Skip to Main Navigation

Гэндэнгийн Пагма

Pagma Genden

Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Гэндэнгийн Пагма нь Дэлхийн Банкны Эрүүл мэнд, хоол тэжээл, хүн амын газрын Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн бөгөөд Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хариуцдаг.

Пагма нь төслийн удирдлагын арвин туршлагатай эдийн засагч юм. Тэрээр 2013 онд Дэлхийн Банкинд зөвлөхөөр ажиллаж эхлэхээс өмнө Дэлхийн Банк ба Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааг дэмжих төслүүдэд ажиллаж байв. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газарт бодлого, хууль тогтоомж боловсруулах, ядуурал ба ажилгүйдлийг бууруулах болон нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 

Пагма ОХУ-ын Эрхүү хотын Эдийн Засгийн Их Сургуульд Хөдөлмөрийн эдийн засагчаар бакалавр, Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан юм.