Skip to Main Navigation
publication

2014 оны 4-р сарын Зүүн Ази Номхон Далайн Бүсийн Эдийн Засгийн тойм - Монгол улсын тойм болон гол үзүүлэлтүүд



Image


  • 2013 онд Монгол улсын эдийн засаг зэс болон алтны хүчтэй үйлдвэрлэлийн үр дүнд дахин хоёр оронтой тоогоор буюу 11.7 хувиар өслөө.
  • Эдийн засгийн бодлого нь төсвийн гадуурх том хэмжээний зарцуулалт болон мөнгөний сул бодлогыг хэрэгжүүлэх замаар өсөлтийг сэргээхэд төвлөрч байсан.
  • Инфляци 7 дугаар сараас хойш эрчимтэй өсч 2013 оны 12 сард 12.5 хувьд хүрсэн бол 2014 оны 1 сарын сүүлээр 12.3 хувьтай байжээ.
  • 2012 оны урсгал тооцооны алдагдал 3.4 тэрбум ам.доллар байсан бол 2013 оны урсгал тооцооны алдагдал 3.2 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 28 хувьтай тэнцүү.
  • Төлбөрийн тэнцэлийн санхүүжилтийн том орон зай нь олон улсын нөөцийн түвшний бууралт болон жилийн туршид үргэлжилсэн вальютын бууралтыг бий болгоход нөлөөлжээ.
  • Улс төрөөс эдийн засгийн 2 оронтой тооны өсөлтөд өгөх ач холбогдлоос үүдэн 2014 онд өнгөрсөн өны эдийн засгийн тэлэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Гадаад зээл болон хөрвөх чадварт суурилсан эдийн засгийн тэлэлтийг үргэлжлүүлэх нь эдийн засгийн тэнцвэргүйжүүлэлтийг нэмэгдүүлэх магадлалтай.



Welcome