col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-8
col-lg-8
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • add-style
  • font-medium
  • lp-body-content

Улаанбаатар хот, 2025 оны 5-дугаар сарын 27 — Дэлхийн Банкны шинэ тайланд эмзэг бүлгийн хүн амын эдийн засаг, уур амьсгалын өргөн хүрээтэй цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэхийн тулд Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцооны зохицох чадавхыг нэмэгдүүлэх арга замуудыг санал болгожээ. Зохицох чадвартай нийгмийн хамгааллын тогтолцоо нь гамшиг, цочролд өртсөн эмзэг бүлгийн өрхөд дэмжлэг үзүүлэх замаар иргэдийн амьжиргааг гамшгийн үеэр болон дараа нь хамгаалахад тусалдаг.

“Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцооны зохицох чадавх, малчдын уур амьсгалын цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх нь” тайланд дурдсанаар Монгол Улсын хот, хөдөө зуд, үер зэрэг уур амьсгалын цочрол, гамшгийн эрсдэлд өртөмтгий байна. Ган гачигтай зуны дараа хахир хатуу өвөл болон үргэлжилдэг зуд хэмээх үзэгдэл нь мал аж ахуй, малчин өрхийн эдийн засгийн тогтвортой байдалд томоохон эрсдэл учруулдаг. Цаашид зудын давтамж, мөн хот суурин газарт үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна. Эмзэг бүлгийн хүн ам уур амьсгалын цочролын нөлөөлөлд илүү өртөмтгий байх тул цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг нь дэмжихэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ шаардлагатай юм.

"Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо цочролын үед тодорхой хэмжээнд тэлэх чадавхтайг Ковид-19 цар тахлын нөлөөллийн эсрэг авсан арга хэмжээ харуулсан. Гэхдээ цаашид нийгмийн хамгааллын тогтолцооны эдийн засаг, уур амьсгалаас үүдэлтэй цочролд хариу үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн иргэдийг илүү үр дүнтэй дэмжих нь чухал юм" хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв.

Уг тайланд Монголын айл өрхүүд, ялангуяа малчдын цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэхэд нийгмийн хамгааллын тогтолцоог хэрхэн ашиглах талаар дараах зөвлөмжийг тусгажээ. Тухайлбал:

  • Зохицох чадавхтай нийгмийн хамгааллын зарчмуудыг нийгмийн халамжийн хууль тогтоомжид тусгах
  • Зохицох чадавхтай нийгмийн хамгааллын стратегийг үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөнд тусгах
  • Гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн цогц стратеги боловсруулж, уг стратегид зохицох чадавхтай нийгмийн хамгааллын санхүүжилтийг тусгах
  • Эмзэг бүлгийн өрхүүдийг илүү оновчтой, шуурхай тодорхойлохын тулд өгөгдөл солилцох, дүн шинжилгээ хийх техникийн шийдлүүдэд хөрөнгө оруулах
  • Зудаас өмнө малчдад нийгмийн халамжийн тэтгэмжийг урьдчилан олгох боломжийг эрэлхийлэх
  • Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн зүгээс зудад ихээхэн нэрвэгдсэнмалчин өрхийн амьжиргааг заавал үнэлж, нийгмийн халамжийн зохих хөтөлбөрүүдэд хамруулах үйл ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг болно.
Contacts

Б.Жавхлан

jbolderdene@worldbankgroup.org
+976-70078207
Улаанбаатарт

Гийтанжали Чопра

gchopra@worldbank.org
+1 202 288 9029
Вашингтон хотод

About The World Bank

The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.

col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
  • add-style

ХОЛБОГДОХ

lp-heading-bottom-medium

OMBC

Online Media Briefing Center (OMBC) news for accredited journalists
Sign In
https://media.worldbank.org/
Register
https://media.worldbank.org/user/register
secondary
white-btn