Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2019.6.24

Монгол улс: Дэлхийн Банкнаас гаргасан тайланд Монгол улс төсвийн бааз, суурь, бодлогоо бэхжүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарахыг зөвлөв

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2019 оны 6-р сарын 24 – Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх “Төсвийн зардлын тойм судалгаа: Өрийн дарамтгүй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох нь” хэмээх Дэлхийн Банкны шинэ тайланд тус улс тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бааз, суурь, бодлогоо улам бэхжүүлэхийг зөвлөжээ. Мөн урт хугацааны хөгжил, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг гол салбарууд болох эрүүл мэнд, боловсролын салбарт тусгайлан анхаарахыг тайланд мөн дурьджээ.

Өр өндөрт түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засгийг гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэргээс хараат хэвээр байлгаж байна. Tиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжийг хангалттай бий болгох нь зүйтэй” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлон тэмдэглэв. 

Гэвч хөрөнгө оруулалтын төслүүдийн сонголт хангалтгүй, хэрэгжилт удааширдаг, зардал төлөвлөснөөс өндөр хувиар хэтэрдэг, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй зэргээс хөрөнгө оруулалтын үр ашиг сул байж ирсэн.

Энэхүү тайланд Монгол улс төсвийн хөрөнгө оруулалын үр ашгаа сайжруулахын тулд авч хэрэгжүүлэх зарим зөвлөмжийг оруулсан. Улсын хөрөнгө оруулалтуудын үр ашгийг сайжруулах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө, зураглал гаргаж, хэрэгжүүлэх нь нэн чухал юм” гэж Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч, тайланг голлон удирдаж ажилласан ноён Жийн-Паскаль Нгану онцлов.

Төсвийн орлого тогтворгүй байгаа өнөөгийн орчинд Тухайлбал, татварын хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад доогуур байгааг эргэн харах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо, хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөх зэргийг дурьдаж болно. Мөн

Тайланд онцолсон бас нэг асуудал бол төсвийн цалингийн зардал юм. Цалингийн зардлын төсөвт үзүүлэх дарамт нь нэлээд хурдан өсөж байгаа ба төсвийн урсгал зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болоод байна.

Төрийн албан хаагчдын цалингийн сангийн өсөлтийг яамдын бүтэц ойр ойрхон өөрчлөгдсөнөөс төрийн албан хаагчдын шилжилт, хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбон тайлбарлахаар байна. Энэ байдал нь мэргэжлийн, улс төрийн нөлөөгүй төрийн албыг бий болгоход дорвитой шинэчлэл шаардлагатай байгааг харуулж байна” гэж Дэлхийн Банкны улсын салбар хариуцсан мэргэжилтэн, тайланг хамтран удирдан ажилласан хатагтай Д.Бадамчимэг онцлон тэмдэглэлээ.

Харин нийгмийн салбарын хувьд үр дүн янз бүр байна. Тухайлбал, Мөн зэрэг асуудлууд байсаар байна.

Монгол улс нь эх, хүүхдийн эрүүл мэндийн тал дээр сайжирч байгаа ч халдварт бус өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан томоохон шинэчлэл хийх хэрэгтэйг тодотгожээ. Үүнд

Мөн Засгийн газар 2030 он гэхэд тэтгэвэрийн сангийн алдагдлыг хаах зорилгоор төсвөөс олгож буй татаасын дээд хэмжээг ДНБ-ий 2%-тай барихаар зорилт тавьсан. Гэвч зарим ажилчдыг тэтгэвэрт гарахдаа авах тэтгэврийг нь насаараа ажиллан, байнга шимтгэл төлж ирсэн бусад олон ажилчидтай харьцуулахад хамаагүй бага зардлаар нөхөн тооцуулах боломжийг олгосон, малчдын тэтгэврийн насыг багасгасан болон бусад тэтгэврийн сангийн зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй арга хэмжээнүүд нь одоогийн байдлаар ДНБ-ий 2 хувийг эзэлж байгаа төсвийн татаасыг, цаашид ямар нэг дорвитой шинэчлэлт хийхгүй бол, 2030 он гэхэд 6 хувь болтол өсгөн, улмаар 2050 он гэхэд 11 хувь хүргэх төлөв ажиглагдаж байна.

Эцэст нь, тайланд төсвийн асуудлыг хариуцсан гол байгууллагуудын үүрэг, хариуцлагуудыг авч үзэн, тэдний хоорондох уялдаа, холбооны асуудлыг хөндсөн байна. Тэдгээр байгууллагуудын гүйцэтгэл, үр дүн харилцан адилгүй боловч ирээдүйн аливаа шинэчлэлийг  татварын бодлого, захиргаа, төрийн алба, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, тэтгэвэр ба тайланд шинжлэн дүгнэсэн бусад асуудлуудын хамтаар, цогцоор анхаарч авч үзэхийг мөн онцолжээ.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2019/06/24

Холбоо барих

Улаанбаатар хотод
Б. Индра
70078207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api