Вашингтон ДиСи хотод байрлах дэлхийн банкны үндсэн цогцолборт зохион байгуулагдана. Үзэсгэлэн нь 2 сар орчим үргэлжилнэ. Бүтээлүүдийн тайлбар уран бүтээлчийн замнал болон олон улсын хөгжилд уялдсан Дэлхийн банкнаас нийтлэх үзэсгэлэнгийн товхимол дагалдана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн уран бүтээлчийн үндсэн үүрэг нь үзэсгэлэнг зохион байгуулах ажлын үеэр Дэлхийн Банктай харилцаж түншлэх, Банкны зүгээс тавих хүсэлтүүдэд цаг тухайд нь хариу өгөх явдал юм.

    ДЭЛХИЙН БАНКНЫ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

    Зээлийн гэрээ

    Үзэсгэлэнд тавигдахаар сонгогдсон бүтээлүүдийг Дэлхийн Банк руу түр зээлийн гэрээний үндсэн дээр илгээх болно. Ингэхдээ бүтээлийг “зээлийн гэрээний” маягтын гарын үсгээр баталгаажуулна. Зээлдэгч (Дэлхийн Банкны Урлагийн хөтөлбөр) нь ямар нэгэн түрээсийн төлбөрийг үзэсгэлэнд бүтээлээ гаргасны төлөө төлөхгүй.

    Худалдан авалт

    Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг хувиараа худалдан авах сонирхолтой галерэй, хувь хүн, холбоодууд хүсэлт тавьж болох юм. Энэ тохиолдолд дэлхийн банкны урлагын хөтөлбөрийн газар худалдан авахаар хүсэгчийг уран бүтээлчтэй холбож өгнө. Худалдах худалдан авах гүйлгээ Дэлхийн Банкнаас гадуур хийгдэнэ. Дэлхийн Банкны урлагын хөтөлбөрийн газар ямар нэг төлбөр нэхэмжлэхгүй.

    Даатгал ба урьдаас мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсэхэд:

    Дэлхийн Банк үзэсгэлэнд тавигдахаар сонгогдсон бүтээлүүдийг Вашингтон ДиСи дахь Дэлхийн Банкны үндсэн цогцолборын байранд шилжигдэн ирэх үес нь эхлэн үзэсгэлэн үргэлжлэх хугацааны туршид даатгалд хамруулна. Уран бүтээлч нь өөрийн бүтээлүүдийн Вашингтон ДиСи хүртэлх ба буцааж тээвэрлэх үеийн даатгалыг өөрөө хариуцна.

    Төлбөр

    Дэлхийн Банк бүтээлүүдийн үзэсгэлэнд суурьлуулах зардлыг хариуцана. Дэлхийн Банк нь уран бүтээлчдэд ямар нэг шимтгэл, төлбөр төлөх боломжгүй. Гэрэл зургийн бүтээлийн хувьд Дэлхийн Банк нь өөрийн тоног төхөөрөмж, нөөц бололцоог ашиглан тухайн бүтээлийг үзэсгэлэнд зориулж хэвлэх, жаазлах зардлыг төлөх болно.  Уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг Вашингтон ДиСи рүү илгээх, мөн буцааж илгээх зардлыг хариуцна.

    Сурталчилгаа

    Дэлхийн Банк нь түншлэгч байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллaж энэхүү үзэсгэлэнгийн сурталчилгааг Дэлхийн Банкны хөтөлбөрүүдэд зөвшөөрөгдсөн ердийн журмын дагуу хийнэ.

    Хэвлэмэл материалууд

    Дэлхийн Банк нь хэвлэх үзэсгэлэнгийн товхимолын дизайныг өөрөө гаргаж, хэвлэж, түгээх ажлуудыг хийнэ. Уран бүтээлч бүрт 10 ширхэг товхимолыг үнэ төлбөргүйгээр дагалдуулна.