Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2019.3.01

Дэлхийн Банкны Хятад, Монгол, Солонгос Улс хариуцсан шинэ захирал томилогдов

Image

Photo: Ivan Canabrava/Illuminati Filmes


БЭЭЖИН, 2019 оны 3-р сарын 1 – Өнөөдрөөс эхлэн Герман улсын иргэн Мартин Рейзер Хятад, Монгол, Солонгос улсуудыг хариуцсан Дэлхийн Банкны шинэ захирлаар ажил үүргээ эхэлж байна. Тэрээр Бээжин хотод суурьшин ажиллана. Ноён Рейзер нь Дэлхийн Банкнаас тэтгэвэртээ гарч буй Ноён Берт Хофманы ажлыг залгуулж байгаа юм.   

Ноён Рейзер нь Дэлхийн Банк болон олон улсын хөгжлийн бусад байгууллагуудад олон жилийн турш нэр хүндтэйгээр албан үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.  Энэхүү шинэ албан тушаалд томилогдохоосоо өмнө тэрээр Латин Америк ба Карибын хамгийн том орон, мөн Дэлхийн Банкны томоохон зээлдэгчдийн нэг болох Бразил улс хариуцсан Дэлхийн Банкны захирлаар ажиллаж байв. Бразил улс руу 2012 онд нүүхээсээ өмнө Ноён Рейзер Дэлхийн Банкны хамгийн том харилцагчдын нэг, Европ, Төв Азийн хамгийн томоохон зээлдэгч болох Турк улсыг хариуцсан Дэлхийн Банкны захирлаар ажиллаж байсан юм.

Ноён РейзерДэлхийн хэт ядууралд цэг тавьж, хөгжил цэцэглэлтийг хурдасгах зорилгын маань гурван гол түнш болох Хятад, Монгол, Солонгос улсуудад Дэлхийн Банкийг төлөөлж ажиллах боломж олдсонд тун их талархаж байна. Эдгээр улсуудтай байгуулсан бат бэх, амжилттай түншлэлээ улам бататгаж урагшлуулах хөгжүүлэхийн төлөө би хичээн ажиллах болно” гэв.

Ноён Рейзер нь 2003 онд Дэлхийн Банкинд анх Узбекстан улс хариуцсан менежер, үүний дараа Украйн улс хариуцсан Тэргүүн эдийн засагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн Беларус, Молдав, Украйн улс хариуцсан захирлаар 2008 онд томилогдож дэлхийн санхүүгийн хямралыг тухайн гурван оронд даван туулах хариу арга хэмжээг удирдан ажилласан юм.  

Ноён Рейзер Бразил улс дахь Дэлхийн Банкны салбарыг удирдан ажиллахдаа улс орны эдийн засгийн гүн хямралыг даван туулж, тогтвортой, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтанд тулгуурласан өсөлтийг хөхүүлэн дэмжихэд туслах төсвийн болон бүтцийн шинэчлэлд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратегийн чухал өөрчлөлт хийсэн билээ.

Дэлхийн Банкинд ажиллахаас өмнө Ноён Рейзер нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкинд Ерөнхий эдийн засагчаар ажиллаж байжээ. Тэрээр 2012 онд Европын эдийн засаг, нийгмийн загварын ирээдүйн талаар Golden Growth буюу Алтан Өсөлт нэртэй гол тайланг хамтран бичсэн байдаг.

Ноён Рейзер нь макро эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр Лондонгийн Эдийн Засгийн Сургуульд Эдийн засаг, хөгжил судлалын магистр, Германы Киелийн Их Сургуульд докторын (PhD) зэрэг хамгаалжээ.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2019/03/01

Холбоо барих

Бээжин хотод
Ли Ли
86-10-5861 7850
Lli2@worldbank.org
Вашингтон хотод
Марсела Санчез- Бендер
(202) 458-5863
msanchez@worldbank.org
Api
Api