Д.Бадамчимэг (Бадма) нь Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт Улсын салбар хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг.
Тэрээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй төрийн санхүүгийн удирдлага, төрийн алба болон засаглалын чиглэлийн төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлыг хариуцаж байна. Д.Бадамчимэг нь залуучуудын өөрийгөө илэрхийлэх, илтгэх чадварыг хөгжүүлэх чиглэлийн сайн дурын ажилд болон аливаа бүтээлч үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулахад манлайлан оролцдог.
Дэлхийн Банкинд 2011 онд орж ажиллахаасаа өмнө тэрээр Дэлхийн Банкны санхүүжилтээр Үндэсний аудитын газар хэрэгжиж байсан чадавх бэхжүүлэх төсөл болон АНУ-ын Мэрилэнд мужид аудитын компанид тус тус ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, АНУ-ын Флорида мужийн Вэббер Интернэйшнл Их Сургуулийг тус бүр бизнесийн удирдлага, санхүүгийн бакалавр зэрэгтэй дүүргэсэн бөгөөд Австралийн Күйнслэндийн Их Сургуульд Олон улсын эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.