publication

Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент



Image

  • Зах зээлд тулгуурласан хот байгуулалтын түүхэн өөрчлөлт Улаанбаатар хот (УБ)-д явагдаж байна. Нийтийн болон хувийн хэвшлийн ашиглалтанд зориулсан газрын нийлүүлэлт болон байршилд нөлөөлөх хотын бодлогын шийдвэрүүд энэ хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсээр байна.
  • Хотын одоогийн засаг захиргаа газрыг өөрийн мэдлийн хамгийн чухал хөрөнгүүдийн нэг болохыг сайтар ойлгож байна.
  • Гэсэн хэдий ч дээрх шинэчлэл нь бүрэн бус бөгөөд хотын захиргааны хүчин чармайлтыг одоогийн хууль тогтоомж, журмуудаас гадна оршин суух зориулалттай нийтийн тогтоосон эрхийн хувьд газрын талаарх зөрчилтэй ойлголтууд хязгаарлаж байна.
  • Нягтаршил багатай хотын тэлэлт болон дэд бүтэцгүй байдал нь иргэдийн амьдралын чанар, хотын нийт эдийн засгийн өрсөлдөх чадварыг хамтад нь бууруулж байна.
  • Хүн амын нягтаршил бус харин хотын гудамжны зохион байгуулалт болон газар ашиглалтын төлөвлөгөө нь авто замын түгжрэлд нөлөөлж байна.
  • Хот төлөвлөлтийн зохицуулалт болон хандлага нь хоцрогдсон бөгөөд хотын тэлэлт, газрын зах зээлийн гажуудалд хувь нэмэр болж байна.
  • Газрын тухай одоогийн хууль тогтоомж, дадлууд байнга өөрчлөгддөг байдал нь барилгын компаниудын хувьд тодорхой бус харин захиргааны хувьд үр ашиггүй байдалд хүргэж байна.
  • Газрын харилцааны тогтолцоо илүү үр ашигтай бөгөөд ил тод болох хэрэгтэй байна. Шаргуу ахиц гарч байгаа ч техникийн болон стратегийн хувьд УБ хотын төрийн эзэмшлийн газрын менежмент бүрэн боломждоо хараахан хүрээгүй байна.
  • Газрын харилцаа, менежментийн одоогийн сул талуудын уршгаар газарт оруулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас олж болох ихээхэн төрийн орлогыг УБ хот алдаж байна.
  • Одоо байгаа арилжааны албан татвараас илүүтэйгээр УБ хотын төсвийг бүрдүүлэхэд газар/үл хөдлөх хөрөнгөөс олох орлогыг нэмэгдүүлэх том бөгөөд хараахан хэрэгжээгүй боломж байна.
  • Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг газрын төлбөр, татварын бодлогууд болон газар олголтын ажиллагаанд тусгадаггүй учир эдгээрээс бага хэмжээний орлого бүрддэг.
  • УБ хот газрын зах зээлийн ажиллагаа болон газрын менежментээ сайжруулан, газрын зах зээлийн үнийн зохистой хувийг олж авахын тулд идэвх санаачлага бүхий хандлагатай болох хэрэгтэй юм.

УБ ХОТЫН ЗҮГЭЭС НЭН ДАРУЙ АВАХ БОЛОМЖТОЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

