publication
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ - 2015 оны 11 дүгээр сар


Image

Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдал

  • Дотоодын эрэлт хумигдсан, экспорт саарч байгаагаас эдийн засгийн идэвхжил саарч байна.
  • Хүнсний инфляци буурсан, дотоод эрэлт хумигдсан орчинд инфляци буураад байна.
  • Дунд хугацаанд төсвийн бодлогыг зохистой болгох чиглэлд бодлогын алхамууд хийгдэж байна.
  • Орлогын тасалдалтай орчинд төсвийн бодлого хумих чиглэлд хэрэгжиж байна.
  • 2015 оны төсвийн 2 дахь удаагийн тодотгол 11 дүгээр сарын эхээр батлагдсан бөгөөд 2016 оны төсөв хэлэлцэгдэж байна.
  • Хөгжлийн банкны төсвийн шинжтэй хөрөнгө оруулалт хумигдаж байна.
  • Мөнгөний хумих бодлого хэрэгжиж байна.
  • Эх үүсвэр хомсдож буй орчинд банкны системд эрсдэл тулгарч байгаа ба активын чанар муудаж байна.
  • Импортын бууралтаас голлон шалтгаалж урсгал тэнцэлд тохиргоо хийгдэж байна.
  • Их хэмжээний гадаад зээллэг нь төлбөрийн тэнцлийн шууд дарамтыг бууруулсан ч гадаад өрийг нэмэгдүүлэв.
  • Төгрөгийн ханшинд хийгдэж буй тохиргоо сүүлийн саруудад удааширч байна.

Эдийн засгийн цаашдын төлөв болон болзошгүй хүндрэлүүд

  • Эдийн засгийн өсөлт 2015-16 онуудад үргэлжлэн саарах төлөвтэй ч гадаадын хөрөнгө оруултын сэргэлт нь уул, уурхайн бус салбарын өсөлтийг дэмжихээр байна.
  • Төсвийн орлогын өсөлт саарахаар байгаатай уялдан төсвийн хүндрэл үргэлжлэхээр байна.
  • Төлбөрийн тэнцлийн дарамт үргэлжлэхээр байгаа бөгөөд эдийн засаг шоконд өртөмтгий хэвээр байна.
  • Гадаад эдийн засгаас сөрөг шок ирэх эрсдэлтэй.

Бодлогын зөвлөмж

  • Эдийн засгийг оновчтой удирдахад макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх.
  • Эдийн засагт шаардлагатай бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа ч цаашид нэмэлт арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
  • Төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ цаашид гадаад зээллэгт өндөржүүлсэн хяналт тавих .
  • Мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдалд тууштай чиглүүлж, гадаад секторын эмзэг байдлыг бууруулахад анхаарах.
  • Төгрөгийн ханш уян хатан тогтох зарчмыг тууштай баримтлах.
  • Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн зорилтот бүлгийг нарийн тодорхойлж, сайжруулах замаар эдийн засгийн идэвхжил саарч буй орчинд дунд болон бага орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах.