Skip to Main Navigation

Батмөнхийн Ундрал

Undral Batmunkh

Макро эдийн засаг, бодлогын шинжилгээ хариуцсан эдийн засагч

Батмөнхийн Ундрал нь Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газарт макро эдийн засаг, бодлогын шинжилгээ хариуцсан эдийн засагчаар ажилладаг.

Б.Ундрал нь макро эдийн засаг, төсөөлөл, бодлогын шинжилгээний чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай бөгөөд Дэлхийн Банкнаас өмнө Монголбанкны Мөнгөний бодлогын газарт ахлах эдийн засагчаар ажиллаж байсан. Тэрээр Дэлхийн Банкнаас 2020 онд нийтэлсэн Уул уурхай ба Оюун ухаан, 2020-2022 онуудад жил бүр гаргаж буй Монголын эдийн засгийн тойм зэрэг голлох судалгаа, тайлангуудыг боловсруулахад голлон оролцоод байна. Үүний зэрэгцээ, Б.Ундрал нь макро эдийн засгийн чиглэлээр хэд хэдэн судалгааны ажлыг хийж, нийтлүүлсэн бөгөөд түүний хамтран боловсруулсан “Түүхий эд экспортлогч орны хувьд мөнгөний бодлого, макро зохистой бодлогын хослол: Бүтцийн загварын шинжилгээ” сэдэвт судалгааны өгүүлэл нь олон улсын “Central Bank Review” сэтгүүлд 2018 онд нийтлэгдсэн.

Б.Ундрал нь Кеннедигийн нэрэмжит Харвардын Төрийн Удирдлагын сургуульд төр, захиргааны бодлогын магистрын зэрэг, Ойрх Дорнодын Техникийн Их сургуульд эдийн засгийн шинжлэх ухааны бакалаврын зэргийг тус тус хамгаалсан. Тэрээр Англи, Турк хэлээр чөлөөтэй харилцдаг.