publication

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм – 2014 оны 12 дугаар сар



Image

Он дамжин үргэлжилсэн эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдлаас шалтгаалж Монголын эдийн засагт хүндрэл, сорил тулгарч байна.

  • Он дамжсан эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдал нь эдийн засгийн бодит өсөлтийг 2014 онд огцом саарууллаа.
  • Өндөр инфляци болон гадаад тэнцвэргүй байдлаас шалтгаалан ирэх онд эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах төлөвтэй байна.

Гадаад секторын болон санхүүгийн эмзэг байдал нэмэгдэх эрсдэлтэй байна.

  • Томоохон дүнтэй гадаад зээл, өрийн эргэн төлөлт 2017-18 онд хийгдэхээр хүлээгдэж байгаа нь гадаад секторын эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
  • Банкны салбарын активын чанар муудаж байгаа нь өндөржүүлсэн хяналт, шалгалт, оновчтой бодлогын хувилбарыг шаардаж байна.

Бодлого боловсруулагчид юуны түрүүнд өсөн нэмэгдэж буй гадаад секторын эрсдлийг бууруулахад анхаарах шаадлагатай байна.

  • Цаашдын эдийн засгийн бодлого гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, макро эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэх замаар гадаад тэнцвэртэй байдлыг хангахад чиглэх нь зүйтэй.

Засгийн газар болон Төвбанкнаас эдийн засагт шаардлагатай байгаа зарим бодлогын шийдвэрүүдийг гаргаж байгаа ч цаашид өргөн хүрээтэй бодлогын арга хэмжээ шаардлагатай хэвээр байна.

  • Төсөв, мөнгөний бодлого хатуурах чиглэлд өөрчлөгдөж байна.
  • Хэдий тийм боловч төсөв, мөнгөний хумих бодлого цаашид үргэлжлэн хэрэгжих шаардлагатай байна.

Шинэ Засгийн газрын эдийн засагт тулгараад буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх гэсэн оролдлогыг Дэлхийн банк дэмжиж байна.

  • Шинээр байгуулагдсан Засгийн газар нь эдийн засагт үүсээд буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэх гэсэн нэгдмэл сонирхол, бодлого хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь ажиглагдаж байна.

Эдийн засгийн бодлогын хувьд

  • Макро эдийн засгийн бодлогоо хатууруулах.
  • Банкуудын хяналт, шалгалтыг сайжруулж, системийн тогтвортой байдлыг хангах.
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох богино хугацаанд дорвитой сэргээх нь гадаад секторын эмзэг байдлыг бууруулахад нэн чухал болоод байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014.12.23