  • Нийтийн эзэмшлийн газрын судалгаа, бүртгэлийг эцэслэх. Төсөвт болон хотын өмчит аж ахуйн тооцоот байгууллагуудыг оролцуулан хотын захиргааны харьяа байгууллагуудын эзэмшдэг газар мөн хувь хүн, ТББ-ууд болон ижил төстэй аж ахуйн газруудад эзэмшүүлэхээр олгосон газруудын хууль ёсны баримт бичгийн болон газар-дээрх аудитийг хийх.
  • Цогц, хотыг хамарсан газрын менежментийн бодлогыг боловсруулахаар байгууллагууд дундын (дүүргүүдийг төлөөллийг оролцуулан) ажлын хэсгийг байгуулах. Нийтийн эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгийн бүрэн тооллогыг ашиглах, нийтийн хэрэгцээ шаардлагыг харгалзан нийтийн эзэмшлийн газруудыг хадгалах, зах зээлд гаргах талаарх шийдвэрийг чиглүүлэхэд уг төлөвлөгөөг ашиглана. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд зориулан нийтийн эзэмшлийн газрыг гаргах болвол шууд олголтоос илүүтэйгээр өрсөлдөөнт бөгөөд ил тод газрын дуудлага худалдааны тогтолцооноос хот илүү их орлого олох боломжтой юм.
  • Өөр өөр зориулалт бүхий газар ашиглалтын эрэлтийг хангахад уян хатан байдлыг зөвшөөрөх болон холимог зориулалттай газар ашиглалтыг зөвшөөрдөг бүсүүдийг нэмэгдүүлэх зорилгоор бүсчлэлийн болон барилгын стандартуудыг дахин авч үзэх. Дэд бүтэц, үйлчилгээнээс хол хотын захын газар буюу дагуул хотод сул газрыг олгох байдлаар бүтээн байгуулалтыг дэмжихийн оронд хотын газрын үр ашигтай ашиглалтаар дамжуулан дэд бүтэц хүргэх өртгийг боломжийн болгох нягтаршлын түвшинг дэмжихэд газар ашиглалтын зохицуулалтыг нэгэн хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй юм.
  • Газар ашиглалтын төлөвлөгөө болон нийтийн тээврийн төлөвлөлтийн аль алиныг боловсруулах үүрэгтэй хотын байгууллагууд одоо хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудаа нягт уялдуулан, хүчин чадал болон холбох чадлыг дээшлүүлэхийг зорин одоо хэрэгжиж байгаа гудамж сайжруулах төслүүдтэй хамтрах хэрэгтэй юм.

БУСАД ТАЛУУДЫН ОРОЛЦОО ШААРДЛАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

  • Хотоос гэрчилгээ олгох, бүртгэх зэрэг газрын харилцааны үйлчилгээнүүдийн үр ашигтай болон ил тод байдлыг сайжруулах хүчин чармайлтыг манлайлах хэрэгтэй. Гэхдээ гэрчилгээ олгох, бүртгэх үйл ажиллагаа засгийн газрын яамдад хамаардаг учраас иргэдэд хүргэдэг эдгээр үйлчилгээнүүдийн чанарыг сайжруулах багц арга хэмжээг бий болгох зорилгоор хотоос уг байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй. Одоогийн процедур, шаардлагуудыг нягталж үзэх нь нэгтгэх эсхүл хасах боломжтой шат дамжлагын алхмуудыг тодорхойлоход тустай юм. Гэрчилгээтэй байх, бүртгүүлэхийн ашиг тус болон холбогдох шаардлагуудыг нийтэд хандсан арга хэмжээ, мэдээллийн кампанит ажлаар тодорхой болгоно.
  • Олон улсын жишгийн дагуу албан татвар, төлбөрт газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг улам сайн тусгахын тулд газрын үнэлгээний үйл ажиллагааг шинэчлэх хэрэгтэй байна. Үүгээр одоогийн хууль тогтоомжинд томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай болох ба хотын зүгээс эдгээр шинэчлэлийг боловсруулах болон дэмжих зорилгоор засгийн газрын бусад яамд, парламенттай урт хугацааны стратегийн түншлэлийг хөгжүүлэх ёстой болох юм.
  • Одоогийн газар эзэмшлийн ангиллуудыг улам тодорхой болгох болон хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэгтгэх нь зүйтэй. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрх нь цаашид өмчлөх эзэмшлийн нэршлээр шууд солих боломжтой, шаардлагатай бус эзэмшлийн төрөл юм. Ингэснээр эзэмших эрхийн гэрчилгээ эхлээд авах шаардлагыг арилган, өмчлөх эрх авахад иргэдийн зарцуулах шаардлагатай цаг хугацаа, зардлыг бууруулна. Мөн хуулийн этгээдүүдийн хувьд одоогийн хязгаарласан эзэмших болон ашиглах эрхийн оронд найдвартай, дунд хугацааны эрх буюу урт хугацааны газрын түрээсийн ямар нэгэн хэлбэрийн эрхийг эзэмших хэрэгтэй юм.




Welcome