Skip to Main Navigation

Норо Рабефанирака

Noroarisoa-Rabefaniraka

Авто зам, тээврийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн

Норо Рабефанирака нь Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт Авто зам, тээврийн салбар хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр Дэлхийн Банкны санхүүжилттэй зам тээврийн төслүүд болон Монгол Улстай холбоотой судалгаа шинжилгээний ажлыг хариуцан ажиллаж байна. Норо нь Дэлхийн Банкны 20 гаруй улс дахь төлөөлөгчийн газар 20 орчим жил ажиллахдаа Африкийн бүс нутаг болон Номхон Далайн арлуудад голчлон ажиллаж байв. Тэрээр авто зам, төмөр зам, нисэх хүчин, далайн тээврийн салбаруудад төслийн бэлтгэл ажил болон хэрэгжилтийг хариуцаж байсан туршлагатай.

Дэлхийн Банкнаас өмнө тэрээр нисэхийн салбарт ажиллаж байх хугацаандаа үндэсний агаарын тээврийн хэд хэдэн удирдах албан тушаалыг хашиж байсан бөгөөд Мадагаскар улсад Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт агаарын тээвэр хариуцсан захирлаар ажиллаж байв. Норо нь Канад улсын Монреаль дахь Конкордиагийн Их Сургуулийг бизнесийн удирдлагын магистр, Франц улсын Aix-Marseille III Их Сургуулийг хууль, олон улсын худалдааны магистр зэрэгтэй тус тус дүүргэсэн.

Норо нь нөхөр болон хүү, охины хамт амьдардаг. Тэрээр Англи, Франц, Малагас, Герман хэлээр чөлөөтэй харьцдаг.