Mara K. Warwick, an Australian national, is the World Bank Country Director for China and Mongolia, and Director for Korea.

Мара К.Уорвик

Дэлхийн Банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал юм, Зүүн Ази, Номхон далайн орнууд ба нутаг дэвсгэрүүд

Австралийн иргэн Мара К.Уорвик нь Дэлхийн Банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал юм.

Байгаль орчны инженер мэргэжилтэй хатагтай Уорвик нь Хятад, Филиппин, Малайз, Тайланд, Турк болон Монгол улсад 20 гаруй жил хөгжлийн чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд хамгийн сүүлд Танзани, Малави, Замби болон Зимбабве улсыг хариуцсан захирлаар ажиллаж байв. Хатагтай Уорвик үерийн менежмент, хот байгуулалт, хотын байгаль орчны үйлчилгээ  болон гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн нэгэн юм.

Хятад дахь Дэлхийн Банкны хөтөлбөр нь дэлхийн нийтийн сайн сайхан байдлыг сайжруулахад төвлөрч байгаа бөгөөд мэдлэг, зөвлөх үйлчилгээ улам бүр эрчээ авах хандлагатай байна. Банкны Хятад дахь үйл ажиллагаа нь далайн хуванцар, биологийн олон янз байдал, усны бохирдлын хяналт, ногоон хөдөө аж ахуй, ногоон санхүүжилт ба хүнсний аюулгүй байдал зэрэгт чиглэгдэж байна. Дэлхийн Банк нь Монгол Улсад ажлын байр бий болгох, уур амьсгалд тэсвэртэй байдлыг хангахад онцгой анхаарах замаар КОВИД-19 цар тахлын дараах илүү тогтвортой, хүртээмжтэй бөгөөд тэсвэртэй сэргэлтийг хангахад дэмжлэг үзүүлж байна. Дэлхийн Банк нь Солонгос дахь өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан хөгжиж буй орнуудад санхүүгийн салбарын менежментийг сайжруулах, ногоон хөгжлийн инновацийг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаарх ноу-хауг хуваалцахад туслах зорилгоор Солонгосын түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, хамтарсан төслүүд хэрэгжүүлдэг юм.

Хатагтай Уорвик 2003 онд тус банканд орохоосоо өмнө хувийн хэвшилд инженерээр ажиллаж байсан.Тэрээр Австралийн Аделэйдийн их сургуульд барилгын инженерийн чиглэлээр бакалавр, АНУ-ын Стэнфордын их сургуульд байгаль орчны инженерийн чиглэлээр магистр болон докторын зэргээ тус тус хамгаалсан. Хатагтай Уорвик чөлөөт цагаараа нэхмэлийн урлаг, ялангуяа өөрийн ажиллаж, амьдарч буй улс орныхоо өвөрмөц урлагийг судалж, сонирхдог.


МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ
  • Хот байгуулалт
  • Гамшгийн Эрсдэл

Welcome